Япон минималистуудын орон сууц: таны амьдралын хэв маягийг тэр чигээр нь өөрчилнө

2

Яг энэ мөчид 200 ширхэг обьект Фүмио Сасаки (Fumio Sasaki)-ийн орон сууцанд байна. Гэхдээ өмнө нь энэ газар хог новш болон хэрэгцээгүй зүйлсээр дүүрэн байсан. Тэр залхуу байсан, хангалттай хэмжээний мөнгөгүйдээ гомдоллож, хоббигоо ч олж чадахгүй байлаа. Харин тэр минималист амьдралын хэв маягт суралцсанаар бүх зүйл өөрчлөгдсөн.

Ерөнхийдөө уламжлалт Японы соёл бол энгийн байх эсвэл Зен (Zen)-ийн тухай байдаг – энэ философи нь оюун санаагаа цэвэрлэж, цэвэр бичиг болон хайку шиг эд зүйлийг хүртэх явдал юм. Энэ бол яагаад олон алдартай минималист хүмүүс Японд байдгийн гол шалтгаан. Тэд орчин цагийн соёлыг хүлээж авдаггүй бөгөөд зөвхөн шаардлагатай зүйлсийг л өөртөө байлгадаг. Энэ амьдралын хэв маяг баруунд бас газар авч байгаа. Жишээ нь, Мэри Кондо (Marie Condo)-ийн хэрэггүй зүйлсийг гаргаж хаях техникийг Европ болон АНУ-д хэрэглэх болсон.

Манай хамт олон энэ философийг хүлээн зөвшөөрч байгаагаас гадна Фүмио Сасакигийн амьдралын хэв маягийг харуулахыг хүслээ.

Фүмио Сасакигийн орон сууц

© Thomas Peter/Reuters

 

© Thomas Peter/Reuters

Сасакид одоо зөвхөн 3 цамц, 4 өмд, 2 хүрэм, мөн цөөн хэдэн бусад хувцас бий. Түүний угаалгын өрөөнд сахлын машин, хайч болон түүний нүүр, үс болон аяга таваг угаахдаа ашигладаг шингэн саван байдаг. Харин энэ бол өмнө нь түүний гэр хэрхэн харагддаг байсан зураг:

© CNA Insider/youtube.com

 

© CNA Insider/youtube.com

Түүний орон сууцан дахь хэрэггүй зүйлсийг авч хаясан. Түүнд ном тавих хангалттай тавиур ч байгаагүй бөгөөд тэр хэзээ ч тэдгээр номнуудыг уншиж байгаагүй. Түүний “CD” болон “DVD”-ний цуглуулга нь асар их зайг эзэлдэг байжээ. Хувцасны шүүгээн дотор түүний өмсөх дуртай хувцаснууд байдаг байсан ч тэр зөвхөн цөөн хэдийг нь л өмсдөг байв. Буланд гитар болон өсгөгч байсан боловч үргэлжлүүлэн байлгах зай хүрэлцэхгүй байсан гэнэ.

Орой бүр Сасаки телевизийн өмнө сууж шар айраг ууна. Тэр оройтож сэрж, ажилдаа явахыг үзэн ядна. Өөрийгөө өрөөл бусадтай харьцуулж, амьдралаа өөрчилж чадахгүй байсаар өдөр хоногийг өнгөрөөнө. Тэр ч байтугай найз охиноосоо хүртэл салсан, яагаад гэвэл найз охиноо халамжилж чадалгүй, ажил хийхээс цааргалж, сугалаа худалдаж авч их мөнгө хожихыг хүлээдэг байв.

Гэхдээ Сасаки минималист байх тухай мэдээг олж уншсанаар бүх зүйл өөрчлөгдсөн. Тэр эмх замбараагүй амьдралын хэв маягт хэтэрхий дассан байсан бөгөөд түүнд гэр орноо цэгцлэх хангалттай эрч хүч дутагдаж байжээ, яагаад гэвэл түүний гэрт олон хог новш байсан юм.

© Thomas Peter/Reuters

 

© Thomas Peter/Reuters

Хэрэггүй хог новшноосоо салахын тулд тэрээр 1 жилийг зарцуулсан байна. Заримыг нь найзууддаа өгч, “CD” болон “DVD”-ний цуглуулгаа дэлгүүрт бэлэглэжээ. Тэр мөн бүх зураг болон захидлуудаа хэвлэж авсан бөгөөд ингэснээр эдгээр зүйлийг дижитал байдлаар хадгалах боломжтой болжээ.

Түүний орон сууц 20 м/кв боловч одоо илүү том юм шиг харагдана. Түүний зарим найзууд нь гэрт нь байгаа обьектуудыг тоолоход 150 орчим байсан байна, гэхдээ Сасаки дахиад байгаа гэжээ.

© Thomas Peter/Reuters

Сасакигийн оюун санаа чөлөөтэйгөөр сэтгэдэг болсон, яг гэрийнх нь зай шиг. Одоо тэр чөлөөт цагаараа идэвхтэй хөдөлгөөн хийж, ууланд явган аялдаг болсон. Сасаки бусад хүмүүст ч гэсэн өөр шиг нь өөрчлөлт хийх боломж байгаа гэдэгт итгэдэг.

Тэр мөнгө болон цаг заваа аялал, эрүүл хоол хүнс, найзуудтайгаа уулзах болон өөрийнхөө хөгжилд зориулдаг. Эд зүйл түүний хувьд чухал биш. Түүнд хэрэгтэй бүх зүйл бий. Тэр өглөө юу өмсөхөө бодож сонгодоггүй, тэр сайн шампунь сонгох гэж бүтэн цагийг зарцуулдаггүй, мөн гэрийнхээ шалыг угаахдаа ердөө 2 минут болдог.

© Thomas Peter/Reuters

Сасаки бол сэтгүүлийн редактор бөгөөд түүнд минималист сэдвээр нийтлэл бичдэг хувийн блог бас бий. Тэр мөн “Баяртай эд зүйлс минь: Шинэ Японы минимализм” гэх нэртэй номоо хүртэл бичсэн нь бестселлер болж чадсан байна.

 

Кацүяа Тоёода (Katsuya Toyoda)-ийн орон сууц

© Thomas Peter/Reuters

 

© Thomas Peter/Reuters

Энэ бол Кацуяа Тоёодагийн орон сууц. Тэр бас редактор. Түүнд зөвхөн ширээ, буйдан болон гудас дэвсгэр бий – шөнө унтахдаа шалан дээр дэвсдэг. Мөн тэр сэрээд гудсаа эвхэж, хувцасны шкафандаа хураадаг.

© Thomas Peter/Reuters

 

© Thomas Peter/Reuters

Гал тогоо эсвэл угаалгын өрөөнд нь хэрэгцээгүй зүйлс огтхон ч байхгүй. Ер нь бол уг алдартай бодол санааг анх гаргаж ирсэн Стив Жобс (Steve Jobs)-т талархах хэрэгтэй байх. Гэхдээ зарим хүмүүсийн хувьд минимализм нь зөвхөн зүүнийхний хийдэг зүйл гэж итгэдэг.

 

Наоки Нүмахата (Naoki Numahata)-ийн орон сууц

© Thomas Peter/Reuters

 

© Thomas Peter/Reuters

Зохиолч Наоки Нүмахата бол минималист бас түүнд охин бий.

© Thomas Peter/Reuters

 

© Thomas Peter/Reuters

Тэр Японы соёлд хоосон зай үлдээх нь хамгийн чухал зүйл гэдэгт итгэдэг. Тэрхүү үлдээсэн зай нь тухайн орчинд амьдарч буй хүний төсөөллийг агуулж байдаг байна.

 

Саеко Күшибики (Saeko Kushibiki)-ийн орон сууц

© Thomas Peter/Reuters

 

© Thomas Peter/Reuters

Саеко Күшибики бас өөрт хэрэггүй зүйлсийг гэртээ байлгадаггүй нэгэн. Түүний бяцхан хувцасны шүүгээнд зөвхөн түүнд хэрэгтэй зүйлс л байх бөгөөд ганц хүнд зориулсан ердөө нэг ширхэг аяга, таваг болон халбага, сэрээ байдаг гэнэ.

© Thomas Peter/Reuters

 

© Thomas Peter/Reuters

Күшибикид сандлын хэрэг байхгүй, тэр гудсан дээр унтаж, сэрснийхээ дараа шкафандаа далд хийдэг.

Танд минимализмын санаа таалагдаж байна уу эсвэл эмх замбараагүй амьдрах нь дээр санагдаж байна уу?

72
ХөөрхөнХөөрхөн
19
БахархмаарБахархмаар
11
Ха ХаХа Ха
10
ГоёГоё
9
ГайхмаарГайхмаар
6
БурууБуруу
6
ТэнэглэлТэнэглэл
6
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

7 Сэтгэгдэл

  1. Л. Жүүби

    Л. Жүүби

    2019/03/07 at 23:07

    Namnandorj Erdeneshan

  2. Т. Доржпүрэв

    Т. Доржпүрэв

    2019/03/07 at 23:12

    ?

  3. Доо Гоо

    Доо Гоо

    2019/03/07 at 23:42

  4. Bayalag Budjav

    Bayalag Budjav

    2019/03/08 at 00:32

    Taalagdaj bnaa.

  5. Пүрэвдорж П.

    Пүрэвдорж П.

    2019/03/08 at 11:25

    Bolorsaikhan Gankhuyag

  6. Goomaral Sukhbaatar

    Goomaral Sukhbaatar

    2019/03/08 at 13:07

    Ganaa Devee

  7. Нара Дашнанзад

    Нара Дашнанзад

    2019/03/08 at 22:51

    ядаж л илүү зүйлд сатаарч суухгүй арай өөр зүйлд цаг заваа зориулах боломж бий болно

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *