Нэгэн эр өдөр тутмын энгийн зөвлөгөөнүүдээрээ интернетийг байлдан дагуулж байна. Нууц нь юу вэ гэвэл тэрээр эцэггүй өсөж байгаа хөвгүүдэд мэдлэг олгож байгаад оршино

0

Бага байхад амьдралд тохиож байгаа бүх үйл явдал шинэ мэдлэг, мэдрэмж өгдөг байлаа. Энэ үед эцэг, эхийн туслалцаа дэмжлэг, зөвлөгөө үнэхээр хэрэгтэй. Бидний тайвшруулах, сэргээх бас аливаа зүйлийг хэрхэн зөв хийхийг зааж өгөх хэн нэгэн үнэхээр хэрэгтэй байдаг. Харамсалтай нь, бидний хүссэнээр тэр болгон болохгүй юм. Олон хүүхэд эцэг, эхийн хэн нэг нь байхгүй дутуу гэр бүлд өсөх ажээ.

Роберт Кенни гэх нэгэн америк эр YouTube дээр «Dad, how do I?»  (“Аав аа, би яаж хийх вэ?”) суваг нээн ажиллуулж хагас өнчин өсвөр насны хөвгүүдийг дэмжиж байна. Энэ эрийн санаачилга үнэхээр зөв, өөрийн бичлэгийн ачаар дэлхий дахинд эцэггүй өсөж байгаа олон сая хүүхдийн эцэг болж тэр чаджээ.

Видео блогер аавын бага нас

© Dad, how do I? / youtube

«Dad, how do I?»  (“Аав аа, би яаж хийх вэ?”) сувгийг эрхлэн хөтлөгч Роберт Кенни Чикагогоос гаралтай. Эцэггүй өсөх ямар хүнд хэцүү байдгийг тэр өөрийн биеэр мэдэрсэн нэгэн. Түүнийг 12 настай байхад эцэг, эх нь салжээ. Ээж нь архи уудаг, харин аав нь салсныхаа дараа хуучин гэр бүлтэйгээ (Робертоос гадна өөр 7 хүүхэд байсан юм) харилцаагаа таслаж байгаагаа хэлжээ. Яагаад гэвэл аав нь шинэ гэр бүлтэй болсон гэнэ. Ингээд залуу амьдралын сайн, муу бүх л зүйлд бие даан суралцахаас өөр арга байсангүй.

 

YouTube суваг хүүхдүүдэд туслах хэрэгсэл

© dadhowdoi / instagram

Роберт охин Кристинатай цуг

Роберт Кенни гэр бүлтэй, 2 сайхан хүүхэдтэй – хүү Кай болон охин Кристина. Хүү нь инженер, программист мэргэжилтэй, харин охин нь 27 насандаа хэд хэдэн мэргэжлээр эрдмийн зэрэг хамгаалсан бөгөөд хүүхдүүдтэй ажиллах гэрчилгээтэй ажээ. Өөрөө эцэг хүний хувьд Роберт “YouTube” дээр суваг нээхээр шийдсэн байна. Өөрийнхөө мэдлэгийг бусадтай хуваалцах, үүгээр зогсохгүй эцэггүй өсөж байгаа хүүхдүүдэд туслах зорилго агуулжээ.

© Dad, how do I? / youtube

Роберт анхныхаа бичлэгийг энэ оны хавар тавьсан байдаг. Түүний бичлэг эрчимтэй тархаж алдартай болжээ, өнөөдрийн хувьд түүнийг 2,6 сая гаруй хүн дагана. Блогер аавын ярьж байгаар бол алдар хүндийн төлөө сувгийг нээгээгүй: “Би баян болохыг хэзээ ч мөрөөдөж байгаагүй. Би алдартай болохыг хэзээ ч хүсэж байгаагүй”. Роберт бусдад хэрэгтэй, чухал контент бий болгохыг л хүссэн. Тэр контент нь энгийн бөгөөд бүх хөвгүүд хийж сурах ёстой зүйлийг л заана. Суваг дээр байрлуулсан бичлэгээр зангиа хэрхэн зангидах, цамц хэрхэн индүүдэх, бас тавиур тогтоох тухай ч зааж байгаа юм.

© Dad, how do I? / youtube

Роберт өөрийнхөө бичлэгээр аливаа зүйлийг яаж хийхийг заагаад зогсохгүй мөн хүүхдийг үгээр дэмждэг: “Айх хэрэггүй, энэ чинь тийм ч хэцүү зүйл биш” эсвэл “Чи заавал чадна” гэж хэлдэг байна. Түүний ярьж байгаагаар: “Миний амьдралын зорилго бол зөв хүүхэд биш, зөв том хүн болгож хүмүүжүүлэхэд оршдог. Чухам зөв том хүн шүү, яагаад гэвэл миний бага нас хүнд өнгөрсөн юм ”.

 

Томчуудад ч бас тусалдаг бичлэг

© Dad, how do I? / youtube

Уг суваг анхлан өсвөр насныханд чиглэж гарсан боловч өнөөдрийн үндсэн үзэгчид нь 25-40 насны эмэгтэйчүүд байна. Яагаад гэвэл тэр маш ойлгомжтой тайлбарлаж өгдөг, жишээ нь, жорлонгийн суултуур яаж засах, машины тос яаж шалгах зэрэг.

2 сая гаруй хүүхдийн эцэг болж чадсан тэрээр Мягмар гариг болгон шинэ бичлэг тавьж байхаар шийджээ. Жил ирэх тусам эцэггүй өсөж байгаа хүүхдийн тоо багасаасай гэж тэрээр хүсэж мөрөөдөж явдаг байна.

© earthygissel / twitter

Робертын хийж байгаа зүйл түүнийг үнэхээр зүрх сэтгэлтэй хүн болохыг илтгэж байна, тийм ч учраас бид “Чи мундаг шүү” гэж хэлдэг Киану Ривзийн бичлэгийг тавилаа.

© IGN / youtube

Энэ аавын блогт өөр ямар сэдэвтэй бичлэг орох хэрэгтэй гэж та бодож байна?

12
ГоёГоё
3
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
БахархмаарБахархмаар
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *