Утасны цэнэглэгч болон бусад гэр ахуйн цахилгаан хэрэгслүүдээ тогноос салгаж байх хэрэгтэйг сануулах 10 чухал шалтгаан

0

Цахилгаан хэрэгслийн зай нурах үзэгдэл сүүлийн жилүүдэд хамгийн түгээмэл болоод буй билээ. Манай сайт уншигч танд цахилгаан хэрэгслийг цахилгаанд холбож удаан хугацаагаар үлдээхгүй байх хэрэгтэйг сануулах 10 шалтгааныг хүргэж байна.

1. Зайнд хор хөнөөлтэй

© SCREEN POST / Pexels.com, © Depositphotos.com

Гар утсаа бүх л шөнийн турш цэнэглэж хонох нь зайнд сөрөг нөлөөтэй. Учир нь гар утасны цэнэг 100 хувьд хүрэх үед цахилгаан гүйдэл тасарч 99 хувь руу буурах үед ахин ачааллах үйлдлийг шөнийн турш хийснээр зай нурах шалтгаан болдог ажээ.

 

2. Галын аюултай

© Depositphotos.com, © Depositphotos.com, © norgallery / Depositphotos.com

Цэнэглэгч, тогны залгуураас үүдэлтэй гал түймрийн мэдээг та урьд нь сонсож байсан гэдэгт итгэлтэй байна. Хэдийгээр үйлдвэрлэгчид өөрийн нэрийн бүтээгдэхүүн нь галын аюулгүй хэмээн баталсан байсан ч тухайн бүтээгдэхүүний оригинал эсэхийг заавал нягтлах шаардлагатай. Тухайлбал 2017 онд Apple бренд зах зээлд буй нийт цэнэглэгчдийн 98 хувь нь хэт халах, гал гарах эрсдэлтэй байдаг гэдгийг мэдэгдэж байжээ.

 

3. Санамсаргүй осол

© Depositphotos.com

Хэдийгээр ховор боловч гэрийн тэжээвэр амьтан, бага насны хүүхэд тогонд залгаатай байгаа цэнэглэгчид хүрч тогонд цоxиулах, галд тэсвэргүй зүйлтэй харилцан үйлчлэлд орж гал гарах зэрэг эрсдэл ч мөн бий.

 

4. Цэнэглэгч гэмтэх магадлалтай

© Rebecca Aldama / Unsplash.com

Apple тэргүүтэй дэлхийн хэмжээний олон брендүүд өөрийн бүтээгдэхүүндээ цэнэглэгч дагалдуулж өгөхөө нэгэнт болиод буй билээ. Иймээс зах зээл дээр чанаргүй хуурамч цэнэглэгч ихээр гарах болсон. Харин мэргэжилтнүүд оригинал цэнэглэгчийг зохих журмын дагуу хэрэглэж хэвших нь нэг талаас таны мөнгийг хэмнэх нөгөөтээгүүр таны аюулгүй байдлыг хамгаалах ач холбогдолтой хэмээн зөвлөжээ.

 

5. Цахилгаан гүйдэл хэлбэлзэх үед таны цахилгаан гэмтэх эрсдэлтэй

© Pixabay / Pexels.com

Цахилгаан гүйдэл хэлбэлзэх үед цахилгаанд залгаатай буй эд зүйлс эвдэрч, гэмтэх явдал түгээмэл ажиглагддаг. Иймээс цэнэглэж дууссан цахилгаан хэрэгслээ тогноос салгаж байх хэрэгтэй.

 

6. Кабелийн утас гэмтэх

© Depositphotos.com

Цахилгааныг таны гар утас руу шахаж цэнэг хуримтлуулах гол ажлыг гүйцэтгэдэг зүйл бол мэдээж цахилгаан дамжуулах кабелийн утас билээ. Иймээс кабелийн утсыг тогноос салгасан тохиолдолд тогтмол хуйлж орооцолдох болон бусад байдлаар гэмтэхээс хамгаалах хэрэгтэй.

 

7. Илүүдэл цахилгаан зарцуулалт

© Karolina Grabowska / Pexels.com

Ямар нэгэн цахилгаан хэрэгсэлд холбогдоогүй боловч цахилгаанд залгагдсан байх үедээ аливаа цэнэглэгч болон залгуурууд нь цагт 0,0002 кв цахилгаан зарцуулж байдаг гэх судалгаа бий. Санхүүгийн хувьд энэ нь ямар ч үр ашиггүй зарлага болох тул залгуураас нь салгаж байх шаардлагатай.

 

8. Телевизор ч мөн адил цахилгаан зарцуулж байдаг

© Depositphotos.com

Телевизор нь унтраалттай байсан ч бүтэн жилийн туршид цахилгаанд залгаатай байснаар жилд 35 кв/ц цахилгаан үр ашиггүй зарцуулж байдаг ажээ.

 

9. Богино долгионы зуухыг тогноос салгах

© Depositphotos.com

Хэрэглэгдэх хугацаа нь маш богино боловч байнга цахилгаанд залгаатай байдаг бас нэгэн цахилгаан хэрэгсэл бол богино долгионы зуух билээ. Богино долгионы зуух нь зөвхөн тогонд залгаатай байснаараа жилийн 35 кв/ц цахилгааныг зарцуулдаг аж.

 

10. Компьютерээ цахилгаанаас салгах

© Pixabay / Pexels.com

Гэрт тань байдаг таны хувийн бүхий л мэдээллийг хадгалдаг, хамгийн үнэтэй зүйлсийн нэг бол яах аргагүй зөөврийн компьютер билээ. Тэгвэл мэргэжилтнүүд зөөврийн компьютерыг 80 хувь хүртэл цэнэглэж, 40 хувиас доош оруулахгүйгээр цэнэглэн хэрэглэж хэвшихийг зөвлөдөг байна.

4
БахархмаарБахархмаар
3
Ха ХаХа Ха
2
ГоёГоё
1
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *