Хулгайлагдсан хүүгээ 24 жилийн турш огтхон ч бууж өгөлгүй эрж хайсны эцэст олж чадсан Хятад аавын сэтгэл хөдөлгөм түүх

0

Хятад тариачин Го Гантаны 2 настай хүүг 1997 оны 9 дүгээр сард үл таних эмэгтэй xулгайлжээ. Хүү Ляочэн хотод байрлах гэрийнхээ ойролцоо тоглож байсан юм. 500 гаруй хүн хүүг ойролцоох автобусны буудал, төмөр замын өртөөгөөр эрж сурсан боловч нааштай мэдээ огт олж сонссонгүй.

pikabu.ru

Орон нутгийн цaгдаа нар хүүг эрэн хайх багийг цаг алдалгүй байгуулж ажилласан ч тухайн үеийн технологийн хомсдолоос болоод хүүг бас л олж чадаагүй ажээ. Хүүгийн эцэг Го Гантан харин бууж өгөхийг хүсээгүй юм. Мотоциклондоо хүүгийнхээ зургийг нааж хаа сайгүй эрэлд явсаар л байв. Ойролцоогоор 500,000 км зам туулсан Го 24 жилийг ардаа үджээ, энэ хугацаанд улсынхаа бараг бүх мужуудаар орж нийт 10 мотоцикл сольсон байна.

Тэр цуглуулсан жоохон мөнгөө эцэст нь баржээ. Замд таарсан хүн болгоноос хүүгээ асууж сураглана, юу таарсныг нь идэж, хаа таарсан газраа унтаж явжээ. Нэг удаа хэдэн зуун мянган юань зээлэх ч хэрэг гарсан байна.

pikabu.ru
pikabu.ru

“Би өөрөө хайвал хүүгээ олох боломж бага ч болов нэмэгдэх байх гэж л бодсон. Дээpэмчид хүүг минь буцааж өгөх хүсэлгүй байгаа нь мэдээж, тэгээд би гэртээ үлдвэл бид дахиж хэзээ ч уулзалдахгүй шүү дээ” гэж Го ярилцлага өгөхдөө дурджээ.

pikabu.ru

Эцгийн хайрыг харуулсан энэ түүх олон хүний сэтгэлийг хөдөлгөөд зогссонгүй уран бүтээлчид “Shi gu” (“Хагацал ба хайр”) кино хийж 2015 онд дэлгэцнээ гаргасан юм. Киноны гол дүрд зүгээр нэг ч жүжигчин биш харин Гонконгийн алдарт жүжигчин Энди Лау тогложээ.

2021 оны 6 дугаар сард гайхамшиг болсон гэж хэлэхэд буруудахгүй: цaгдаа нар Го Гантаны хүүг БНХАУ-ын ДНХ-ийн үндэсний баазын тусламжтайгаар олжээ.

Энэ олон жилийн хугацаанд хүү төрсөн гэрийнхээ бараг хажууд буюу хөрш зэргэлдээ орших Хэнань мужид амьдарч байжээ. Эцэг, хүү хоёр айдас, шаналал бас ганцаардлын дунд өнгөрсөн 24 жилийн дараа ийнхүү эргэн уулзсан юм.

pikabu.ru

Эцэг, хүү хоёрт Энди Лау ч өөрийн биеэр баяр хүргэжээ:

“Би үнэхээр баярлаж байгаагийн зэрэгцээ ах Гогийн хүү 24 жилийн дараа олдсонд сэтгэл минь ихэд догдолж байна. Танай гэр бүл цaгдаа нарын ачаар дахин нэгдэж чадлаа. Го ахын уйгагүй чармайлтаар би бахархаж байна. Хүүхдийн xулгайтай тэмцэж байгаа хүмүүсийг дэмжихийг та бүхнээс хүсээд, хагацал үзсэн гэр бүлийнхэн эргэж нэгдэнэ гэж найдаж байна” гэж жүжигчин хэлжээ.

pikabu.ru

Го Гантаны хүүг xулгайлсан мөн худалдсан хэргээр нэгэн гэр бүлийн хосыг сэжиглэн цaгдаа нар бaривчлаад байгаа юм. БНХАУ-д xулгайд алдагдсан хүүхдүүдийг эрэн хайж олох кампанит ажил явагдаж байгаа бөгөөд 1 дүгээр сараас гэхэд л 2609 хүүхэд олжээ. Нэг xохирогч 61 жилийн дараа олдсон юм.

Го Гантаны олж мэдсэн сэжүүрийн ачаар энэ 24 жилийн хугацаанд цaгдаа нар олон жилийн өмнө xулгайлагдсан 100 хүүхдийг олж эцэг эхэд нь буцаасан байна.

Хүүхдийнхээ үйлдэл бүрд анхаарал болгоомжтой хандахыг эцэг эхчүүдээсээ хүсэж байна.

4
ХарамсалтайХарамсалтай
3
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
1
БахархмаарБахархмаар
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *