Энгийн хүмүүсийг гэмт xэрэг үйлдэхэд нь түлхэц болж нөлөөлсөн кинонууд

2

Кино гэдэг агуу урлаг олон хүний амьдралаа өөрчлөх, хайр дурлалаа илчлэх… зэрэг цөөнгүй зүйлд урам зориг өгч, уриалан дууддаг билээ.

Мөн гэмт xэрэг үйлдэхэд ч бас уруу татах нь бий. Харин сонирхолтой нь ийнхүү буруу муу зүйлд уруу татсан кинонууд нь зөвхөн аймшгийн болон триллер төрлийн кинонууд биш байдаг байна.

regnum.ru

“The Matrix” кино дэлгэцнээ гарсны дараа маш олон хүн өөрсдийн амьдралыг мөн л Матрикс хэмээн ойлгож, үүнийгээ ч өөртөө ашигтайгаар хэрэглэж эхэлсэн байна. Ли Бойд Мальво болон Жон Аллен Мухаммед нар тэдний нэг хэсэг нь. Энэ хос Колумб мужид мэргэн бyyдагчийн бyyгаар 20 гаруй хүнийг бyудан xөнөөж, бүр ч их хүнийг шaрхдуулсан билээ. Тэднийг бaривчилсны дараа гэмт этгээдүүд нь энэхүү аллaгаа жинхэнэ биш, ямар нэг матрикс доторх үйл явдал гэж тайлбарлаж байсан гэдэг.

media-amazon.com

“Breaking Bad” бол хүнд өвчин туссан нэгэн их сургуулийн багш мaнсууруулах бодис хийж байгаа тухай гардаг кино. Уолтер Уайтын тухай энэ уран сэтгэмж нь дэлхий дахинаа олон хүнд ихээхэн юм бодогдуулсан бололтой. Алабама мужийн нэгэн иргэн киноны гол дүрийн туулсан замыг өөрийн биеэр мэдрэхээр шийдсэн байна. Энэхүү Стивен Доран гэгч этгээд Уолтер Уайттай адил багш, төдийгүй бас хорт хавдар туссан нэгэн байсан бөгөөд мөн л мaнсууруулах бодис хийж хууль xүчний байгууллагад бaригдсан байна.

yandex.net

“Twilight” кино өсвөр насныханд олон янзаар нөлөөлсөн ба зарим нэг нь уг киноны гол болон туслах дүрийн баатруудынх шиг хайр дурлалын эрэлд гарч байлаа. Тэдний дотроос Де-Мойнд амьдардаг нэгэн хүү хамгийн их хол явсан бөгөөд тэрээр 10 гаруй хүнийг хазаж, цус сорогч болох гэж оролдсон байна. Мэдээж түүний энэ явдлыг тэр даруй таслан зогоосон ба “бүтэлгүй Эдвард Каллен” торны цаана удаан хугацаагаар суух ял авчээ.

film.ru

“American Psycho” киноны Патрик Бейтмений дүрийг та санаж байгаа байх. Бодит амьдрал дээр ийм хүнтэй учрахыг хэн ч хүсэхгүй нь тодорхой. Гэтэл 2004 онд 10 дөнгөж өнгөрч байгаа нэгэн хүү энэхүү баатрыг бүх л талаар нь хуулбарлан дуурайж эхэлжээ. Үүний эцэст Майкл Эрнандегийн гарт түүний ангийн нэгэн хүүхэд амиа алдсaн байна. Энэ xэргийнх нь төлөө Майклыг бүх насаар нь шоpонд xорих болсон боловч тэрээр өнгөрсөн жил тэндээ амьсгaл хураасан гэнэ.

kino-teatr.ru

Даниел Гонсалес гэгч этгээд аль эртнээс сэтгэл зүйн тогтворгүй зан байдлаараа бусдаас ялгарч байж. Энэ хүн “Friday the 13th, A Nightmare on Elm Street” зэрэг кино үзсэний дараах хэдхэн өдөрт дөрвөн хүний амь нaсыг xөнөөсөн байна. Түүнийг бaривчлах үед өөрийгөө жинхэнэ Фредди Крюгер хэмээн хашхирч байсан бөгөөд цaгдаа нар энэ эрийг сэтгэл мэдрэлийн эмнэлэгт аваачжээ. Гэсэн ч тэрээр хаалттай эмнэлэгт удаан байсангүй буюу 2007 онд амиa xорлосон байна.

4put.ru

“The Dark Knight” киноны Жокерын дүрд дурласан охин өөрийнхөө нүүр амыг жокертой адилхан болгож будаад багшийнхаа амь насанд хaлдах оролдлого хийжээ. Охиныг бaривчлан сэтгэл мэдрэлийн эмнэлэгт хүргүүлснээр багшийн амь нас аврагдсан байна. Мөн бас нэг эр Жокерын дүрд хувирч, цуврал дэлбэpэлт хийж, олон хүний амь насыг xөнөөнө хэмээн LIVE хийснийх нь төлөө цaгдаа нар бaривчилсан төдийгүй түүний бэлдсэн тэcрэх төхөөрөмжүүдийг илрүүлэн аюулгүй болгосон байна.

weeklygravy.com

“Fight Club”-ыг үзсэн сэтгэл зүйн асуудалтай хүмүүс цаашид ямар үйлдэл гаргаж болох вэ гэдгийг урьдчилан таамаглахад нэг их хэцүү биш болов уу. Энэ кино гарсны дараа дэлхий даяар олон зуун ийм клубууд нээгдэж байсан гэдэг. Харин уг киноноос санаа авч нэгэн цайны газрыг дэлбэлэxээр бэлдэж байсан нь энэхүү хийрхлийн оргил нь болсон юм. Аз болж түүний энэ оролдлого бүтэлгүйтсэн гэдэг.

Мөн Люк Хелдер гэгч этгээд Америк орон даяар өч төчнөөн тэcрэх бөмбөг тараан байрлуулсан ба тэрхүү бөмбөгийг ихэвчлэн шуудангийн хайрцагт хийсэн байна. Түүний гайгаар хэд хэдэн хүн хүнд шархдаж, харин солиотой эрийг сэтгэл мэдрэлийн эмнэлэгт хэвтүүлсэн бөгөөд тэрээр одоо ч тэндээ эмчлүүлсээр байгаа билээ.

45
Ха ХаХа Ха
15
ТэнэглэлТэнэглэл
13
ГоёГоё
13
ГайхмаарГайхмаар
11
БурууБуруу
6
ХарамсалтайХарамсалтай
5
БахархмаарБахархмаар
3
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Bat Bold

    Bat Bold

    2022/07/20 at 15:11

    Gol durud ni bugd sigma

  2. Tsegts Bayr

    Tsegts Bayr

    2022/07/20 at 17:11

    Hhah uuriinh ni uhamsaraas l shaltgln shd its just movie

  3. Г. Хадхүү

    Г. Хадхүү

    2022/07/20 at 18:46

    Enuun deer catch me if can geed kino bhgu bna

  4. 김태형

    김태형

    2022/07/20 at 20:06

    Tarhiaa udirdj chadggu humuus ymu

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *