
Кейтин Стиклс (Caitin Stickels) – давтагдашгүй төрхтэй бүсгүй. Түүний гадаад төрх нэг бодлын нүд хальтирмаар, гэхдээ энэ нь түүнийг загвар өмсөгч, жүжигчин болоход нь огт саад болсонгүй.
33 настай Кейтин Стикл төрөлхийн генийн өвчтэй. Шмид-Фраккароын эмгэг гэх бөгөөд муурын нүдний хам шинж нэршлээрээ илүү танил.

Уг эмгэг илүүдэл хромосомын улмаас үүсдэг. Нүүр, биеийн хэсэгт хам шинжийн эмгэг харилцан адилгүй түвшнөөр илэрнэ. Нүдний этгээд хэлбэр, сэтэрхий тагнай, уруул, эрүүний дутуу хөгжил зэрэг эрүүл мэндийн асуудлууд дагуулдаг. Кейтийн хувьд сколиоз буюу ам, нүдний хэлбэрийг өөрчилсөн байдлаар илэрчээ.

Фэшн гэрэл зурагчин Ник Найт-тай хамтарч ажилласнаар тэрээр алдарт гарах болсон юм. Гэрэл зурагчин Кейтийг сошиал сүлжээнээс санамсаргүй олж харжээ. Тэр цагаас хойш бүсгүйн амьдрал орвонгоороо эргэсэн гэхэд болно.

Бүсгүй өөрийгөө загвар өмсөгчийн хувиар нээгээд зогсохгүй мөн дэлхий дахинд гоо үзэсгэлэн юунд ч оршиж болохыг өөрийн биеэр баталж чаджээ. Никтэй хамтарсан гэрэл зургууд нь Prada, Dior, Coach зэрэг алдартай брендүүдтэй хамтран ажиллах үүд хаалгыг нээж өгөв.

“Би өөрийгөө загвар өмсөгч болно гэж хэзээ ч бодож байгаагүй, загварын салбарт хөл тавих тухай зүүдэлж ч байсангүй. Би алсаас л шүтэн биширч явлаа” гэж бүсгүй сэтгэгдлээсээ хуваалцсан байна.

Өөрөөс нь хэн нэгэн гоо үзэсгэлэнг олж харна гэж тэр хэзээ ч бодож яваагүй ажээ.










Катя африна
2022/09/05 at 00:40
Хувь заяа яаж ч эргэнээ гэж😍🥰