Эмэгтэйчүүдэд огт таалагддаггүй эрчүүдийн 10 хувцаслалт

2

Эмэгтэйчүүдэд таалагддаггүй хувцас өмссөн л бол залуугийн булчинлаг бие, сайхан царай зүс хэний ч анхаарлыг татахгүй. Эмэгтэйчүүд энэ талаар ил тод хэлэхгүй, яагаад гэвэл тэд хайртай залуугаа гомдоохыг хүсдэггүй улсууд.

Эмэгтэйчүүдийн форум болон сэтгүүлүүдийн нийтлэлийг үзэж харсны эцэст энэхүү дүгнэлтийг хийсэн юм. Чухам ямар хувцас бүсгүйчүүдэд таалагддаггүй вэ, залуучууд та бүхэн анхааралдаа авна уу.

Футболк эсвэл цамцны захны гүнзгий ухлаадас

Эмэгтэйчүүдэд огт таалагддаггүй эрчүүдийн 10 хувцаслалт 1

V – хэлбэртэй зах залуучуудыг чимэх хэдий ч хэт их гүнзгий ухлаадас нь бүдүүлэг харагдуулж эхэлдэг байна.

Хэт богино шорт

Эмэгтэйчүүдэд огт таалагддаггүй эрчүүдийн 10 хувцаслалт 2

Өвдөгнөөс дээших богино шорт өмссөн эрчүүдийг бүсгүйчүүд ойлгодоггүй ажээ. Үсэрхэг хөл зэрэг нь бүсгүйчүүдийн анхаарлыг татах бус харин ч дургүйг нь хүргэдэг байна.

Уриа эсвэл явган хошин шог бүхий бичээстэй футболк

Эмэгтэйчүүдэд огт таалагддаггүй эрчүүдийн 10 хувцаслалт 3

Бичээстэй футболк нь өөрийгөө чангаар сурталчилж байгаа мэт санагддаг байна. Өөрийнхөө бусдад ил гаргах хэрэггүй үзэл бодлоо илэрхийлсэн бичээс, зураг бүхий футболкноос аль болох зайлсхийгээрэй.

Углааш

Эмэгтэйчүүдэд огт таалагддаггүй эрчүүдийн 10 хувцаслалт 4

Эр ч бай, эм ч бай углаашийг наран шарлагын газар л углаж байсан нь дээр. Соёлт хотын гудамжны өнгө төрхөд яавч нийцэхгүй.

Костюмнаас өөр хувцас дээр өмссөн хантааз

Эмэгтэйчүүдэд огт таалагддаггүй эрчүүдийн 10 хувцаслалт 5

Эрчүүд хантаазыг футболк, цамц зэрэг дээр өмсөж өөрийнхөө эрх чөлөөтэй сэтгэлгээг илэрхийлдэг. Харамсалтай нь бүсгүйчүүдэд энэ төрх нь огтоос таалагддаггүй байна. Зөвхөн сонгодог костюмтай хослуулж өмсөх л хувцас гэж тэд үздэг ажээ.

Том аралтай бүс

Эмэгтэйчүүдэд огт таалагддаггүй эрчүүдийн 10 хувцаслалт 6

Бүдүүн арьсан бүс дээр томоос том аралтай байх нь өнгөрсөн үеийн тренд. Хар, бор өнгийн сонгодог бүс ямар ч өмдөн дээр зохицно гэдгийг эрчүүд та бүхэн бүү мартаарай.

Өргөн болон томдсон костюм

Эмэгтэйчүүдэд огт таалагддаггүй эрчүүдийн 10 хувцаслалт 7

Костюм – эрчүүдийн хувцасны шүүгээнд заавал байх ёстой хувцасны нэг. Гэхдээ хамгийн гол нь яг таарсан байх ёстой. Ямар нэгэн хэмжээгээр томдсон л бол даруй өөрөөр солих шалтгаан болно.

Ягаан өнгийн хувцас

Эмэгтэйчүүдэд огт таалагддаггүй эрчүүдийн 10 хувцаслалт 9

Ягаан өнгийн хувцастай эрчүүдийг бүсгүйчүүд ойлгохгүй. Тиймээс та бүхэн сонгодог өнгийг зонхилон сонгоорой.

Хэт бариу жинсэн өмд

Эмэгтэйчүүдэд огт таалагддаггүй эрчүүдийн 10 хувцаслалт 8

Нарийн жинсэн өмдний тухайд ярьсангүй. Эмэгтэйчүүдийн легинс өмссөн мэт харагдах эрчүүдийн тухай энэ удаад дурьдаж байна – бүсгүйчүүдийн анхаарлыг татахаасаа илүү дургүйг нь хүргэж зайгаа барих шалтгаан болно шүү.

Гоёл чимэглэл

Эмэгтэйчүүдэд огт таалагддаггүй эрчүүдийн 10 хувцаслалт 10

Илүүдсэн гоёл чимэглэл хэнд ч тохирохгүй. Ганц хоёр чанартай, загварлаг байхад л хангалттай.

Загварлаг бөгөөд төлөв даруу харагдахын тулд юу өмсөх вэ?

Энэ асуултын хариултыг өгөхийн тулд тусдаа нийтлэл бичих хэрэгтэй болно. Гэхдээ юуны түрүүнд анхаарч авах ёстой зүйл бол эр хүн цэвэрхэн байх ёстой, мөн өөрийн биед тохирсон хэмжээний хувцас өмсөөрэй (хэт том эсвэл багадсан хувцас эрчүүдийн төрхийг маш их гутаадаг). Ийм байхад ямар ч бүсгүй таныг зөв харах болно.

Эцэс сүүлд нь дурьдахад. Энэ загварын тухай бодоод ч хэрэггүй. Гэхдээ хувцасны зохицолдоо гэдгийг мартсан нэгэнд нь анхааруулах үүднээс танд дараах зургийг харуулъя.

Эмэгтэйчүүдэд огт таалагддаггүй эрчүүдийн 10 хувцаслалт 11

63
Ха ХаХа Ха
21
ТэнэглэлТэнэглэл
10
ГоёГоё
5
ГайхмаарГайхмаар
4
ХөөрхөнХөөрхөн
3
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
2
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

14 Сэтгэгдэл

  1. Uugaa Lkha

    Uugaa Lkha

    2016/11/22 at 15:35

    Үнэн шүү

  2. Зочин

    2016/11/22 at 16:24

    harin ch odoo emegtei hvmvvs iimerhu huvtsas sonirhoj ehelj bgaa sht pisdaaaa

  3. Orgil

    2016/11/22 at 17:56

    Iim saihan niitleld setgegdel bichij bgaa hun haraal bichih shaardlaga yu bnaa. Uuchlaarai http://www.xopom.com ter buduuleg heseg bulgiig buu toogooroi tanai site tanin medehui talaasaa medeelel oruuldag saihan site shuu. Ta bugded ajliin ondor amjilt husey.

  4. haha

    2016/11/22 at 20:44

    Сүүлийн сандал оймс шорт 3 яачаад байгаан би ингээл явж байдагшдээ эээ

  5. Нээрээ

    2016/11/23 at 12:59

    Яг үнэн. Бариу өмд үнэхээр муухай харагддаг.

  6. Zoloo Ulzii

    Zoloo Ulzii

    2016/11/23 at 13:15

    Шүдэнд орсон мах, нүдэнд орсон хог

  7. Rich Lotus Badmaa

    Rich Lotus Badmaa

    2016/11/23 at 15:36

    ha ha teneg

  8. Bor Uyanga

    Bor Uyanga

    2016/11/23 at 19:13

    er n ereere em n emeerl baitsgaana shv

  9. sdf

    2016/11/24 at 11:53

    sdf

  10. busgui

    2016/11/25 at 09:41

    Unen bha nadad tegej haragdaad bdag

  11. Tuya

    2016/11/26 at 21:23

    Yag unen helsen bna

  12. vnen

    2016/12/03 at 11:18

    Yag vne

  13. vnen

    2016/12/03 at 11:18

    Vnen vnen

  14. Yaag unen 90 huvi

    2016/12/15 at 09:37

    Uugii

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *