Та өөрийн зурхайн ордоосоо хамаарч хэрхэн алжаал ядаргаагаа тайлж, стрессээс ангижирч, эрч хүчээ сэлбэх ёстойгоо эндээс мэдэж аваарай!

2

Хүнд ажлын дараа, шинэ өдөр эхлэхээс өмнө сайн амарч авч, эрч хүчээ сэлбэх нь чухал бөгөөд ингэснээр таны оюун санаа болон бие организмыг шинэ сорилтын өмнө бэлэн байхад туслах юм. Зурхайн орд тус бүрт үр дүнтэй амрах өөр өөрийн гэсэн тохирох арга барил бий. Одоо та бүхэнд зурхайн ямар ордод төрснөөс хамаарч, хэрхэн амарч, алжаал ядаргаагаа тайлах ёстой болохыг хэлж өгье.

Хонь

Ажлын төлөө төрсөн мэт энэ ордынхон үргэлж яаруу сандруу явж байдаг. Сайн амарч авахын тулд тухайн өдрийн турш юу ч хийхгүй байх хэрэгтэй. Тархиа аль болох сайн амраах нь чухал.

Antonio Guillem / Shutterstock.com

 

Үхэр

Бусдын бодол танд чухал гэдгийг хүлээн зөвшөөрч байна, гэхдээ нэг удаа ч болов өөрийгөө бодож, сайн амарч авах хэрэгтэй. Төхөөрөмж хэрэглэх хэрэггүй – цагийг сошиал сүлжээнд бүү зарцуул, оронд нь байгальд хайртай хүмүүстэйгээ цуг аялж, хөл хөдөлгөөн ихтэй хотын дуу чимээнээс түрхэн зуур ч болов холдоорой.

 

Ихэр

Энэ ордод төрсөн хүмүүсийн сэтгэн бодох чадвар гайхалтай хурдан байдаг. Хэтэрхий их бодолд автаж, өөрийгөө ядраахгүйн тулд бясалгал болон йогоор хичээллэвэл тохиромжтой.

May_Chanikran / Shutterstock.com

 

Мэлхий

Мэлхийнүүд бол сайхан сэтгэлтэй бас энэрэнгүй хүмүүс юм. Тэдний мэдрэлийн ядаргааг тайлахын тулд “хэн нэгэн туслах хэрэгтэй.” Түүнийг хотоос зайдуу газар дагуулж явж амраах хэн нэгэн түүнд хэрэг болно. Үр дүнд нь Мэлхийнүүд сайн гэгч нь амарч авч чадна.

 

Арслан

Сайн амрахын тулд та бусдын юу гэж бодож байгаа бол гэсэн сэтгэл зовнилоо зогсоох хэрэгтэй! Нам гүм, тайван газар очиж, бүхий л цаг хугацаанд стресстэхэд хүргэдэг нийгмээс өөрийгөө тусгаарлах хэрэгтэй.

Subbotina Anna / Shutterstock.com

 

Охин

Хязгааргүй их бодол эсвэл өөр бусад шалтгаанаас болж та маш их ажилладаг. Юу ч болж байсан, таны толгойд үргэлж ямар нэгэн бодол эргэлдэж байдаг. Тэдгээр бодлуудаа юун түрүүнд цэгцэлж, өдрийн тэмдэглэл дээр жагсааж бичээрэй. Ингэснээр таныг бага ч болов тайшруулах бөгөөд оюун санааг чинь давхар цэвэрлэж өгнө.

 

Жинлүүр

Жинлүүрүүд үнэхээр сайхан сэтгэлтэй, бас тэдэнд сайн найзууд нь хэнээс ч илүү үнэ цэнэтэй байдаг. Найзууддаа цаг зав гаргаж, хамтдаа нэг өдрийг зугаатай, дурсамж дүүрэн өнгөрүүлээрэй.

Rido / Shutterstock.com

 

Хилэнц

Та бусад хүмүүсийг өөр шигээ байлгах гэж хичээгээд маш их ядарчээ. Сайн амарч авахын тулд шинэ хүмүүстэй танилцаж, уулзах хэрэггүй. Харин хуучин танилуудтайгаа ойр байж, хортой эсвэл сөрөг энергитэй хүмүүсээс эртхэн зайгаа бариарай.

 

Нум

Энэ ордод төрсөн хүмүүс адал явдал эрэлхийлэх маш дуртай байдаг. Тийм ч учраас тэдэнд адал явдалтай спортоор хичээллэх, уул хаданд авирах хамгийн гайхалтай амралт байх болно.

Zoteva / Shutterstock.com

 

Матар

Энэ ордод төрсөн хүмүүс үргэлж цаг хугацаатай уралдаж байдаг. Та бүх зүйл зөвхөн өөрөөс чинь шалтгаална гэдэгт итгэдэг. Сайн гэгч нь амарч авахын тулд ажлаа түр хойш тавьж, өөрийгөө ямар нэгэн байдлаар уйдаахааргүй зүйл олж хийгээрэй гэж зөвлөе.

 

Хумх

Тогтсон ажлын дараа та өөрийн бүтээлч, зөн совинтой зан чанартаа тохирсон тоглоом тоглох эсвэл ном уншаарай. Оюун санаагаа хөгжүүлэхийн тулд сайн амарч авах нь танд ач тусаа үзүүлэх болно гэдгийг санаарай.

GaudiLab / Shutterstock.com

 

Загас

Энэ ордынхон дуу чимээ болон олон хүн цугларсан газарт байх дургүй. Сайн амарч авахын тулд та нам гүм, тайван газар байх хэрэгтэй. Халуун ваннд хэвтэх эсвэл сонирхолтой ном, сэтгүүл унших нь тохиромжтой.

Таны харж байгаачлан, зурхайн орд тус бүрт хэрхэн амрах арга барил бий. Дандаа цаг наргүй ажиллахаас зайлсхий, тогтмол амарч бай, ингэснээр таны эрүүл мэндэд ач тустайгаас гадна бүтээлч байхад тусална гэдгийг бүү мартаарай!

30
ГоёГоё
4
ХөөрхөнХөөрхөн
4
БахархмаарБахархмаар
2
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *