Дэлхийн хамгийн хачирхалтай баярууд

0

Дэлхийн улс орнуудад уламжлалт болон орчин үед үүсч бий болсон янз бүрийн баяр, наадмууд зохиогддог. Манай Монголчуудын хувьд уламжлалт Цагаан сарын баяр, саяхан болж өнгөрсөн Наадам зэрэг үндэсний сайхан баярууд байдаг. Харин хүн төрөлхтөний хувьд үнэхээр хачирхамаар гэж хэлж болохуйц баяруудыг багцлан толилуулж байна.

Тахианы баяр

Дэлхийн хамгийн хачирхалтай баярууд 12АНУ-ын Небраска мужийн Уэйнд зун болгон болдог тахианы баяр. Энэ баярын үеэр эрчүүд тахианы баг өмсөн шоу хийж хамгийн том тахиа, хамгийн гоё зурсан тахианы үүрийг шалгаруулах бөгөөд уг баярын хамгийн хэцүү тэмцээн нь хамгийн олон тахианы далавч идсэн хүн түрүүлдэг тэмцээн гэнэ.

Зун болсны баяр

Дэлхийн хамгийн хачирхалтай баярууд 11Зун болсны баяр буюу галын баяр нь жил бүр Шотландын Эдинбург хотын ойролцоох Карлтон Хилл хэмээх газар болдог юм байна. Үндэсний хувцас – келтний оронд сүрэл буюу хэсэг даавуу зүүсэн хүмүүс бамбар барин явдаг ажээ.

Нүцгэн эрчүүдийн баяр

Дэлхийн хамгийн хачирхалтай баярууд 10Нүцгэн эрчүүдийн баяр бол Японы Окаяамад 1200 жилийн турш жил бүр тэмдэглэж ирсэн баяр юм. Өвөл болдог энэ баярын үеэр гадаа -9 градус орчим байхад баярт оролцогч нүцгэн эрчүүд мөстэй усанд орох ёстой бөгөөд энэ нь бие сэтгэлийг цэвэршүүлнэ гэж үздэг аж

Цагаан хоолтны баяр

Дэлхийн хамгийн хачирхалтай баярууд 9Тайландад болдог цагаан хоолтны баяраар Пхукет арал дээр ирсэн энэхүү эр бол Банг Неоу сүмийн сүсэгтэн юм. Амьтны мах идэхийг эсэргүүцсэн эр буу барин баярт оролцов. Энэ баярыг анх Хятадын цагаач иргэд 1825 онд халдварт тахлаас өөрсдийгөө хамгаалахын тулд зөвхөн цагаан хоол иддэг болсон сүсэгтэн хүмүүсийн баяр болгон тэмдэглэж иржээ.

Муу сүнснээс хамгаалах баяр

Дэлхийн хамгийн хачирхалтай баярууд 8Испани улсын Кастрильо Де Мурсия хотод болдог шашны баярын үеэр  буг чөтгөрийн хувцас өмссөн хүн бяцхан охидуудын дээгүүр харайдаг байна. Энэ нь хүүхдүүдийг муу сүнснээс хамгаалж байгаа гэсэн дом юм байна.

Савдгийн баяр

Дэлхийн хамгийн хачирхалтай баярууд 7Австри улсын Тельфсд болдог энэхүү фестиваль XV-р зуунаас эхтэй. Христийн шашнаас өмнө энэ хотын оршин суугчдын шүтээний нэг байсан хэмээх савдгийн баярыг 5 жил тутамд тэмдэглэдэг ба баярын үеэр гол гудамжийг хаадаг байна.

Эхнэрээр шагнадаг баяр

Дэлхийн хамгийн хачирхалтай баярууд 6Хамгийн гоё хувцаслаж, хамгийн гоё бүжиглэсэн залууг эхнэр юм уу дурлалт бүсгүйгээр шагнадаг энэхүү сонирхолтой баяр бол хойд Африкийн Вуудабе хэмээх нүүдэлчин омгийн баяр юм.

Нүүдэлчдийн баяр

Дэлхийн хамгийн хачирхалтай баярууд 5Киргизстаны эрчүүдийн дуртай баяруудын нэг бол морин дээрх барилдаан буюу оодариш юм. Нүүдэлчдийн энэхүү өвөрмөц баярыг үзэхээр жил бүр олон зуун жуулчид Киргизстанд ирдэг байна.

Уран бүтээлчдийн баяр

Дэлхийн хамгийн хачирхалтай баярууд 4АНУ-ын Невада мужийн Black Rock гэдэг цөлд болдог “Уран бүтээлчдийн баяр”. Цөлд байгаа дарвуулт завийг янз бүрээр чимэглэх ёстой.

Ганеш баяр

Дэлхийн хамгийн хачирхалтай баярууд 3Энэтхэгийн Ганеш баяр 10 хоног үргэлжилдэг. Баярын үеэр 200 мянга гаруй бурханы дүрсийг олон нийтийн газар ба айл гэрүүдэд байрлуулна. Энэ бурхан нь заан толгойтой. Хамгийн том дүрсийг Арабын тэнгист  тавьснаар энэ баяр дуусдаг ажээ.

Будгийн баяр

Дэлхийн хамгийн хачирхалтай баярууд 2Будгийн баяр буюу Холи фестивалийн үеэр бие бие рүүгээ өнгө өнгийн будаг цацан хөгжилддөг энэхүү баяр бол Хинду шашинтны эртний баярын нэг юм. Малайзын Куала лумпур хот.

Галын баяр

Дэлхийн хамгийн хачирхалтай баярууд 1Дивали бол Энэтхэгийн үндэсний баярын нэг бөгөөд галын баяр гэж бас нэрлэдэг. Харанхуйг ялан дийлсэн галын баяр хэмээн энэ баярыг 5 хоног тэмдэглэдэг байна.

3
ГайхмаарГайхмаар
2
Ха ХаХа Ха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *