Давсагны талаас дээш хувь нь шээсээр дүүрэх үед танд аль хэдийн ариун цэврийн өрөө ормоор санагдаж эхлэх болно. Гэвч давсгаа суллах газар олдохгүй үед шээсээ барих нь ямар хэцүү гэдгийг бид бүгдээрээ мэднэ. Аз болж энэ асуудлыг шийдэж болох хэд хэдэн арга бий. Ингээд энэ удаа бид давсаг дүүрсэн үед ариун цэврийн өрөө ортлоо цаг хожиж болох 9 аргыг танилцуулахаар бэлтгэлээ.
1. Шаардлагатай бол хийгээ гадагшлуул
Гэдэс дотор хий үүсэх нь давсганд ирэх даралтыг нэмэгдүүлдэг. Тиймээс тэрхүү даралтыг үүсгэж байгаа хийг гадагшлуулж чадвал илүү удаан шээсээ барих боломжтой болно.
2. Суудлаа зас. Цэх бас тайван бай
Бие ямар байрлалтай байх нь давсагны эргэн тойрны булчинд шууд нөлөө үзүүлдэг учир шээсээ “барих” шаардлагатай үед буруу сууж огт болохгүй. Тиймээс бөхийж болохгүй, цэх суу. Бөгтийх үед давсаг дээр их хэмжээний даралт ирдэг.
3. Дулаац
Даарсан үед биеийн температур унаж эхэлдэг бөгөөд үүнд нь бидний бие зарим нэг хариу үйлдэл үзүүлдэг. Энэ нь даарсан үед шээс ихээр ялгарна гэсэн үг. Тиймээс шээс хүрч эхэлсэн л бол ямар нэг зүйл нөмөрч дулаацахыг оролдох хэрэгтэй.
4. Хэвт
Судалгаагаар хүн хэвтэж байх үедээ босоогоороо байснаас илүү давсгандаа бага даралт өгдөг байна. Босоогоороо зогсож байгаа үед хэвлий хэсэг давсганд бага хэмжээний даралт учруулж шээсээ барихад хэцүү болгодог.
5. Хөлөө солбиж зогс
Шээсний сүвийг биеэс шээсийг гадагшлуулах үүрэгтэй хоолой гэж ойлгож болно. Харин та хөлөө солбиод зогсчихвол мэдээж тэрхүү дамжуулагч хоолойг хаачихсан л гэсэн үг. Харин сууж байх үедээ хөлөө солбивол эсрэгээрээ давсаг шахагдаж шээсээ удаан барьж тэсэхгүй.
6. Инээхгүй байх
Инээх үед биеийн бүх булчин жигд чангарч байдаг учир давсганд даралт үүсэж эхэлдэг. Шээс гадагшлах явцыг саатуулдаг хаагч булчин нь биед даралт ирэх үед суларч шээхэд бэлддэг учраас аль болох инээх гэх зэргээр биеэ чангалахгүй байх хэрэгтэй.
7. Өөр зүйл бод
Давсаг тал эсвэл талаасаа дээш дүүрэх үед тархи бидэнд ариун цэврийн өрөө орох ёстой гэсэн команд өгч эхэлдэг. Энэ нь яг мэдрэгдэж байгаа шиг тийм ч яаралтай биш байх боломжтой гэсэн үг. Тиймээс дараагийн удаа шээс хүрвэл ямар нэг өөр зүйл бодох, утсаа оролдох зэргээр анхаарлаа сарниулаад үзээрэй.
8. Өгзгөө хавч
Давсагны хяналт нь давхар аарцагны ясны булчингаас хамаардаг. Тиймээс өгзгөө хавчих нь давсагны шээсийг барьдаг хаагч булчинг ч мөн давхар чангалдаг. Ямар байрлалд байсан үүнийг хийх боломжтой.
9. Устай ойртох хэрэггүй
Өмнө дурдсан даарах үед шээс хүрдэгтэй адил устай ойртох тусам шээс хүрч буй мэдрэмж нэмэгдэх болно. Хэдийгээр халуун устай ваннд орж байсан ч ялгаагүй уснаас гарах үед даарах мэдрэмж авч шээс хүрэх учир давсаг дүүрсэн үед уснаас хол байхыг зөвлөж байна.
Бонус: Шээсээ илүү удаан барьж сурах
Зарим хүмүүс өдөрт илүү олон удаа ариун цэврийн өрөө орох хэрэгтэй болдог. Итгэх үгүй нь хамаагүй ч энэ нь таны зарим нэг буруу зуршилтай холбоотой байж магадгүй. Тиймээс давсаг чангалах аргыг алхам алхмаар хэрэгжүүлээд үзэх хэрэгтэй:
- 1 юм уу 2 өдрийн турш өдөрт хэдэн удаа шээж буйгаа тэмдэглэж аваарай.
- Ингээд ариун цэврийн өрөөнд ордог давтамжаа 15 минутаар сунгаад үзэх хэрэгтэй.
- Бэлтгэл хийж эхлэхийн тулд өглөө босоод шууд давсгаа суллах хэрэгтэй. Хэрэв ойр ойрхон ариун цэврийн өрөө ормоор санагдвал дээр бичсэн аргуудыг дагаад чадах чинээгээрээ тэвчих гээд үз. Гэхдээ зөвхөн ойр ойрхон шээс хүрсэн үед шүү.
- Ингээд бие засах хугацаагаа өдөр өдөрт 15 минутаар сунгана. Хэдэн долоо хоног юм уу сарын дараа гэхэд асуудлаа шийдсэн байх болно. Энэ аргууд нь шээс задгайрах өвчний үед үр дүнтэй.
Nomuka Nah
2020/06/01 at 15:26
Qenx Jin