Хэрэг болох зөвлөгөө: Та эдгээр 3 аргын тусламжтай оюун ухааны өндөр чадамжтай болох боломжтой

2

Оюун ухаан хөгжих бүрэн боломжтой. Үүний тулд та эхлээд тархиа хөгжүүлэх шаардлагатай: их унших, ухаарал хайрласан кино үзэх, бүх зүйлийг дүгнэж шинжлэх, олон төрлийн хоббитой байх болон шинэ зүйл турших гэх мэт.

Бид тархиа хэр зэрэг хөгжүүлнэ, төдий чинээ оюун ухаан дагаад хөгжих болно. Физик эсвэл математикийн шинжлэх ухааныг хүртэл бүрэн ойлгох хэмжээний оюуны өндөр чадамжтай хүн болох боломжтой. Тэгвэл чухам ямар арга замаар ийм үр дүнд хүрэх вэ?

pathdoc / Shutterstock.com

 

Өндөр оюуны чадамжтай хүмүүсийн шинж тэмдгүүд

  1. Шинэ орчинд тэр дорхноо дасдаг (шинэ хот эсвэл улс).
  2. Та бүх зүйлийг сонирхож үздэг.
  3. Заримдаа танд ганцаараа байх шаардлага тулгардаг.
  4. Та хэрхэвч яарч шийдвэр гаргадаггүй.
  5. Та өөрийгөө бусдын оронд тавьж үздэг.
  6. Асуудлыг шийдвэрлэх арга зам олж чаддаг.
  7. Хэрхэн хайр дурлалын харилцааг авч явахаа мэддэг.
  8. Хошин шогийн мэдрэмжтэй.
  9. Нэг зүйлд анхаарлаа төвлөрүүлж чаддаг.
  10. Төсөөлж, ургуулан бодох дуртай.
  11. Өөртөө анхаарал тавьж, биеэ зөв авч явдаг.
Lightspring / Shutterstock.com

 

Таныг оюун ухааны өндөр чадамжтай хүн болоход туслах 3 арга

Сониуч байдал

Таны хувьд шинэ гэж бодсон бүх зүйлийг сонирхож үзэх, унших хүсэл тэмүүлэлтэй байх болон илүүг мэдэхийг эрхэмлэх, үргэлжлүүлэх суралцах дуртай хүмүүс оюун ухааны өндөр чадвартай болоход хүргэдэг бусад чадваруудыг эзэмшсэнээр, оюун ухаанаа хөгжүүлж чаддаг. Нэг л хэвэндээ байсаар байвал тархи мэдээллээс хоцорч, улмаар ямар ч хөгжил явагдахгүй.

Jacob Lund / Shutterstock.com

 

Хошин шогийн мэдрэмж

Танд магадгүй хачирхалтай санагдаж байгаа байх. Гэхдээ энэ нь маш чухал! Хошин шогийн мэдрэмжтэй байх нь зайлшгүй дурдах ёстой зүйлсийн нэг. Хүн нүүрэндээ инээмсэглэл тодруулах хэрэгтэй: ингэхдээ тоглоом шоглоомыг ойлгодог байх хэрэгтэй. Энэ нь таны тархи хажуу дахь хүнийхээ юу бодож санаж байгааг олж мэдэхэд тусална. Мөн бусадтай наргиж, хөгжилдөх нь таны тархинд амралт болж, хөгжих гол хүчин зүйл болдог байна.

GaudiLab / Shutterstock.com

 

Төсөөлөн бодох чадвар

Бас нэгэн таамаглаагүй байсан арга зам. Хүмүүсийн логик сэтгэхүй өндөр хөгжсөн байдаг нь төсөөлөн бодох чадварт нь хязгаар гэж байдаггүйтэй холбоотой бөгөөд энэ төрлийн хүмүүс хүүхэд байхаасаа эхлэн мөрөөдөж ирсэн: төсөөлөн бодох нь тархийг хөгжүүлдэг. Иймд төсөөлөн бодохоос цааргалах гэсний хэрэггүй.

Таны харж байгаачлан, оюуны өндөр чадамж бол математикийн бодлого бодох биш юм. Хэрэв танд дээр дурдсан чадваруудаас байгаа бол зогсолтгүйгээр цааш улам хөгжүүлээрэй!

17
ГоёГоё
4
Ха ХаХа Ха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Rizwan Ansari

    Rizwan Ansari

    2019/05/08 at 23:14

    Санхүүгийн хямралыг даван туулсан хэвээр байна уу?
    Юу бидэнд мөнгө өгч, эрүүл хэвээр үлдэх юм бэ?
    Би КИНИНГИ компани нь fortis эмнэлэгт 520,000 ам.доллараар зарж байна
    Амьдралдаа аз жаргалтай байгаа учраас би эрүүл хэвээрээ байгаа, хэрэв та өөрийн зарахыг хүсч байгаа бол
    бөөр, та эмнэлэг рүүгээ имэйлээр холбогдож болно [
    [email protected]] бид ч гэсэн чамд мөнгө төлж өгдөг
    визээ боловсруулахын тулд мэс засал хийлгэхээр ирнэ
    Хэрэв танд мэс засал хийвэл та бэлэн боллоо
    Та эмнэлгийн тусламжтай холбоо барьж болно
    [email protected]

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *