
Программист Брайан Жонсон залуу төрх, мөнхийн залуу байхын нууцыг олж илрүүлэхийн тулд хэдэн саяын хөрөнгөө зарцуулжээ.
45 настай баян эр өөрийн эрүүл мэндийг байнга хянуулж байх зорилгоор 30 эмчийн бүрэлдэхүүнтэй баг бүрдүүлсэн байна. Тэрээр хөгшрөхийг хүсдэггүй, тиймдээ ч жилд хоёр саяас багагүй долларыг залуу төрхөө хадгалахад шаардлагатай бүхий л эмчилгээ, арчилгаанд зарцуулдаг болжээ.


Жонсоны хэлснээр тэр өдөр болгон өглөө таван цагт сэрээд цагийн турш спортоор хичээллэдэг ажээ. Цагаан хоолны дэглэм баримталдаг гэдгээ ч нуусангүй. Эдгээрээс гадна, амаа угаасны дараа цайны модны тосоор амаа зайлдаг зуршилтай. Унтахаасаа өмнө цэнхэр гэрлийн сөрөг нөлөөг бууруулах тусгай шил зүүж нойрны чанараа сайжруулдаг байна.


Мөн өдөр болгон жингээ үздэг, төрөл бүрийн төхөөрөмжийн тусламжтайгаар биеийн массын индекс, өөх тосны хуримтлал, цусан дахь глюкозын хэмжээ, зүрхний цохилт зэргээ байнга хэмждэг ажээ. “Би маш олон тамирчин, холливудын ододтой ажилладаг. Тэдний дунд Брайан шиг хүчтэй нэгэн байхгүй” гэж Жонсоны эмч Жефф Толл хэлсэн байна.













Shuugeend Balenciaga
2023/02/03 at 11:17
Балиар хөгшин юм бэ
Shuugeend Balenciaga
2023/02/03 at 11:18
Xtino Burgovich
Зочин
2023/02/03 at 11:26
woow
Flower Flower
2023/02/03 at 12:34
Эрүүл бх чинь санхүүгийн чадвартай үнэхээр хамааралтай
Гэрэл Цэцэг
2023/02/04 at 20:07
Хамгийн чухал хүчин зүйл бол тухайн хүний генетик шүү дээ.
Дагдан Н.
2023/02/06 at 00:12
Жамыг хэн ч давахгүй
Renchingavaa Orkhontuul
2023/02/06 at 13:31
О. Ренчинбямба cham shg bolohiin tuld 2say dollar tolj bna haha