Google компани Apple-ыг давж гарснаар дэлхийн хамгийн үнэ цэнэтэй компани боллоо

0

Дэлхийн зах зээлийн судалгааны Millward Brown агентлагийн мэдээлснээр Google компани өөрийн хамгийн том өрсөлдөгч Apple корпорацийг гүйцэж түрүүлснээр үнэ цэнийн хувьд дэлхийд тэргүүлэх компани болсон байна. Тус агентлагийн хамгийн сүүлийн мэдээгээр [tweetable]Google-ийн брэнд нэр хүнд жилд 158,84 тэрбум доллар хүртэл 40 хувиар өссөн[/tweetable] гэнэ. Үнэ цэнийн өсөлт нь шинэ концепциуд, багаж хэрэгслүүд, шинэ санаачилгуудад оруулсан хөрөнгө оруулалтууд дээр суурилж байгаа нь гарцаагүй юм.

Google компани Apple-ыг давж гарснаар дэлхийн хамгийн үнэ цэнэтэй компани боллоо 2
Millward Brown-ын тэргүүн Benoit Tranzer-ийн хэлж байгаагаар энэ жилийн хувьд [tweetable]Google компаний гол хөшүүрэг нь Google Glass нүдний шил[/tweetable] байгаагаас гадна хиймэл оюун ухаан болон түншийн холбоонд оруулж байгаа хөрөнгө оруулалт юм байна.

Google компани Apple-ыг давж гарснаар дэлхийн хамгийн үнэ цэнэтэй компани боллоо 3
Интернэттэй холбогдсон алдарт нүдний шил нь дэлхийн хамгийн том нүдний шилний компани Luxottica, алдарт Ray-Ban болон бусад өндөр технологийн брэндүүдтэй холбогдож байгаа юм. Урьд нь Apple 3 жилийн турш топ байрлалд байсан ч [tweetable]Apple-ын брэнд нэр хүнд 147,88 тэрбум доллар хүртэл 20 хувиар унасан[/tweetable] байгаа тоо баримт гарчээ. 3-р байранд бичигдэж буй IBM компаний үнэ цэнэ 107,54 тэрбум хүртэл буюу 4 хувиар унасан байгаа бол Microsoft-ын хувьд 29 хувиар өсөж, 90,19 тэрбум доллар болсноор удаах байранд бичигдсэн байна.

Google компани Apple-ыг давж гарснаар дэлхийн хамгийн үнэ цэнэтэй компани боллоо 4

Google компани Apple-ыг давж гарснаар дэлхийн хамгийн үнэ цэнэтэй компани боллоо 5
5-р байранд 85,71 тэрбум доллараар McDonald’s, Coca Cola 80,68 тэрбум доллараар удаалсан хэмээн мэдээлж байгаа аж. Даатгалын салбарт 12,4 тэрбум доллараар Ping An групп, 12 тэрбум доллараар China Life компаниуд нь жагссанаар Хятад улс тэргүүлж байгаа юм. Шилдэг 100 компани болон АНУ-ын 10 хамгийн өндөр үнэлгээтэй компаниудын жагсаалтанд багтсан дээрх компаниудаас гадна Louis Vuitton 30-р байранд бичигдэж байгаа ч 25 тэрбум доллараар хамгийн үнэ цэнэтэй тансаг зэрэглэлийн компани болжээ. [tweetable]Брэнд үнэ цэнийг фирмийн суурь болон санхүүгийн чадамж, хэрэглэгчдийн дундах байр суурийг тооцоолон гаргаж ирдэг[/tweetable] байна.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *