Элэг ноцтой өвчилснийг илтгэх 11 шинж тэмдэг. Эдгээрийг тоолгүй өнгөрч хэрхэвч болохгүй!

2

Элэг нь хэвлийн баруун дээд хэсэгт байрладаг. Хавиргуудаар хучигдаж, хамгаалагддаг хамгийн том, ганцаар оршдог эрxтэн юм.

Элэг нь бие организмыг хоргүйжүүлэх чухал үүргийг гүйцэтгэдэг. Хэрэв таны элгэнд асуудал үүсвэл дараах 11 шинж тэмдгийг бие организм дохио болгож мэдэгдэх болно.

Элэг өвчлөх үед илрэх эхэн үеийн шинж тэмгүүд:

1. Шалтгаангүйгээр ядрах

Энэ бол элэг өвчлөх үед мэдэгдэхүйц байдлаар илрэх шинж тэмдгүүдийн нэг юм. Хэрэв та тогтмол ядрах болон нойрмог байх нь таны бие хортой бодисоор дүүрч, элэг тэдгээрийг гадагшлуулж чадахгүй байгаатай холбоотой.

2. Шалтгаангүйгээр хоолны дуршил буурах

Шалтгаангүйгээр хоолны дуршил буурах нь жин хасахад хүргэдэг бөгөөд таны идсэн хоол хүнс биед зөв шингэхгүй. Энэ нь элэг хүчил ялгаруулж чадахгүйд хүрч, улмаар элгэнд их хэмжээний хортой бодис хуримтлагдах гол хүчин зүйл болдог.

 

3. Хоол боловсруулалт муудах

Дотор муухайрах болон бөөлжих нь элэг асуудалтай болох үед илэрдэг шинж тэмдгүүд билээ. Эдгээр шинж тэмдгүүд бусад өвчнүүдийн үед, тухайлбал хордлого, далайн өвчин, толгой өвдөх эсвэл жирэмслэлтийн үед илэрч болно. Гэхдээ хэрэв эдгээр шинж тэмдгүүд удаан хугацааны турш илэрч байгаа бол энэ нь яах аргагүй элэг гэмтэж, биеэс хортой бодисыг гадагшлуулж чадахааргүй болсонтой холбоотой юм.

 

4. Хоол боловсруулах эрхтний асуудлууд

Элэг хүчил ялгаруулдаг бөгөөд энэ нь хоол боловсруулалтад тусалж, өөх тосыг шингээдэг байна. Түүнчлэн хэрэв элэг гэмтэх болон хангалттай хэмжээний энэ шингэнийг ялгаруулж чадахгүй байвал, хэвлийн хам шинжийн цочрол, хоол боловсруулалтын доголдол, өтгөн хаталт, туулгалт болон өөх тостой хоолд тэсвэргүй болох сөрөг нөлөөнүүд бие организмд үүсдэг.

5. Шээсний өнгө өөрчлөгдөх

Билирубин бол элэг хортой бодисыг гадагшлуулах үед ялгардаг пигмент юм. Энэ пигмент их байх тусам арьс шарлах болон шээсний өнгө өөрчлөгдөхөд хүрдэг (шээс магадгүй улбар шар, бор эсвэл шав шар өнгөтэй болно). Гэмтсэн элэг бие организмыг их хэмжээний билирубин пигментээс хамгаалж чадахгүй бөгөөд үр дүнд нь бөөрний үйл ажиллагаанд нөлөөлж, улмаар шээсний өнгө өөрчлөгддөг байна.

6. Өтгөний өнгө өөрчлөгдөх

Элэг гэмтэх үед илрэх түгээмэл шинж тэмдэг бол өтгөний өнгө өөрчлөгдөх бөгөөд энэ нь элэг хангалттай хэмжээний хүчил ялгаруулж чадахгүй байгаагийн илрэл байдаг. Нэмээд хэлэхэд, энэ шинж тэмдэг удаан хугацаанд үргэлжилдэг бөгөөд өтгөн шавар шиг өнгөтэй саарал эсвэл цайвар шар өнгөтэй болж хувирдаг.

 

7. Шарлах

Цусанд их хэмжээний билирубин пигмент байх нь шарлах гол хүчин зүйл болдог. Дээрээс нь арьс шарлаж, нүд болон хэл шар өнгөтэй болох бөгөөд түүгээр ч зогсохгүй, нойр булчирхай эсвэл цөсний хүүдий давхар өвчилдөг байна.

 

8. Хэвлийгээр өвдөх

Хэвлий томрох, шалтгаангүй өвдөх эсвэл хэвлийн доод хэсгээр чилэх нь элэг гэмтэх үед илрэх шинж тэмдгүүд юм. Үр дүнд нь цусны даралт өндөр болдог.

 

9. Хавагнах

Шингэний хуримтлал буюу хавагналт нь бие организм их хэмжээний шингэн хуримтлагдах үед үүсдэг асуудал юм. Гар болон хөл, биеийн бусад хэсгүүд хавагнана. Мөн хавагнах нь зүрхний үйл ажиллагаа доголдох, бөөрний асуудлууд, тунгалгийн өвчин болон гормоны тэнцвэржилт алдагдах үед илэрдэг гэдгийг санаарай. Мэдээж хэрэг элэг өвчлөх үед энэ шинж тэмдэг бас илэрнэ.

 

10. Арьс эмзэг, мэдрэмтгий болох

Гэмтсэн элэг арьсыг илүү эмзэг, мэдрэмтгий болгоно. Түүнчлэн таны арьс загатнах, шарх эдгэхгүй удах болон судас тодрох зэрэг шинж тэмдэг илэрч байвал элэг өвчилсөн гэж бодоход буруудахгүй.

11. Дотор цус алдах

Дотор цус алдах нь мөн элэгний өвчинтэй холбоотой байдаг байна.

25
ХарамсалтайХарамсалтай
10
ГайхмаарГайхмаар
8
БахархмаарБахархмаар
7
ТэнэглэлТэнэглэл
7
ГоёГоё
5
БурууБуруу
4
Ха ХаХа Ха
4
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Rizwan Ansari

    Rizwan Ansari

    2019/05/08 at 23:13

    Бүгдээрээ сайн байцгаана уу
    Би яаж зарж борлуулсныхаа дараа хэрхэн баялаг болсныг дэлхий нийтэд зарлах гэж байна
    Энэтхэгийн Fortis эмнэлэгт байгаа бөөрөнд, одоо болтол манай гэр бүл маш ядуу байсан
    Бид өдөрт нэг миль хүрч чадахгүй. надад байсаар байгаа
    АМЭШХ-тэй уулзах хүртлээ энэхүү ядуурлыг бууруулах арга замыг эрэлхийлж байна
    бөөрийг худалдаж авахаар тохиролцсон интернетэд холбогд
    $ 520,000 доллар,
    Тэрбээр үйл ажиллагаа явагдахаас өмнө хагас төлбөрийг төлсөн
    Энэтхэгийн үйл ажиллагаа дууссаны дараа бэлэн мөнгө өгөхөд бэлэн болсон
    Би гэр бүлээ хэлэхэд зоригтой байх болно. Би амьдралд дахиад ядуу байж чадахгүй.
    Түүнтэй танилцах зөвлөгөө ([email protected]

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *