
Сошиал сүлжээ хүмүүс хуучин найз нөхдөө олох, бусадтай танилууд бололцох, тэдэнтэй харилцах, зарим нэг дурсамжаа хуваалцах зорилгоор зохион бүтээгдсэн. Одоо энэ зүйл хүмүүсийн өөрийгөө илэрхийлэх эсвэл тодорхойлох хамгийн чухал зүйл болжээ.

Сошиал сүлжээ хэрхэн хүүхдүүдийн аз жаргалыг хулгайлж байна вэ?
Залуучууд ихэнх цагийг сошиал сүлжээнд өнгөрүүлэх хандлагатай байгаа бөгөөд зургаа авч Инстаграм эсвэл Фэйсбүүктээ хийх дур сонирхолтой болсон байна. Гэсэн хэдий ч 10-15 настай хүүхдүүдийн хувьд авч үзэхэд, сошиал сүлжээ тэдний аз жаргалыг хулгайлахгүй байгаа гэж үү?

Одоо олон эцэг эхчүүд, сурган хүмүүжүүлэгчид болон сэтгэл суддлаачид сошиал сүлжээ хүүхдэд, тэр тусмаа тэдний оюун санаа, бие физиологи болон сэтгэл санаанд хэрхэн нөлөөлж байгаа талаар тодорхой хэмжээний ойлголт, мэдээлэлтэй болсон. Нэгэн санал асуулгын үр дүнгээс харахад, өсвөр насны хүүхдүүдийн 25% өдөрт дор хаяж 10 удаа сошиал сүлжээнд нэвтэрдэг болох нь тогтоогдсон байна. Харин нийт санал асуулгад оролцсон хүүхдүүдийн тал хувь нь ухаалаг гар утсаа ашиглан бусад руу мессеж бичдэг гэж хариулжээ.

Түүнчлэн сошиал сүлжээг их ашиглах тусам залуу үе маань интернет болон ухаалаг гар утаснаас хэт хараат болж байгаа нь нууц биш юм.
Судлаачид юу олж мэдэв?
Сошиал сүлжээний өмнө дор хаяж нэг цагийг өнгөрөөдөг хүүхдүүдийн 14% нь үүнийг огт ашигладаггүй хүүхдүүдтэй харьцуулахад илүү аз жаргалгүй байдаг болох нь судалгаагаар батлагджээ. Цахим гэмт хэрэг, өөрийнхөө гадаад төрхийг фото модель, олны танил хүмүүс болон бусадтай харьцуулах, бодит амьдрал дээрх идэвхтэй байдлаас ангид байх зэргээс болж хүүхдүүдэд асар их сөргөөр нөлөөлдөг байна.

Энэ нөхцөлд хөвгүүдээс илүү охидууд сөрөг нөлөө үзүүлдэг бөгөөд тэд сошиал сүлжээнд илүү олон цагийг өнгөрүүлэх тусам гадаад төрхөндөө анхаарч, бусадтай өөрийгөө харьцуулж, өөртөө итгэх итгэл үнэмшлээ гээхээс гадна сургуульдаа явах хүсэлгүй болдог гэнэ.
Та хүүхдэдээ сошиал сүлжээ ашиглахыг зөвшөөрөх ёстой юу?
Мэдээж хэрэг сөрөг нөлөөллийг нь хүүхдэдээ хэлж өгч, тэдэнд сөрөг байдлаар нөлөөлөхөөс сэргийлж, сошиал сүлжээг аюулгүй байдлаар хэрхэн ашиглуулах вэ? Ингэх боломжтой юу? Сэтгэл судлаачид болон хүүхдийн эмч нар дараах зөвлөмжийг өгч байна:
- Хүүхдийнхээ хэр зэрэг удаан төхөөрөмжтэй харьцаж байгааг хянах
- Тэднийг сошиал сүлжээнд ямар зүйлийн тухай, яах гэж бичиж байгааг нь асууж, ярилцах
- Сошиал сүлжээг ашигласнаар гарч болох сөрөг эрсдэлүүдийг хэлж өгч, танихгүй хүнтэй холбоо тогтоож болохгүй гэдгийг анхааруулах
- Сошиал сүлжээний талаар ойлгохгүй байгаа зүйлийг нь хэлж тайлбарлах
Таны хувьд та хэр их хугацаагаар сошиал сүлжээг ашигладаг вэ? Танд хэрхэн нөлөөлдөг вэ? Бидэнтэй үзэл бодлоо хуваалцаарай.








Tsewelmaa Gombojaw
2019/03/07 at 16:48
Nomin Nomuka
Edtechno Edtechno Edtechni Edtechno
2019/03/07 at 21:23
Edtechno Edtechno Edtechni Edtechno
2019/03/07 at 21:31