Google дурын зурган дээрх үгийг орчуулдаг Word Lens апп-ыг худалдаж авчээ

1

Америкийн хувийн компани Quest Visual 2010 онд Word Lens хэмээх ухаалаг утасны гайхалтай апликейшныг танилцуулж байсан. Тухайн үедээ бараг боломжгүй мэт санагдаж байсан ч энэ апп нь зөвхөн гар утасны камер ашиглан олон тооны хэлнээс орчуулга хийх чадвартай байсан билээ. Гадаадад аялж байгаа хүмүүсийн хувьд гар утасныхаа камерыг тааруулж бариад л орчуулга хийх боломжийг олгосон [tweetable]Word Lens нь англи, португаль, герман, итали, франц, орос, испани хэлнээс орчуулга хийдэг[/tweetable] байв.

Google дурын зурган дээрх үгийг орчуулдаг Word Lens апп-ыг худалдаж авчээ 3
Анх дурын хэл дээр дэлхийн бүхий л мэдээллийг хайж олох боломжийг хангах зорилготой байсан тус компаний үйлчилгээ Google Translate программаар хүрээгээ тэлсэн нь зэгсэн сайн ажиллаж байгаа. Гэвч энэ программын ажиллагаа вэб хуудсуудаар хязгаарлагдаж байгаа юм.

Google дурын зурган дээрх үгийг орчуулдаг Word Lens апп-ыг худалдаж авчээ 5
Word Lens-ээр орчуулга хийж чадах боломжийг ухаалаг гар утас хэрэглэгчдэд олгосон нь гайхалтай хэрэг гэдгээсээ гадна [tweetable]энэ апп-ын хамгийн шилдэг давуу тал нь интернэт холболт шаарддаггүй явдал[/tweetable] юм. Бизнес аялагчдын хувьд гайхалтай боломжийг авчирсан ч энэ апп-д төгс бус тал ч бий. Гар бичмэл болон гоёмсог бичиглэлийг орчуулах тал дээр бэрхшээл тулгарч, алдаатай орчуулга хийдэг.

Google дурын зурган дээрх үгийг орчуулдаг Word Lens апп-ыг худалдаж авчээ 4
Quest Visual-ын вэбсайт дээр бичсэн мэдээлэлд ирээдүйд Word Lens-д ямар зүйлс хийгдэх тухай нарийвчлан өгүүлсэн байдаг аж. [tweetable]Quest Visual-ын багийнхан Google рүү шилжиж байгаа[/tweetable] энэ үед бидний хийх зүйл бол Word Lens илүү давуу талуудтайгаар бидэнд хүрээсэй хэмээн итгэж хүлээх л юм.

2
ГайхмаарГайхмаар
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Ariuka Ganbaatar

    Ariuka Ganbaatar

    2014/06/09 at 23:49

    Bur saijrah n de

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *