Таны гутлыг ямар ч нэмэлт зардалгүйгээр шинэ мэт болгох 15 арга

5

Жил болгон 300 сая хос гутал хог дээр хаягдаж байна. Хайртай, дуртай гутлаа засаж сайжруулах олон арга байдаг учир ингэж хаях нь тэр болгон зөв зүйл биш билээ.

Энэ удаа таны гутлыг анх байсан шиг нь сайн, эвтэйхэн болгох аргуудыг цуглуулан танилцуулж байна. Эдгээрийн ихэнхийг нь та урьд өмнө сонсоогүй болов уу.

1. Халтирдаг уланд цавуу тавих

Хэд хэдэн эгнээ халуун цавуу нь гутлыг тань халтирч гулгахыг нь багасгана.

 

2. Хуурай шампунь болон эвгүй үнэр дарах цацлага

Хуурай шампунийг хөлдөө болон гутлын дотор хэсэгт түрхэн эвгүй үнэр гаргах хөлс ялгаралтыг багасгаж болно. Мөн хүүхдийн цацлага ашиглан энэ үнэрийг дардаг.

 

3. Хатсан талхаар бохирдол, толбо арилгах

Хатуу бүтэцтэй учир хатсан талхыг гутлын бохирдол, толбыг арилгахад ашиглана.

 

4. Үсний лакыг гутлын дотор уланд цацаж халтирахгүй болгох

Хэрвээ үсний лакыг гутлын дотор уланд цацаж түрхвэл хөл гутал дотор халтирч, гулгахгүй болно. Жишээ нь оймсгүй гутал өмсөх үед хөл урагшаа “гүйхгүй” билээ.

 

5. Устөрөгчийн хэт исэл (перекись) ба цайруулагч сод

Бохирдсон кет болон пүүзийг цэвэрлэхдээ ус, сод, устөрөгчийн хэт исэл буюу перекись зэргийг цацаад хэдэн цаг байлгаад хатсаны дараа эдгээрийг сэгсэрч арилгах нь ихээхэн үр дүнтэй арга юм.

 

6. Толбо ба техникийн спирт

Изопропанол буюу техникийн спирт нь халдваргүйжүүлэх, цэвэрлэх шинж чанартай учир эмнэлэг, эм үйлдвэрлэл, гоо сайхны үйлдвэрлэл, автомашины үйлдвэрлэлд ихээр ашигладаг. Энэ нь мөн арьсан гутал дээрх зураас толбыг арилгахад сайн тохирдог билээ.

 

7. Гулгамтгай уланд зүлгүүр

Халтирч гулгадаг эмэгтэй хүний гутлын улыг зүлгүүрээр зүлгэхэд халтирч гулгахаа болино.

 

8. Эвгүй үнэрийг дүрдэг цайгаар

Гуталнаас эвгүй муухай үнэртэж байвал дотор нь хэдэн ширхэг дүрдэг цай хийвэл үнэр арилах болно.

 

9. Хөхний даруулгын жийргэвчийг силикон жийргэвчийн оронд

Орчин үед гутланд зориулсан олон янзын тусгай, силикон жийргэвч байдаг боловч тэр нь танд байхгүй үе тохиолдож болох юм. Ийм үед шинэ, өндөр өсгийтэй зэрэг гутлыг хөлдөө эвтэйхэн байлгахын тулд хөхний даруулгад зориулсан өргөн биш, том биш жийргэвч ашиглаж болно.

 

10. Дарсны лонхны тусламжтайгаар хэлбэр хадгалах

Тогтвортой, жинтэй учир дарсны лонхыг өндөр түрийтэй гутлын дотор хийж хэлбэрийг нь хадгална.

 

11. Овьёосны гурилаар тосны толбо арилгах

Бага зэрэг овьёосны гурилаар илгэн гутал дээрх тосны толбыг арилгана.

 

12. Үсний ангижруулагчаар хамгаалах

Бага зэргийн үсний ангижруулагч нь гутал өнгөлөх төдийгүй хамгаалах давхарга үүсгэдэг байна.

 

13. Лак арилгах шингэнээр бохирдлыг цэвэрлэх

Гутал дээрх бохирдлыг хумсны лак арилгах шингэнийг хөвөнтэй саваанд шингээгээд арчиж арилгаж болдог. Энэ аргаар пүүз болон кетний өнгөлөг хэсгийг цэвэрлэнэ.

 

14. Муухай үнэрийг савангийн тусламжтайгаар

Гутлын муухай үнэрийг арилгахын тулд гар нүүрний саван дотор нь хийж үнэрийг нь дарна.

 

15. Сонингоор өнгө оруулах

Хар цагаан сонингоор хар бараан өнгөтэй гутлыг өнгөлөх нь зохимжтой.

Орчин үеийн үйлдвэрлэл гутал арчлах маш олон төрлийн бодис, хэрэгсэл бий болгосон билээ. Гэхдээ зарим нөхцөлд эдгээр нь бэлэн байж чадахгүй учир гар доорх зүйлс ашиглан гутлаа арчлах шаардлага гардаг. Практикаас харж байхад иймэрхүү аргаар гутал арчлах нь боломжийн үр дүнтэй байдаг байна.

Та гутал арчлах өөр ямар арга хэрэглэдэг вэ?

49
ХөөрхөнХөөрхөн
18
БахархмаарБахархмаар
10
ГоёГоё
10
ГайхмаарГайхмаар
9
БурууБуруу
6
ТэнэглэлТэнэглэл
6
Ха ХаХа Ха
5
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

10 Сэтгэгдэл

  1. Бариу гутлыг яаж том болгох вэ

  2. Бариу гутлыг яаж том болгох вэ

  3. Mandala Lama

    Mandala Lama

    2018/04/01 at 08:16

    shaaal hudlaa shuu

  4. Mandala Lama

    Mandala Lama

    2018/04/01 at 08:16

    shaaal hudlaa shuu

  5. Namuun Namchinhvv

    Namuun Namchinhvv

    2018/04/01 at 11:53

    .

  6. Namuun Namchinhvv

    Namuun Namchinhvv

    2018/04/01 at 11:53

    .

  7. Yanjmaa Dugerjav

    Yanjmaa Dugerjav

    2018/04/01 at 17:50

    Таарах хүнд нь өнч

  8. Yanjmaa Dugerjav

    Yanjmaa Dugerjav

    2018/04/01 at 17:50

    Таарах хүнд нь өнч

  9. Baterene

    2018/04/02 at 23:15

    Taalagdaj bn daraa arisan gutal svvliin veiin gutal ceberlegee ugch tuslaach

  10. Banzragch Bayrbat

    Banzragch Bayrbat

    2018/04/03 at 22:58

    Nomin Maya

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *