2018 оны хайр дурлалын зурхай – энэ зун зарим ордууд аугаа том хайртайгаа учирна

2

2018 оныг шар нохой жил удирдаж байгаа, өөрөөр хэлбэл хайр дурлалын харилцаанд өөдрөг, амжилттай байхыг илтгэнэ.

Нохой – үнэнч, зөөлөн сэтгэлтэй, бүгдэд ээлтэй ханддаг бөгөөд хамгаас түрүүнд гэр бүл, харилцааг дээдлэн хүндэлдэг. Энэ жил урьд өмнө нь муудсан байсан хүнтэйгээ сайдаж харилцаагаа сэргээхэд тохиромжтой.

2018 оны хайр дурлалын зурхай

Нохой үнэнч байдал, сайхан сэтгэлийг үнэлдэг тул ийм зан чанартай хүмүүсийг энэ жил хайр дурлалын харилцаанд амжилт хүлээж байна. Харин урвалт, худал хуурмаг, хорон муу санаатнууд хатуу шийтгэл авах болно. Нохой аливаа сайн үйлийг сайшааж үнэнч шударга байдлыг магтана.

Ялангуяа хайр дурлалын хувьд энэ жил Үхэр, Ихэр, Матар, Нум болон Загасны ордууд азтай байх ажээ. Гэхдээ тэд өөрсдийгөө бусдад нээх хэрэгтэй, нухацтай харилцаанд бэлэн байх ёстой. Эзэн өөрийгөө бусдаас нуугаад байвал таатай боломжийг ашиглаж чадахгүйд хүрнэ.

2018 оны хайр дурлалын зурхай гэр бүлтэй хосуудад ч мөн ээлтэй байна. Магадгүй гэр бүл салах дээрээ тулсан хосуудыг ч эвлэрүүлэх чадалтай. Хосууд тал бүрээсээ хүчин чармайлт гаргавал хөрсөн сэтгэл эргэн сэргэж халуун хайраар бялхана. Харилцаагаа сэргээхийг хичээ, энэ жил алдаагаа засаж болохыг санаж яваарай.

Од эрхэс зурхайн ордуудад юу бэлдсэн бэ?

1. Хонь

Хайртай хүндээ илүү их тэвчээр гаргаж харьцаарай, мөн анхаарал халамж тавихаа мартаж болохгүй. Эс бөгөөс үнсэлтээс илүүтэй хэрүүл уруулд их цаг зарцуулах болно.

2. Үхэр

Энэ ордныхон 2018 онд хайр дурлалын далайд умбах ажээ. Хуучин танилууд ч гэсэн өөр нүдээр харж – хайр дурлалаа илэрхийлэх вий.

3. Ихэр

Нохой жил хайр дурлалын хувьд таатай байлгахаар байна. Олон санал дунд толгойгоо гээж мэдэх тул нухацтай, даруухан хандах хэрэгтэй. Цорын ганц түүнийг олж авахын тулд олон хүний араас зэрэг явах огт хэрэггүй.

4. Мэлхий

Энэ жил нуувчнаасаа гарч тод томруун эрлийн аянд хөл тавих хэрэгтэй, эс бөгөөс маш их сонирхолтой үйл явдлаас хоцорно шүү. Мэлхийнхэнд 2018 он хайр дурлалын таатай харилцааг амлаж байна. Хамгийн гол нь хүмүүсийн тухай таагүй бодлоо өөрөөсөө авч хаяад эргэн тойрноо сонирхож сайтар ажиглахад л хангалттай.

5. Арслан

Энэ ордныхон хайр халамжаа бусдад түгээсээр л байна, гэхдээ болгоомжтой байх ёстой – мэхлүүлж магадгүй шүү. Хажууд байгаа хүнээ хайрлаарай, элдэв эрсдэлээс болгоомжил.

6. Охин

2018 он Охины ордныхонд маш сонирхолтой уулзалтууд бэлджээ. Гэртээ суулгүй найз нөхөдтэйгөө цагийг өнгөрөөгөөрэй. Санаачлагыг гартаа авахаас бүү санаа зов.

7. Жинлүүр

Хайр дурлалын адал явдал төлөвлөх хэрэггүй. Худлаа хийрхсэн төлөвлөгөөнөөс татгалзаж эргэн тойрноо тайван ажиглаарай. Энэ жил сайн хүнтэй учрах боломж тун бага, тиймээс зөвхөн найдвартай гэж үзсэн хүмүүстэй л уулзаж учраарай.

8. Хилэнц

Сэтгэл хөдлөлөө тайвшруулахгүй бол энэ жил бат бөх найдвартай харилцаа тогтоож чадахгүй. Тиймээс сэтгэл хөдлөлөө хяна, хайртай хүнтэйгээ зөөлөн харьцаарай.

9. Нум

Харилцаагаа хүн болгонд ярихаа боль, энэ бол таны өөрийн хувийн харилцаа, орон зай юм шүү дээ. Байгаа зүйлдээ сэтгэл ханаж сурах хэрэгтэй, хий хоосон мөрөөдөл таныг буруу урсгалд оруулж мэднэ.

10. Матар

Дотоод сэтгэлийн хувьд ямар ч асуудал байхгүй, харин гадаад үзэмжиндээ багагүй анхаарал хандуулах шаардлагатай. Спортоор хичээллэ, ядаж жоохон ч гэсэн цагийг идэвхтэй хөдөлгөөн хийхэд гаргаарай. Арга хэмжээнүүдэд оч – маш олон сонирхолтой хүмүүстэй уулзаж учирна.

11. Бумба

Яг л тэр хүнээ олох болов уу, тэр ч бүү хэл анхны болзооноосоо л та тэр мэдрэмжийг мэдэрнэ. Гэхдээ яарах огт хэрэггүй. Нөгөө хүнийхээ цаашдын төлөвлөгөөг сонирх, харилцаа аажим тайван үргэлжлэх ёстой.

12. Загас

Уян зөөлөн үгс, сайхан халамж – энэ бүгдэд толгойгоо мэдүүлж болно. Шийдвэр гаргах гэж яарсны хэрэггүй эс бөгөөс тун удахгүй үзэн ядах тэр харилцаанд өөрийгөө унагаж мэднэ. Хэн нэгнийг төгс эсвэл хоосон гэж эрс тэс бүү үнэлж байгаарай.

2018 онд ийм л зурхай харагдаж байна. Хаврын хамгийн дулаан сар буюу 5-р сар хайр дурлалын харилцаанд хамгийн тааламжтай нь. Нар ээж эрч хүчээр сэлбэнэ, сарын эхний өдрөөс эхлээд дуустал хайр дурлалын харилцааг ивээнэ.

Энэ хугацаанд зөвхөн хайртай хосууд ч харилцаагаа бататгаад зогсохгүй санхүүгийн асуудлуудаа ч зөв шийдэж чадна. Оюуны ажил хийдэг хүмүүсийн хувьд 5-р сарын сүүлээс эхлэн таатай өөрчлөлт гарна. Энэ энергийг аль болох бүрэн ашиглахыг хичээгээрэй.

2018 онд та юу хүсэн хүлээж байгаа вэ?

16
Ха ХаХа Ха
12
ГоёГоё
7
БахархмаарБахархмаар
6
ХөөрхөнХөөрхөн
5
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

5 Сэтгэгдэл

  1. Tsatsa Tsatsa

    Tsatsa Tsatsa

    2018/05/10 at 12:59

    Alice Bobby

  2. Д. Даваадулам

    Д. Даваадулам

    2018/05/10 at 13:18

    augaa tom ntr surtei surtei ??

  3. Khurlee Naraa

    Khurlee Naraa

    2018/05/10 at 23:36

    Narantuya Setse

  4. Э. Өлзий

    Э. Өлзий

    2018/05/11 at 11:17

    Surtei ymoo

  5. Зочин

    2018/07/10 at 23:12

    худлаа

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *