
Бидний дэлхий олон янзын хэлбэр дүрс, өнгө бас давтагдашгүй амтаар дүүрэн. Байгаль эх ч энэ тал дээр ихэд хичээн ажилладаг нь илт. Тийм учраас бидэнд ердийн санагдах жимс, ногоо ч стандарт байдлаасаа тэс өөр байж биднийг алмайруулахад хүргэж болзошгүй юм.
Жишээ нь, хаш заавал улаан хүрэн өнгөтэй байх албагүй, харин өргөст хэмх нь жижигхэн, бөөрөнхий байж болно. Жоохон хачин сонсогдож байгаа биз дээ? Гадаад төрхөөрөө этгээд хачин ч гэлээ бидний мэдэх тэр л амтыг мэдрүүлэх ажээ. Таныг гайхшруулж бас таны сонирхлыг татах жимс, ногооны гэрэл зургуудыг толилуулж байна.
“Хар биндэрьяа” усан үзэм

Энэ хар усан үзэм ясгүй бөгөөд Ойрх Дорнодод тариалж ургуулдаг. Чихэрлэг амттай энэ жимсний амтыг нэг хэсэгтээ л мартаж чадахгүй.
Австралийн цусан лайм – ховор төрлийн цитрус

Хүчиллэг-чихэрлэг амтаараа гайхагдана.
Таны өмнө мини-тарвас биш харин жинхэнэ өргөст хэмхний зураг байгаа юм шүү

Хар улаан лооль аварга том хэмжээтэй ургадаг. Та энэ сайхан амьтныг хар л даа

Чихэрлэг төмсний дотор тал нь хоёр өөр өнгөтэй

Момордика харанция – нэгэн төрлийн өргөст хэмх

Азийн халуун орнуудад тун чиг алдартай ногоо юм. Төрөл бүрийн хоол хийхэд өргөн ашигладаг. Энэ этгээд хачин өргөст хэмхийг ногоон өнгөтэй байхад нь хэрэглэвэл зохино. Шар өнгөтэй болоод ирэхээрээ амт нь гашуурдаг байна.
Бар хулуу

Нимбэг-өргөст хэмх буюу болор алим

Өөртөө өргөст хэмх, нимбэгийн бүх л сайн сайхан шинж чанарыг агуулсан ногоо юм. Нимбэг-өргөст хэмхийн болцоос шалтгаалаад өнгө нь өөрчлөгдөнө. Ногооноос хурц шар өнгөтэй болж хувирах ажээ.
Сахалт хулуу

Ягаан хан боргоцой

Атертон бөөрөлзгөнө өөрийн хэмжээ, хэлбэрээрээ гайхагддаг

Аварга том жүрж хэлбэр дүрсээрээ лийртэй төстэй

Байцаа – бидний мэдэх бөөрөнхий цагаан байцааны нэгэн төрөл

Суринамын интоор – Өмнөд Америкад ургадаг жимс

Японы улаан хаш

Улаан хашийг хэдэн зуун жилийн өмнө Африкаас Хятад руу авчирч ургуулж эхэлжээ. Тэр үед өргөстэй навчтай байсан төдийгүй амтны хувьд тун чиг хэцүү байсан гэдэг.







