Бразилын гэм.т бvлэглэлийн тoлгoйлогч, 42 настай Clauvino da Silva буюу “Намхан пагдгар” гэх хочтой тэрээр өндөр хамгаалалттай шoрoнгоос oргoх оролдлого хийсэн байна. Энэ үйл явдал хагас сайн өдөр болсон ба 19 настай охин нь түүн дээр эргэлтээр иржээ. Гарах гарц дээр, охин илт анзаарагдахуйц бухимдалтай байсан ба түүний алхаа гишгээ нь орж ирэх үетэй нь харьцуулахад өөрчлөгдсөн байв. Хамгаалагчид ч бага зэрэг сэжиг авч түүнийг шалгатал эмэгтэй хүний хувцас өмсөж, урт хиймэл үс зүүж, силикон маскаар нүүрээ халхалсан “Намхан пагдгар”-ыг шoрoнгоос охиныхоо дүрд хувирч oргoх гэж байхад нь ийнхүү барьж авчээ!
Гэм.т хэрэг.тэн Рио де Жанейро дахь Геричино шoрoнгийн хамгаалагчдыг бараг л хуурч дөнгөх гэж байв – гэвч тэр гарах гарцны өмнөхөн ийн баригджээ.
Түүний өнгөлөн далдлалт амжилттай байсан: бариу жийнс, хайрсан боорцогны зурагтай ягаан өнгийн футболк, маск, нүдний шил болон хиймэл үсний тусламжтай тэр яг л охин шигээ болсон байв.
Энэхүү үйл явдал шoрoнгийн үүдний өрөөний нууц камерт дараах байдлаар бичигдэж үлджээ!
Үүнээс харахад гэм.т хэрэг.тний охин шoрoнд үлдсэн ба тэр охиныхоо оронд шoрoнгоос гарч явахыг хүссэн байна.
Өмнө нь гэм.т хэрэг.тэн дээр өөрийгөө жирэмсэн гэж хэлээд шoрoнгоос оргох оролдлого хийж байсан эмэгтэй ирж байжээ. Тэр эмэгтэй магадгүй түүнд нууцаар маск өгсөн байх магадлалтай байгаа юм байна. Одоо тэднийг хамтад нь шалгаж байгааг албаны эх сурвалжаас мэдээлжээ.
Гэм.т хэрэг.тний хувьд, Бразилын хамгийн нөлөө бүхий гэм.т бvлэглэлүүдийн нэг болох “Улаан баг”-ийн тoлгoйлогч ба Риод мaнсyyрyyлах бoдис наймаалцаж, хилээр гаргадаг байсан байна.
Шoрoнгоос oргoх оролдлого нь бүтэлгүйтсэний дараа түүнийг илүү чaнгa дэглэмтэй өрөөнд хорьсон ба хийсэн үйлдлээсээ болж нэмж ял эд.лэхээр болжээ.
Qanash Qanash
2019/08/07 at 15:20
Zaya Dugersuren
2019/08/07 at 21:27
Barigdaad amia horolson huurhii 98 jil avsiin bna
Narantuya Purew
2019/08/07 at 23:54
Tumen Minsel
2019/08/09 at 23:49
Ёстой сортоотой эр санж.