Бүх л өдрийн турш таныг цатгалан байлгах 11 хоол

0
0
23,327

Бид өдөрт дор хаяж 3 удаа хоол идэх хэрэгтэй гэдгийг бүгд мэднэ. Гэвч заримдаа урт аялалын туршид мөн ажил ихтэй үед үүнийг яг таг баримтлах боломжгүй. Ямар нэгэн чухал зүйл хийж байхад өлссөн ч бид ажлаа орхиж чадахгүй.

Тиймээс та бүхэнд өдрийн турш цатгалан байлгах эдгээр 10 амтат эрүүл хоолыг санал болгож байна. Өглөөний хоолондоо аль нэгийг нь идээд дэлхийг байлдан дагуулахаар явсан ч болно.

Песто соустай паста

  • Улаан буудайн гоймон
  • Нарс модны самар
  • Бяслаг

Уламжлал ёсоор бол өглөөний цайнд паста иддэггүй ч заримдаа энэ нь маш таатай байж болох юм. Ямар ч паста (улаан буудайн бүх л төрлүүд) биед удаан шингэдэг ба орой болтол цатгалан байлгадаг. Соусандаа песто бяслаг, хушны самар хийвэл илүү сайн.

 

Фалафель

  • Турк шош
  • Улаан буудайн талх
  • Халуун амтлагч

Энэ хоол бол дэлхий дээрх бүх цагаан хоолтнуудын дуртай хоол бөгөөд нунтагласан шошон бөмбөлгүүд нь өдрийн турш цатгалан байлгадаг. Мөн анхилам үнэртэй талх, ногоо, халуун ногоотой соус үнэхээр сайхан амттай!

 

Хальстай жигнэсэн төмс

  • Хальс нь нүүрс ус агуулдаг – эслэг  

Бид үүнийг төмс гэдгээс нь илүү хальстай төмс учраас л жагсаалтандаа оруулсан. Үүнд нүүрс ус, цайр, төмөр, магни агуулагддаг ба өдрийн тэжээллэг бодисын хэрэгцээг бүрэн хангадаг.

 

Самартай шоколадны бялуу

  • Хар шоколад
  • Масло
  • Өндөг

Амттанд дуртай бол бидэнд сайхан мэдээ байна. Зарим төрлийн амттан маш олон орц найрлагатай байдаг. Харин энэ бол хар шоколаданд агуулагддаг стеарины хүчилтэй учраас өдрийн турш өлсгөхгүй.

 

Бөөрөлзгөнөтэй амттан

  • Эслэг ба витамин С агуулдаг.

Амтат бөөрөлзгөнөтэй ямар ч амттан таныг дор хаяж 5-6 цаг өлсгөхгүй ба бөөрөлзгөнө нь хоёр амин дэмийг агуулдаг. Эслэг нь цадсан мэдрэмж төрүүлдэг ба витамин С нь өөх тосыг шатаах үүрэгтэй уураг үйлдвэрлэхэд тусладаг.

 

Далайн замаг

  • Маш их хэмжээний эслэг агуулдаг

Өлсгөхгүй байж амархан жин хасдаг өөр нэг хоол хүнс. Далайн замаг нь хоолны шингэцийг удаашруулдаг эслэг агуулдаг. Ийм замаг нь өөрөө дангаараа, мөн Япон ороомогтой сайхан хослодог.

 

Эрдэнэ шиш/попкорн

  • В витамин
  • А витамин
  • Кали

Эрдэмтэд энэ амттанг өмнө нь хортой гэж үзэж байсан ч маш ашигтай болохыг нь олж баталсан.  Попкорн нь калори багатай карцероген бус бодисууд агуулдаг учир удаан хугацаанд өлсгөдөггүй. Зөвхөн кино театрт идэх биш байнга идэхийг зуршил болгоорой. Эсвэл байнга кино театр явсан ч болно.

 

Ямааны бяслагтай сендвич

  • Бяслаг
  • Бүхэл үрийн талх

Бяслаганд линолийн хүчил ихээр агуулагддаг учраас өлсдөггүй бөгөөд ихэвчлэн ямааны бяслаг бага хэмжээний давс агуулдаг. Зүссэн талхтай идвэл хурдан бөгөөд тэжээллэг зууш болно.

 

Халуун чили соус

  • Бусад халуун ногоотой адил өлсгөлөнг дардаг

Хоолондоо халуун ногоо хийвэл цадахаас гадна удаан хугацаанд цатгалан байдаг байна. Чили ч мөн адил халуун байх тусмаа сайн. Энэ соус өөх тосыг шатаахад тустай ба өлсгөдөггүй. Араас нь ус уухаа мартав аа.

 

Самар

  • Марганец
  • Кобальт
  • Иод
  • Витамин

Юугаар ч орлуулашгүй амино хүчил, нүүрс ус, марганец, зэс, цайр, иод, А, E, K витамин бүгд энэ жижиг самранд агуулагддаг. Иймээс өглөөний цайныхаа дараа тохиромжгүй үед өлсөнө гэж бодож байвал хэдхэн самар идэхэд л хангалттай. Нэг атга байхад л та бүх л өдөржин хоолны талаар мартах болно.

 

Нэмээд: хар кофе!

  • Сахар, сүүгүй
  • Шанцай

Нэг аяга Американо нь дээрх амттануудтай төгс зохицоно. Кофенд хоол идэх дуршлыг бууруулдаг антиоксидантууд байдаг хэдий ч сахар, сүү нэмбэл энэ чанар алдагдана. Өөр амтыг мэдрэхийг хүсвэл шанцай хийгээрэй.

6
БахархмаарБахархмаар
3
БурууБуруу
3
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй.