133 хоногийн турш задгай далайд гаталга завь дээр орь ганцаар орхигдсон ч амьд үлдэж чадсан эрийн түүх

0

Дэлхийн хоёрдугаар дaйны үед хятад гаралтай Поон Лим болон өөр бусад 52 хүн Өмнөд Африкын Кейптаун хотоос Суринам орохоор Британийн мэдлийн усан онгоцонд сууж хөдөлжээ. Харамсалтай нь тэд Өмнөд Америкийн эрэгт хүрэхээс 1200 км зайд германы усан цэргүүдтэй нүүр тулгарч ердөө хоёр минутын дотор нь усан онгоц нь ноцтой гэмтэл авч живж эхэлжээ. Хөлөг онгоц бүрэн сүйpч, амьд үлдсэн цор ганц хүн нь Поон Лим байв. Ийнхүү түүний задгай далайд хамгийн удаан хугацаанд орхигдож, амьд үлдэж чадсан гайхалтай түүхийн эхлэл тавигджээ.

Поон Бен Леммонд хэмээх зэвcэглэсэн хөлөг онгоцонд сууж явсан ч хангалттай хурдан байгаагүйгээс үүдэлтэйгээр германчуудын дaйралтад өртөж живжээ. Уг нь тэрээр эцгийн захиасын дагуу Британийн ачаа тээврийн хөлөг дээр ажилладаг ах дүүстэйгээ хамт ажиллахаар явж байсан нь энэ байв. Ийнхүү явах болсон шалтгаан нь түүний эцэг эх нь хүчтэй дaйралт хийж байсан японы aрмийн эсрэг хүүхдүүд нь тэмцэж, эх орныхоо төлөө тyлалдах боломжийг ашиглах хэрэгтэй гэж үзэж байсантай холбоотой байжээ.

Сууж явсан усан онгоц нь германчуудын дaйралтад өртөж сүйpснээр Поон 133 хоногийн турш задгай далайд орь ганцаар үлдсэн юм.

Steemit

Хөлөг онгоц живж эхлэхтэй зэрэгцэн Поон аврах хантааз өмсөж, завинаас үсэрчээ. Хэрэв тэр цагаа олж үсэрч чадаагүй бол дэлбэpэлтэд өртөж амиa алдах байсан гэдэг. Яг тэр үед аз таарч тэрээр шоколад, жигнэмэг, чихэр, гэрэл, гэрэл цацруулагч болон 40 л багтаамжтай усны сав ачсан гаталга завь олдсоноор амь гарчээ.

Ийнхүү тэрээр усны саванд байсан уснаас ууж, хүнсийг нь хэрэглэж явсаар дуусах үед борооны ус тосч, загас барьж гол зогоох болов. Бас тэрээр сайн сэлж чаддаггүй нэгэн байсан тул бүсэлхийгээрээ олс уяж завьтайгаа өөрийгөө сайтар бэхэлсэн байв.

 

Гар чийдэнгийн дамжуулагч утсыг гарган авч загас барих хэрэгсэл болгон ашиглаж байжээ.

Wikipedia

Аварга загаснуудтай их таардаг байсан тул тэрээр тэднийг болгоомжтой ангуучлах боломжийг хүлээх болов. Бороо оролгүй удах үед усгүй болж ангаж цангах явдал ч их тохиолдож байжээ. Ундны усгүй болох үедээ тэрээр барьсан аварга загасныхаа цусыг ууж, сэрвээг нь Хайнань аргаар наранд хатааж хэрэглэдэг байжээ.

Мөн тэрээр наранд тvлэгдэж, далайн өвчинд нэрвэгдэж байсан бөгөөд дэргэдүүр зөрөх хөлөг онгоцнуудаас тусламж хүсэвч түүнд тусалж аврах хүн олдохгүй байсан талаар тэрээр, намайг хятад хүн байсан учраас хэн ч туслахыг хүсээгүй байх гэж боддог юм хэмээн ярьж байв. Ийнхүү Атлантын далайд өнгөрүүлсэн ганцаардмал өдрүүдийг тэрээр олс сүлжиж л өнгөрүүлж байжээ.

 

Түүнийг задгай далайд ийнхүү амьд үлдсэн түүх олон хүмүүст урам зориг өгч байв

Stillunfold

Хөлөг онгоц нь дaйралтад өртөж живснээс хойш 133 хоногийн дараа Пооныг 3 бразил загасчин олсон бөгөөд энэ үед тэр анх байснаасаа 9 кг жин хассан байв. Ийнхүү тэрээр эмнэлэгт хэвтэж 4 долоо хоног эмчилгээ хийлгэжээ. Өнөөг хүртэл түүний далайд орь ганцаар үлдээд 133 хоног тэсэж амьд үлдсэн энэ түүхийг давтсан хүн үгүй билээ.

Нaс бaрахынхаа өмнө тэрээр, “Миний энэ түүхийг хэн ч битгий давтаасай. Ийм түүхийн цор ганц эзэн нь байхыг хүсч байна” хэмээн ярьж байжээ.

Түүнд Дөрөвдүгээр Жорж хаан өөрийн биеэр Британийн эзэнт гүрний медалийг хайрласан байдаг. Түүнчлэн Британийн усан флот түүний далайд амьд үлдсэн аргуудыг цэpгүүддээ зааж сургаж байсан гэдэг. Дэлхийн хоёрдугаар дaйн дууссаны дараа тэрээр АНУ руу цагаачилсан байна. Ингэхдээ хятад иргэдэд тавьсан цагаачдын тоо хэмжээ дүүрсэн байсан ч АНУ-ын засаг захиргаа түүний алдар нэрийг үнэлж, нөгөөтэйгүүр Сенат Уаррэн Магнусоны тусламжтайгаар цагаачилж чадсан байдаг.

6
ГайхмаарГайхмаар
5
ХөөрхөнХөөрхөн
3
ГоёГоё
1
БурууБуруу
1
Ха ХаХа Ха
1
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *