Ширээний ардаас босолгүйгээр хийх боломжтой 8 дасгал

0

Ажил дээрээ өдөржин суусны дараа суниамаар, босч хөдөлмөөр санагддаг. Гэвч оффист зугаалах эсвэл дасгал хийх ямар ч боломж байдаггүй.

Энэ л шалтгаанаар манай сайтын зүгээс ширээний ардаас босолгүйгээр, ажлаасаа нэг их хөндийрөлгүйгээр хийх боломжтой дасгалуудыг танд таницуулж байна.

1. Гарын гурван толгойт булчинг сунгах

Хийх аргачлал:

  • Зүүн гараа дээш өргөн зурагт зүүүлсэн шиг тохойгоор нь нугална.
  • Баруун гараар зүүн гарын тохойноос татаж өгнө.
  • Гараа солбиж хийнэ.

 

2. Толгойгоо гилжийлгэх

Хийх аргачлал:

  • Сандал дээр цэх сууна.
  • Толгойгоо баруун, зүүн, урагш, хойш гэсэн чиглэлтэйгээр гилжийлгэнэ.
  • Хэд хэдэн удаа давтана.

 

3. Толгойгоо эргүүлэх

Хийх аргачлал:

  • Толгойгоо баруун тал руу эргүүлж болохуйц хэмжээнд эргүүлнэ.
  • Толгойгоо зүүн тал руу эргүүлж болохуйц хэмжээнд эргүүлнэ.
  • Хэд хэдэн удаа давтана.

 

4. Мөрөө хөдөлгөх

Хийх аргачлал:

  • Гараа мөрөндөө авна.
  • Тохойгоороо урагш эргүүлэх
  • Дараагаар нь хөдөлгөөнийг эсрэг чиглэл рүү нь давтана.

 

5. Цээжний булчинг сунгах

Хийх аргачлал:

  • Хоёр гараа алдлана.
  • Гараа хойшлуулах байдлаар далаа нийлүүлнэ.
  • Хэд хэдэн удаа давтана.

 

6. Дээш татах

Хийх аргачлал:

  • Гараа дээш өргөнө.
  • Нуруугаа тэгш байлгаж, гараараа дээш тэмүүлэх байдлаар татна.
  • Хэд хэдэн удаа давтана.

 

7. Цээжин биеэ хөдөлгөх

Хийх аргачлал:

  • Зүүн гараа өргөнө.
  • Их биеэ баруун тийш хазайлгана, хэд хэдэн удаа давтана.
  • Энэ хөдөлгөөнөө нөгөө тал руугаа хийнэ.

 

8. Цээжин биеэ эргүүлэх

Хийх аргачлал:

  • Хоёр гараа урд талдаа сунган барина.
  • Цээжин биеэ баруун, зүүн тийш эргүүлнэ.
  • Хэд хэдэн удаа давтана.
13
ГоёГоё
4
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
1
БахархмаарБахархмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *