Гал тогоогоо цэвэрхэн байлгах 14 энгийн арга

0

Гэрийн эзэгтэйн нэрийн хуудас бол гал тогоо. Цэвэрхэн гал тогоонд хоол хийхэд сайхнаас гадна эрүүл байхын үндэс болно.

Нэмэлт зардалгүйгээр гал тогоогоо цэвэрхэн байлгах 14 хялбархан аргыг танд танилцуулъя.

1. Гал тогооны гарнитурыг цэвэрлэх

Гал тогоогоо цэвэрхэн байлгах 14 энгийн арга 1

1 стакан ус, тал стакан уксус, тал стакан архийг хольж сайтар хутгана. Шүршдэг саванд бэлдмэлээ хийгээд цэвэрлэх хэсэг рүү шүршээрэй. Тосны толбо зэргийг найдвартай арилгана.
Анхаар: цэвэрлэгээ хийхдээ резинэн бээлий өмсөх бөгөөд тасалгааг агааржуулах хэрэгтэй.

2. Ус буцалгагч цэвэрлэх

Гал тогоогоо цэвэрхэн байлгах 14 энгийн арга 2

20-25 г-ын нимбэгийн хуурай хүчил 1-2 уут хэрэг болно. Хэдэн уут хэрэг болох нь таны ус буцалгагчийн бохирдсон байдлаас шалтгаална.

  • Ус буцалгагчинд 2/3 хэмжээгээр хүйтэн ус хийгээд дээрээс нь нимбэгийн хүчлээ хийнэ.
  • Ус буцалгагчаа залгаж усаа буцалгана, энэ үйлдлийг хэд хэдэн удаа давтана.
  • Ус буцалгагчинд тогтсон өнгөр арилсан эсэхийг шалгаарай. Гүйцэд арилсан эсэхийг шалгахдаа ус буцалгагчаа сууринаас аваад зөөлөн сэгсрээрэй – ус буцалгагчийн хананд өнгөр байгаа эсэхийг та харах болно.
  • Бохир усаа асгаад сайтар зайлна.
  • Цэвэр ус хийж буцалгаарай. Уух усаа буцалгахаасаа өмнө дахин 2-3 удаа усыг нь сольж буцалгасан нь дээр.

3. Угаалтуураа цэвэрлэх

Гал тогоогоо цэвэрхэн байлгах 14 энгийн арга 3

Угаалтуурын бохирдлыг нашатырь сайн цэвэрлэнэ. Усанд багахан хэмжээний нашатырийн спирт хийгээд уусмалаар угаалтуураа арчаад 10 минутын дараа зайлаарай.

4. Богино долгионы зуух цэвэрлэх

Гал тогоогоо цэвэрхэн байлгах 14 энгийн арга 4

Танд ус – 400-500 мл, ус хийх сав, 2 х.х уксус эсвэл 70%-ийн 1 ц.х эссенци хэрэгтэй.
Саванд усаа хийгээд дээрээс нь уксусаа хийгээд богино долгионы зууханд тавьж бохирдлоос хамаарч 5-15 минут ажиллуулна. Ажиллаж дууссаны дараа бохирдол дэвттэл хэсэг байлгасны дараа цэвэрлэж эхлээрэй.

5. Хиншүү сорогч цэвэрлэх

Гал тогоогоо цэвэрхэн байлгах 14 энгийн арга 6

Эхлээд усанд дэвтээгээд дараа нь Белизнад дүрсэн шүдний сойзоор үрээд 10 минут орхино. Урсгал усанд сайтар цэвэрлэнэ. Шинэ юм шиг л болно.
Анхаар: цэвэрлэгээг хийхдээ хамгаалалтын резинэн бээлий заавал өмсөнө.

6. Шарах шүүгээ цэвэрлэх

Гал тогоогоо цэвэрхэн байлгах 14 энгийн арга 5

1 аяга хүнсний сод, 1 х.х угаалгын бодис дээр шарвингийн өтгөн зуурмаг шиг болтол ус хийж зуурна. Бодистой зуурмагаа шарах шүүгээний хананд түрхээд 15 минут орхино. Дараа нь сайтар цэвэрлээрэй.

7. Хөргөгчөө цэвэрлэх

Гал тогоогоо цэвэрхэн байлгах 14 энгийн арга 7

Хөргөгчний эвгүй үнэр болон бохирдлыг цэвэрлэх хэд хэдэн аргууд байна. 1 литр бүлээн усанд сод хийж хутгаад уусмалаар хөргөгчөө арчина. Хэсэг байлгаад цэвэрхэн алчуураар хөргөгчөө цэвэрлэнэ.

Хөргөгчний гадна талыг савантай бүлээн усаар угааж цэвэрлэвэл илүү өнгө орно. Хөргөгчний арын хэсэг буюу тоос их хуримтлагддаг сараалжин хэсгийг урт иштэй сойзоор цэвэрлээрэй.

8. Аяга тавгаа гялалзуулъя

Гал тогоогоо цэвэрхэн байлгах 14 энгийн арга 8

Хуурай гичний ачаар та аяга тавгаа гялалзуулна. Сойзонд багахан хэмжээний хуурай гич түрхээд цэвэрлэх гэж байгаа аяга тавгаа арчаарай. Хэсэг хугацааны дараа усаар угаагаад харвал шинэ мэт гялалзах болно.

9. Индукцин зуухны шилэн гадаргуу

Гал тогоогоо цэвэрхэн байлгах 14 энгийн арга 9

Шүдний оо, сойз байхад асуудалгүй. Зуухныхаа түлэгдсэн хэсэг дээр шүдний оог сойзоор түрхээд 10-15 минут орхи. Нойтон алчуураар арчиж цэвэрлээрэй.

10. Хийн зуух цэвэрлэх арга

Гал тогоогоо цэвэрхэн байлгах 14 энгийн арга 10

Ахуйн барааны савангаар цэвэрлэх бүрэн боломжтой. Том ширхэгтэй үрүүлээр барааны савангаа үрж бүлээн усанд уусгаад уусмалаар нь хийн зуухаа арчаад 15 минут орхи. Бүлээн усаар савантай уусмалаа цэвэрлээрэй.

11. Хийн зуухны суурийг цэвэрлэх

Гал тогоогоо цэвэрхэн байлгах 14 энгийн арга 11

Багахан хэмжээний аммиакаар арчаад 7-8 цаг орхиорой. Дараа нь усаар сайтар цэвэрлэнэ.
Анхаар: Резинэн бээлийтэй цэвэрлэгээ хийнэ.

12. Гал тогооны хана цэвэрлэх

Гал тогоогоо цэвэрхэн байлгах 14 энгийн арга 13

Савангийн уусмалаар гал тогооны плита зэргийг цэвэрлэнэ. Бүлээн усанд саван үрж уусгаад ханаа шүршиж цэвэрлэнэ.

13. Гал тогооны цонхны тавцан

Гал тогоогоо цэвэрхэн байлгах 14 энгийн арга 12

Кальцитай сод болон угаалгын нунтаг тус бүрээс 1 х.х хийгээд цонхны тавцанг арчина.

14. Түлэгдсэн хайруулын таваг цэвэрлэх

Гал тогоогоо цэвэрхэн байлгах 14 энгийн арга 14

Керамик гадаргуутай хайруулын таваг түлэгдсэн тохиолдолд дараах аргаар цэвэрлэнэ. Хайруулын таваг бүхлээрээ багтах саванд ус хийгээд хэдэн дусал аяга таваг угаагч бодис, хэдэн халбага кальцитай сод хийнэ. Уусмалтай усанд хайруулын тавгаа хийж хагас цаг орчим зөөлөн галаар буцалгаарай. Ус хөртөл хайруулын тавгаа усанд байлгаад хөрсний дараа хайруулын тавгаа цэвэр усаар зайлж цэвэрлэнэ.

6
БахархмаарБахархмаар
4
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
1
Ха ХаХа Ха
1
ГоёГоё
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *