Олон улсын цахилгаан хэрэгслийн шоуны сонирхолтой, шинэ бүтээлүүд

0

Олон улсын цахилгаан хэрэгслийн шоуны сонирхолтой, шинэ бүтээлүүдЭнэ сарын 7-ноос 10-ны өдрүүдэд Америкийн Лас Вегас хотод дэлхийн томоохон компаниуд, аж үйлдвэрлэлийн мэргэжилтнүүдийн оролцсон цахилгаан хэрэгсэл болон технологийн худалдааны алдартай шоу болж өнгөрчээ. Хэрэглэгчдийн цахилгаан хэрэгслийн шоу /Consumer Electronics Show/ хэмээн нэрлэгддэг энэхүү шоу нь сүүлийн хэдэн жилийн дотор цахилгаан хэрэгслийн талбар дахь хамгийн чухал шоунуудын нэг болсон бөгөөд ухаалаг гар утаснаас эхлээд фитнесийн төхөөрөмжүүд, робот шүдний сойз хүртэл маш олон янзын үр ашигтай, гайхалтай төхөөрөмжүүдийг танилцуулах, худалдаалах үйл ажиллагааг явуулдаг байна. Гэрлийн долгионыг ашигтай энерги рүү хувиргах технологийг ашигласан Li-Fi ухаалаг гар утасны анхдагч, 77 инчийн муруй хэлбэртэй шинэ OLED Ultra HD TV, лазер диод тэргүүтэй олон гайхалтай технологиудыг танилцуулсан энэхүү шоуны шинэ, сонирхолтой бүтээлүүдтэй танилцахыг хүсвэл мэдээний дэлгэрэнгүйд зочлоорой.

Дизайнер Лаура Демпсей /Laura Dempsey/-гийн зохион бүтээсэн жолоо барих үед гэрэлтдэг дуулга
14 мегапикселийн камер, iPhone гар утас руу зураг бичлэгээ шилжүүлдэг систем бүхий DJI Phantom II нисдэг камер
 
 Valve-гийн дизайнеруудын нэг Брайан Кумер /Brian Coomer/-ын Oculus Rift дуулга
 
LG-гийн G Flex уян хатан ухаалаг гар утас
 
G Flex уян ухаалаг гар утас нь 6 инчийн P-OLED уян дэлгэцтэй ба энэхүү дэлгэц нь 1280х720 пикселийн нягтаршилтай. 4 цөмтэй Qualcomm Snapdragon процессор, 2 гигабайтын санах ой, 3500 милли Амперын батерей бүхий энэ гар утас 900 долларын үнэтэй.
 
Epson брэндийн Moverio BT-200 энэ нүдний шил нь 960х540 пикселийн хагас гэрэлтдэг хос дэлгэц, бичлэг хийх камер, луужин, гироскоп, хурдасгал хэмжигч, утасгүй интернэт, microSD мемори картны суваг бүхий гадаа ажиллах Андройд үйлдлийн системтэй. Ирэх 3-р сараас 700 доллараар худалдаалагдаж эхэлнэ.
iPad төхөөрөмжид зориулсан аппликейшнуудын программын үндсийг суралцахад хүүхдүүдэд туслах үүрэгтэй Play-i робот тоглоом
 
LG-гийн 105 инчийн Ultra HDTV TV муруй дэлгэц
 
Intel-ийн гүйцэтгэх захирал Брайан Кржанич Jarvis нэртэй чихний ард тал дахь компьютерыг танилцуулж байна. Андройд үйлдлийн систем бүхий ухаалаг гар утастай хослох энэ төхөөрөмж нь аудио систем, сүлжээнд холбогдох хүчирхэл модуль, батерей зэргийг агуулжээ.
 
Ухаалаг гар утсаар удирдах BiWee нэртэй тулаанч робот
 
 
LG G Flex уян ухаалаг гар утас
 
booth babe
 
3D мэдрэгч бүхий гольфын GolfSense зөөврийн төхөөрөмж. Хурдны хэмжээ, цохих үеийн биеийн байрлал, цохилтын хүч, хөдөлгөөний зам зэргийг хэмжин гаргаж ирэх уг төхөөрөмж нь шинжлэх ухаан, технологи болон спортын ертөнцийн нэгдэл болж байгаа юм.
 
Sen.se хувийн зөвлөх. Тухайн хүний мэдээллийг цуглуулж, хэдэн цагт босох, унтах, эм уух цагийг сануулна. Ээж хэмээн нэрлэгдэж буй энэ төхөөрөмж таны гэрийн интернэттэй холбогдож, Cookies хэмээн нэрлэгдэх жижиг төхөөрөмжөөс нэмэлт мэдээлэл цуглуулах ба Cookies нь температур, байрлал, хөдөлгөөн болон бусад мэдээллийг цуглуулна. Cookies-ийн мэдээлэл 10 хүртэл хоногоор хадгалагдана. Дөрвөн ширхэг Cookies болон нэг үндсэн төхөөрөмж болох Ээжтэйгээ багц ирэх сараас эхлэн 222 доллараар худалдаалагдах аж.
 
Зохион бүтээгч Роберт Прайс /Robert Price/ TREWGrip таблет төхөөрөмжөө үзүүлж байна.
 
Муруй хэлбэр бүхий TREWGrip-ийн арын зүүн гар талд ердийн qwerty гарыг босоо хэлбэрээр байрлуулж, баруун гар талд бусад товчлууруудыг байрлуулсан ба текст шивэх явцыг 80% хүртэл хурдасгана гэнэ.
 
Гүйх зуураа хөгжим сонсох боломжийг олгох RunPhones толгойн боолт
 
Арьсан оосортой үнэт чулуу хэлбэрийн энэ бугуйвч хүний бие дээр тусаж байгаа нарны цацрагийн хэмжээг тодорхойлно. Louis Vuitton болон Harry Winston нарын хамтын бүтээл энэ бугуйвч энэ оны II хагаст худалдаанд гарах ба 99 долларын үнэтэй байх аж.
 
Ухаалаг гар утас эсвэл таблет ашиглан удирдах Parrot Jumping Sumo нэртэй энэ төхөөрөмж гироскоп болон хурдасгал хэмжигчтэй. Эргэлдэж, 90 хэмээр эргэж, 80 см хүртэл өндөрт үсэрч чадах бөгөөд камертай.
 
Зүрхний цохилт, цусан дахь хүчилтөрөгчийн хэмжээ болон бусад чухал үзүүлэлтүүдийг тодорхойлох Tinkе нэртэй төхөөрөмж
 
Orbotix Sphero 2.0. робот тоглоом
 
booth babe
 
Tao WellShell төхөөрөмж
 
4G LTE модуль бүхий Liquid Image камер
 
Шороо тоосноос бүрэн хамгаалагдсан Caterpillar B100 гар утас
 
DJI S1000 агаарын систем
 
Индранил чулуун Wellness Watch
 
Kolibree мэдрэгч сойз
 
Toshiba-гийн Ultra HD TV телевизийн цуврал
 
 
 
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Зочин

    2014/01/18 at 21:29

    ter tablet bol damn2

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *