Банкны картын тухай хүн бүрийн мэдэж байх ёстой 6 нууц

3

Бид өдөр болгон банкны карт ашигладаг. Бэлэн мөнгөний машинаас мөнгө авах, бэлэн бус гүйлгээ, найз нөхөдтэйгөө тооцоо хийх – энэ бүгдэд карт хэрэглэнэ. Гэхдээ банкны карттай холбоотой бидний мэдэхгүй хэд хэдэн нууц байх ажээ.

Таны санхүүгийн мэдлэгийг бага ч гэсэн нэмэгдүүлэх зарим нэг сонирхолтой баримтуудыг танилцуулъя.

1. Картын дугаарыг тайлж унших

  • Ихэнх карт 16 оронтой тоотой (цөөн тохиолдолд 13 эсвэл 19 байна). Эхний тоо нь – төлбөрийн системийг тодорхойлогч (4 — VISA, 5 — MasterCard). Дараагийн 5 тоо нь эмитент банкыг тодорхойлно. Ингээд эхний 6 орон тоог мэдэж байвал картын төрөл, төлбөрийн систем болон банкны тухай мэдэж болох нь. Өөрсдөө шалгаж үзээрэй.
  • Сүүлийн 9 оронтой тоо нь зөвхөн банкинд хэрэгтэй, карт эзэмшигчийн талаарх мэдээлэл оржээ. Картын дугаараар жинхэнэ карт эсэхийг шалгах боломжтой.

 

2. Шалгах тоо болон тооны ид шид

  • Картын дугаар нь 9 дүгээр тооноос 15 хүртэлх тоо байна. Эдгээр тоо нь тусгай алгоритмаар хийгдэнэ. Энэ 7 тоо хоёр карт дээр тохирох магадлал маш бага, 7 оронтой тооны хувилбар энэ Дэлхийн хүн амаас хэд дахин их ажээ.
  • Сүүлчийн тоо (шалгах тоо) Сар алгоритмаар хийгддэг. Энэ л тоо гараар код хийхэд гарах алдаанаас урьдчилан сэргийлнэ. Сар алгоритмыг өөрийн карт дээр шалгахад маш хялбар.

 

3. Хэт ягаан туяан доорх карт

  • Карт нь цаасан мөнгөн тэмдэгтийн адил хамгаалагдсан байдаг. Жишээ нь, хамгаалалтын нэг хувилбар бол – хэт ягаан туяанд харагдах нууц тэмдэглэгээ болно. Visa карт дээр “V”, MasterCard – “M” болон “C”, American Express – бүргэдийн зураг байна.

 

4. Кредит үү, дебит үү?

  • Карт нь кредит эсвэл дебит байж болно. Гол ялгаа нь картанд байгаа мөнгө нь – нэг бол харилцагчийнх нэг бол банкных байгаад л оршино. Кредит картыг төлбөрийн картын нэмэлт болгон олгоно. Хамгийн гол нь, банк таны зөвшөөрөлгүйгээр кредит карт олгох эрхгүй.
  • Овердрафт карт нь кредит болон төлбөрийн картын завсрынх байна. Овердрафтын хэмжээ нь кредит картнаас бага.

 

5. Техник овердрафт

  • “Техник овердрафт” гэсэн ойлголт байдаг бөгөөд картанд байгаа мөнгөн дүнгээс хэтэрсэн үед гарна. Ихэнх тохиолдолд гадаад оронд картаар тооцоо хийхэд (ханшийн зөрүүний улмаас) энэ байдал үүснэ.
  • Техник овердрафтаас айх хэрэггүй: дансанд мөнгө ороод ирэнгүүт хаагдана, элдэв хүү бодогдохгүй.

 

6. Картын ар тал

  • Картын ар талд картыг тань хамгаалах бас нэгэн хамгаалалт бий – CVV код нь Visa-д, CVC нь MasterCard-д байдаг. CV нь аль ч тохиолдолд Card Verification гэж ойлгоно. Энэ нь таны картыг жинхэнэ гэдгийг тодорхойлох ажээ.
  • CVV нь карт эзэмшигч өөрийн биеэр оролцохгүйгээр худалдан авалт хийх боломжийг олгоно, жишээ нь интернет худалдаа. ПИН-кодын адил энэ дугаарыг бусдаас нууцлах ёстой юм.

 

Карт ашиглахад баримтлах аюулгүй байдлын дүрэм

  • Хэрвээ та интернет худалдан авалт хийж байгаа бол баталгаатай сайтаар үйлчлүүлж байгаа эсэхийг сайн нягтлаарай, жишээ нь, https – санхүүгийн гүйлгээ хийх протокол. Картнаас зохих журмын дагуу мөнгийг авна.

  • Картын мэдээллээ нууцлана. Зөвхөн ПИН-код, CVV бус. Таны картын мэдээллийг авахад хэдхэн секунд хэрэгтэйг мартаж болохгүй. Тиймээс шаардлагагүй бол картаа бусдад бүү дамжуул. Худалдан авалт, ресторан, кафед тооцоо хийхдээ анхааралтай байна уу.
  • Бэлэн мөнгөний машинаас мөнгө авахдаа сонор сэрэмжтэй байж аюулгүй байдлын дүрмийг хангана. Бэлэн мөнгөний машины төлөв байдлыг сайтар нягталж үз: нэмэлт камер байгаа эсэх, товчлуур дээр элдэв нэмэлт төхөөрөмж байгаа эсэх.

  • Картаа хаясан эсвэл хулгайд алдсан бол банк руу ярьж картыг яаралтай хаалгах хэрэгтэй. Гуравдагч этгээдэд таны картын мэдээлэл очсон гэсэн сэжиг байгаа бол мөн банк руу яаралтай мэдэгдэнэ.
  • Ямар ч тохиолдолд банктай холбогдохоос ичих хэрэггүй. Ихэнх банк 24/7 зарчмаар ажиллаж байгаа. Өөрийн карттай холбоотой аливаа асуудлын талаар та банктай холбогдох бүрэн эрхтэй.
43
ГайхмаарГайхмаар
10
ГоёГоё
7
ТэнэглэлТэнэглэл
5
БурууБуруу
4
БахархмаарБахархмаар
4
Ха ХаХа Ха
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Ундраа Ж.

    Ундраа Ж.

    2017/09/30 at 18:42

    Соёлоо Д.

  2. Ёолк Хүрэлбаатар

    Ёолк Хүрэлбаатар

    2017/10/01 at 13:41

    Ss

  3. Uranzaya Dorjgochoo

    Uranzaya Dorjgochoo

    2017/10/01 at 18:45

    ss

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *