
Хайртай хүнтэйгээ цуг байгалийн сайханд амрах шиг жаргалтай зүйл байхгүй биз. Амьдралын өдөр тутмын аар шаар зүйлийг мартаж амрах жаргалын орныг та бүхэнд танилцуулж байна. Гэхдээ, ямар ч газар байсан хамаагүй хоёр биенээ гэх хайрын сэтгэл чухал гэдгийг хэлүүлэлтгүй мэдэх биз ээ.
Dedon Island Resort зочид буудал, Филиппин
Ширэнгэн ой, дал модоор хийсэн бунгало байшин, сийрсэн дүүжин ор гээд л далайн давлагааны чимээ сонсоод өдөржингөө эрхлэлцэж, тэврэлдэн хэвтэхэд л зориулсан мэт.
Сельяландсфосс хүрхрээ, Исланд
Исландийн үзэсгэлэнт хүрхрээнүүдийн нэг. Нар жаргах үеэр хүрхрээний өнгө байгалийн үзэсгэлэнгээ улам гайхуулах мэт болно. Өдөр тутмын амьдралаас салж хайрттайгаа амьдралын сайхныг мэдрэхийг хүсвэл энэ газрын зорьж болно.
UFOgel зочид буудал, Нусдорф, Австри
Австрийн Альпийн нуруунд орших жижгэвтэр байшин юм. Хоёулханаа буйдхан газар аварга уулсын сүрийг цонхоороо хараад хэвтэж байна гээд төсөөлөөрэй. Гарах ямар ч шаардлага байхгүй.
Dream Beach наран шарлагын газар, Хонг арал, Тайланд
Цагаан элс, болор мэт цэвэрхэн бүлээн ус – зүгээр ч нэг “Мөрөөдлийн наран шарлагын газар” гээгүй бололтой. Эрэг орчим байрлах том том чулуун хаднууд нь дэлхий ертөнцөөс тусгаарласан мэт санагдах болно.
Убуд, Бали, Индонези
Цэвэр агаар, нам гүм, эргэн тойрон уул толгод – энэ бол Убудигийн төрх. Дэлхийгээс тасарч хамтдаа уусч жаргалыг мэдрэх газар.
Katikies зочид буудал, Санторини, Грек
Эгейн тэнгисийн эрэг хавиар үргэлжлэх нүд гялбам цав цагаан хадан чулуун дээр байрлах зочид буудал. Агуйн бассейнд орж өдрийн нарнаас нуугдаж сэрүүцэхээс гадна хүний нүднээс далд хайрандаа умбах боломжтой.
432 Park Avenue, Нью-Йорк
Уг барилгын ажил бараг дууссан гэж хэлж болно. Тэгэхээр цугтаа усанд оронгоо 400 метрийн өндрөөс Нью-Йоркийг харах боломжтой болох нь.
Lion Sands зочид буудал, Өмнөд Африк
Ширгэн ойн гүнд байрлах тансаг зочид буудал юм. Бар, арслан, заан гээд л зэрлэг амьтдыг харж болохоос гадна зөвхөн та хоёр л дураараа жаргах усан бассейн байх болно.
Сатурни, Итали
Рашаан сувиллын хот болох Сатурни хотод байрлах амралтын газар юм. Жилийн дөрвөн улирал усны хэм 37 орчим байх бөгөөд эргэн тойрон нам гүм тосгоны амьдрал үргэлжлэнэ.
Хөвдөг байшин
Эргээс холгүй байрлах энэ байшин хөвдөг бөгөөд дуртай газар руугаа зөөж болно. Өглөө босч хэдхэн алхаад л далайн цэнгэг усанд шумбана гээд та төсөөл дөө. Задгай далай руу байшинтайгаа төвөггүй аялж болно.
Вааду арал, Мальдив
Мальдив жаргалын орон: төөнөх нар, зөөлөн далайн ус, эцэс төгсгөлгүй наран шарлагын газар. Гэхдээ хүний сонирхол татах нэгэн газар бий. Шөнийн харанхуй нөмрөнгүүт фитопланктон гэрэлтэж эрэг хавь ер бусын цэнхэр туяатай болно. Хайр дурлалдаа умбаж буй хосуудад жаргалын орон мөнөөс мөн.
Kakslauttanen зочид буудал, Финлянди
Финляндын цасан зочид буудал хэмээх энэ газрын дээврийг шилээр хийсэн. Харахад эмзэг мэт боловч өвлийн хүйтэнд дотроо дулаахан, тав тухыг танд мэдрүүлнэ. Аз таарвал орондоо хэвтээд хойд туйлын туяа харж байгалийн сайхныг биширч болно.
Уюни, Боливи
Уюни хөрс – хатсан давст нуур юм. Борооны улиралд хөрсний гадаргуу дээр багахан ус тогтоход толь мэт тусгалтай болдог. Газар дээр яваа мөртлөө шөнийн ододтой тэнгэрээр аялж байна гэхэд итгэх үү.
Hidden Beach наран шарлагын газар, Мексик
Энэхүү нууц наран шарлагын газар 1990-ээд оны үед хийсэн дэлбэрэлтийн сургуулилтын улмаас бий болсон. Эргэн тойрны арлууд нь байгалийн парк тул энэ газар руу очиход тийм ч амар биш: 15 метрийн тунелээр сэлэх хэрэг гарна. Очсон байхад дэлхий ертөнцөөс үнэхээр тасрах тул сэлээд байж дээ.
Чезана-Торинезе, Итали
Эргэн тойрон өтгөн ой, битүү цасаар хучигдсан Альпийн нуруунд байрлах уулын цанын бааз юм. Өвлийн турш тэврэлдэн байж биенээ хайрлахад тохирсон газар.







