Гэр дотор бий болсон таагүй, муухай үнэрээс дараах 5 аргын тусламжтай салж болно

2

Жигшмээр муухай үнэр – гэр оронд тохиолддог хамгийн түгээмэл асуудлуудын нэг.

Бохир байшин эсвэл хорхой шавьжаас тэс өөр асуудал бөгөөд гэрийн чухам хаанаас муухай үнэр гараад байгааг мэдэхэд хэцүү байдаг.

1. Байгалийн гаралтай орцуудын тусламжтай муухай үнэрээс ангижрах

Зарим орцууд таагүй, муухай үнэрийг өөртөө шингээж авах хүчтэй байдаг. Та эдгээр орцуудыг аль ч өрөөндөө ашиглаж болох бөгөөд муухай үнэрийг өөртөө шингээж авч, дахин гэрээс эвгүй үнэр гарахаас сэргийлнэ. Цагаан цуу, цайны навч, хүнсний сод болон модны нүүрсээр бүх муухай үнэрийг арилгаж болно. Эдгээрийг жижиг өрөөнд тавьсан ч болно. Хэрэв та хүсвэл хөргөгчиндөө хийж болох бөгөөд үр дүнд нь цоо шинэхэн үнэр гарна.

 

2. Хуванцар эд зүйлээс гарах өмхий үнэрээс салах

Хэдэн удаа угаах эсэхээс үл хамаарч, хоол хүнсний хурц үнэр эд зүйлд шингэж үлдсэн байдаг. Иймд хуванцар эд зүйлийн муухай үнэрийг арилгахдаа содын зуурмагаар арчих эсвэл цагаан цуунд хийж хонуулах боломжтой.

 

3. Хивсний өмхий үнэрийг арилгах

Хэдийгээр та хивсээ тогтмол цэвэрлэдэг боловч муухай үнэр даавуунд шингэж үлдэх болно. Хивс рүү шанцай, цайны навч эсвэл розмарины нунтаг цацна. 20 минут хүлээсний дараа хивснийхээ тоосыг соруулах хэрэгтэй.

 

4. Агаарыг цэвэршүүлэх

Ус, цагаан цуу эсвэл архи зэргийг ашиглаж та өөрийн хүссэн үнэртүүлэгч шингэнийг хийж агаараа цэвэршүүлээрэй.

 

5. Гэртээ гоё, тансаг үнэртэй үнэртүүлэгч хийх

Жимсийг хэрчиж саванд хийх бөгөөд дээр нь ус болон гаа хийгээрэй. Дараа нь буцалгана. Үр дүнд нь танай гэрээс гоё, тансаг үнэр гарах юм.

4
Ха ХаХа Ха
3
ГоёГоё
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *