Сайн сайхан ирээдүйн төлөө махны хэрэглээнээс татгалзаж, цагаан хоолтон болох замыг сонгосон 8 алдартан

0

Эрүүл мэндийнхээ төлөө, амьтны эрхийн төлөө, байгаль орчны төлөө зэрэг олон шалтгааны улмаас хүмүүс мах идэхээ больж, цагаан хоолтон болох сонголтыг хийдэг билээ. Манай сайт уншигч танд амьтны гаралтай бүтээгдэхүүнээс татгалзаж, цагаан хоолтон болсон алдартнуудын түүхээс хүргэж байна.

1. Woody Harrelson

© Woodyharrellson/Instagram

Жүжигчин Woody Harrelson бол эгэл жирийн цагаан хоолтон хүмүүсийн нэгэн төлөөлөл билээ. Тэрбээр 2020 онд Kiss the Ground нэртэй дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, амьтан үржүүлгийн газруудын хөрсөнд учруулж буй сөрөг нөлөөний тухай өгүүлсэн баримтат кинонд дүр бүтээж дэлхий нийтэд өөрийн дуу хоолойгоо хүргэхээр ажиллаж байв. Тус бүтээлийн гол зорилго нь нийтэд үржүүлэг, мал амьтны гаралтай бус, ургамалын гаралтай хүнсний хэрэглээг нэмэгдүүлснээр хүрээлэн буй орчинд ямар их эерэг нөлөө гарч болох талаар таниулах явдал байжээ.

 

2. Benedict Cumberbatch

© Joseph Gotfriedy/Broadimage/Broad Image/East News

Marvel Cinematic Universe-ийн Doctor Strange дүрээрээ алдартай, Британи гаралтай жүжигчин Benedict Cumberbatch цагаан хоолтон гэдгээ бусдаас хэзээ ч нууж байгаагүй бөгөөд яагаад ийм сонголт хийх болсон тухайгаа ч олон нийтэд нээлттэй ярьж, тайлбарладаг билээ. Түүнчлэн амьтны гаралтай бусад хэрэглээнээс ч татгалзаж, ургамлын гаралтай савхин гутал зэрэг эдлэл хэрэглэл сонгож хэрэглэдэг ажээ.

 

3. Brad Pitt

© CORE/Ferrari Press/East News

Golden Globe Awards шагнал гардуулах ёслолын үеэр тэрбээр цагаан хоолтон хүмүүсийн үйл хэргийг сайшаан дэмждэг талаараа олон нийтэд мэдэгдэж байсан билээ. Энэ тухайгаа ч тэрээр дэлгэрэнгүй ярьж, хүн бүр зүсэм мах идэлгүйгээр амьдрах энэ хэв маягийг хэвшил болгох боломжтой гэж боддог тухайгаа өгүүлж байжээ. Хэдийгээр тэрээр өөрөө цагаан хоолтон мөн эсэх нь тодорхойгүй хэдий ч загасны мах зэрэг аманд эвгүй үнэр оруулдаг хүнс хэрэглэдэг хүмүүсийг ойлгодоггүй талаараа мөн ярьж байв.

 

4. Kate Winslet

© STB / MEGA/EAST NEWS

Тэрбээр амьтны гаралтай өндөг, зөгийн бал гэх мэт бүтээгдэхүүн хэрэглэдэг боловч мах, махан бүтээгдэхүүн хэрэглэдэггүй ажээ. Энэ дадал нь ч түүнийг үзэсгэлэнтэй залуу төрхтэй, эрүүл чийрэг байхад нь тусалдаг гэж тэрээр үздэг гэнэ. Түүнчлэн ургамлын гаралтай бүтээгдэхүүнүүд хүний биед хэрэгцээтэй амин дэмүүдээр нэн баялаг байдаг тул тэрээр мах, махан бүтээгдэхүүн хэрэглэхийн оронд цагаан хоолтон болох сонголт хийсэн хэмээжээ.

Мөн тэрээр хоолны дэглэмээ өөрчилж, цагаан хоолтон болоход хүнсний бүтээгдэхүүний сонголт, түүгээр хэрхэн хоол хийх зэрэг олон сонирхолтой зүйлсийг сурч мэдэж авахад хүргэсэн талаар дурьджээ.

 

5. Sandra Oh

© iamsandraohinsta/Instagram

2008 онд “Grey’s Anatomy” цувралын жүжигчин бүсгүй хамтран ажиллаж байсан кино багийн хүмүүсийг цагаан хоолтон байхын сайн талыг харуулахаар Калифорнийн Холливуд дахь цагаан хоолтнуудад дагнан үйлчилдэг хоолны газраар оруулж дайлж байсан гэдэг. Тус кино багийн бүрэлдэхүүнд ажиллаж байсан нэгэн ажилтан PETA’s блогт бичсэн нийтлэлдээ, “Тэр үед Patrick Dempsey амьтны бус гаралтай шоколадтай бялуунд туйлын дурлаж, амтархан идэж байсан бол Ellen Pompeo цагаан хоолтон болохоор эргэлт буцалтгүй шийдсэн юм” хэмээн бичжээ.

 

6. Mayim Bialik

© missmayim/Instagram

“The Big Bang Theory” цувралаараа алдартай бүсгүй өөрөө цагаан хоолтон болж амьдралын хэв маягаа өөрчлөөд зогсохгүй, ургамлын гаралтай бүтээгдэхүүнээр хоол хэрхэн бэлтгэх талаар жор, зөвлөмж бүхий ном хүртэл бичиж, хэвлүүлээд амжжээ. Түүнчлэн тэрээр өөрийн YouTube сувагтаа цагаан хоолтон байхын давуу талуудыг харуулсан бичлэгүүд нийтэлж, хүмүүсийг цагаан хоолтон болоход уриалсаар байгаа юм.

 

7. Alec Baldwin

© East News

Дэлхийн сайн сайхны төлөө тэмцэхийг хүсвэл идэж буй хоолноосоо эхэлж өөрчлөлт хий гэдэгт тэрээр гүнээ итгэдэг нэгэн. Alec Baldwin амьтны гаралтай бүтээгдэхүүний хэрэглээнээс татгалзаж, хүнсний ногоо, жимсээр бүх хэрэгцээгээ хангах боломжтой гэж үзэхээс гадна энэ нь бидний хүрээлэн буй орчинд ч том нөлөө үзүүлнэ гэдэгт итгэдэг ажээ.

 

8. Peter Dinklage

© DDNY/Broadimage/Broad Image/East News

Tyrion Lannister-ын дүрд тоглосон гэдгээрээ бидний танил болсон жүжигчин Tyrion Lannister дэлхий нийтийн сайн сайхан байдал, амьтны эрхийн талаар тууштай тэмцэгч нэгэн аж. Иймээс ч тэрбээр амьтны эрхийг хамгаалах PETA төслийн хүрээнд хийгдсэн олон үйл ажиллагаа, контентуудад дуу хоолойгоо өргөж, хүмүүс цагаан хоолтон болсноор илүү эрүүл амьдралын хэв маягт шилжиж чадна гэж итгэдэг гэдгээ илэрхийлж байв.

Хоолны дэглэмдээ өөрчлөлт оруулах байсан бол та ямар өөрчлөлт хийх байсан бэ? Таны хувьд амьтны гаралтай бүтээгдэхүүн илүү хэрэглэдэг үү эсвэл ургамлын гаралтай бүтээгдэхүүн илүү их хэрэглэдэг үү?

4
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *