Цахилгааны хэмнэлт гаргахын тулд хөргөгчиндөө дараах арга хэмжээг аваарай

0

Зун цаг ирж, халуун өдрүүд үргэлжлэх болсон нь амархан мууддаг хүнсний бүтээгдэхүүнүүдийг хадгалах, ундаа усаа хөргөх, мөс хөлдөөх гээд олон зүйлд хөргөгч гэдэг зүйл ямар чухал болохыг сануулж байх шиг. Гэхдээ энэ зүйл маань өөрөө цахилгаан эрчим хүчний тусламжтайгаар ажилладаг. Харин дараах аргуудыг хэрэглэснээр эрчим хүчээ хэмнэхийн хамт хөргөгч, хөлдөөгчөө бүрэн хүчин чадлаар нь ашиглах боломжтой юм. Мөн зарим зүйлс хөргөгч хөлдөөгчний гүйцэтгэлийг бууруулдаг болохыг ч мэдэж авч болно.

8. Хөргөгчний байршил
Цахилгааны хэмнэлт гаргахын тулд хөргөгчиндөө дараах арга хэмжээг аваарай 1
Хөргөгчөө халууны эх үүсвэрүүдээс хол байлгах хэрэгтэй. Богино долгионы зуух, цахилгаан зуухнаас хол байлгахаас гадна нарны шууд тусгалаас хол байлгаарай. Халууны эх үүсвэрүүд гэх мэт гадаад хүчин зүйлс нь хөргөгчний хүчин чадалд сөргөөр нөлөөлдөг. Гадаад орчны өөрчлөлтийг тэнцүүлэхийн тулд компрессор үргэлж ажиллах шаардлагатай болдог учир дээрх дүрмийг хэрэгжүүлснээр компрессорын ажиллагааг багасгаж болох юм.

7. Хоолны үлдэгдлүүд
Цахилгааны хэмнэлт гаргахын тулд хөргөгчиндөө дараах арга хэмжээг аваарай 2
Хоолны үлдэгдлийг халуун үед нь хөргөгчинд хийх хэрэггүй. Өрөөний температурт хүртэл нь хөргөсний дараа битүү саванд хийж хөргөгчинд хийгээрэй.

6. Агааржуулалт
Цахилгааны хэмнэлт гаргахын тулд хөргөгчиндөө дараах арга хэмжээг аваарай 3
Хөргөгчөө хананаас хэдэн сантиметр зайтай байрлуулах хэрэгтэй. Хөргөгчний ар талаар агаар чөлөөтэй нэвтэрч байх нь халуун агаар чөлөөтэй гадагшилж, компрессорын ажиллагааг бууруулдаг.

5. Температурын тохиргоо
Цахилгааны хэмнэлт гаргахын тулд хөргөгчиндөө дараах арга хэмжээг аваарай 4
Хэт хөргөх шаардлагагүй үед тохиргоогоо хэт хүйтэн дээр тавих нь үргүй зардлыг ихэсгэж байгаа хэрэг.

4. Хөргөгчөө цэгцлэх
Цахилгааны хэмнэлт гаргахын тулд хөргөгчиндөө дараах арга хэмжээг аваарай 5
Эмх цэгцтэй хөргөгчинд хүйтэн агаар чөлөөтэй тархаж, бүх зүйлийг жигд хөргөхөд тустай. Энэ нь компрессорыг илүү их хүч гарган ажиллахаас сэргийлнэ.

3. Хөргөгчний дээд тал
Цахилгааны хэмнэлт гаргахын тулд хөргөгчиндөө дараах арга хэмжээг аваарай 6
Бид хөргөгчин дээр юм тавих дуртай байдаг. Гэхдээ ингэх хэрэггүй. Хөргөгчинд дээр тавьсан эрдэнэшишийн хоосон хайрцаг нь халууныг хуримтлуулснаар компрессор үр дүнгүй хүч гарган ажиллахад хүргэдэг.

2. Лацыг шалга
Цахилгааны хэмнэлт гаргахын тулд хөргөгчиндөө дараах арга хэмжээг аваарай 7
Хөргөгчнийхөө хаалганы лацыг үнэхээр сайн хэвээрээ байгаа эсэхийг шалга. Лац нь хүйтэн агаар гадагш алдагдаж, халуун агаар гаднаас нэвтрэхээс хамгаалдаг. Хаалганы завсарт хуудас цаас хавчуулаад сугалж авахад нь энэ нь их амархан байвал лацыг солих болсон гэсэн үг. Лацны эдэлгээг удаан байлгах гол зүйл бол байнга угааж цэвэрлэж байх юм.

1. Конденсаторын ороомгийг цэвэрлэх
Цахилгааны хэмнэлт гаргахын тулд хөргөгчиндөө дараах арга хэмжээг аваарай 8
Хөргөгчнийхөө ажиллагааг сайжруулахын тулд жилдээ хэд хэдэн удаа конденсаторын ороомгийг цэвэрлэж байх ёстой. Тодруулбал 2-3 сар тутамд нэг удаа цэвэрлэх хэрэгтэй. Тоос сорогчоор соруулах, алчуураар арчих гэх мэтээр цэвэрлэж болно.

1
БахархмаарБахархмаар
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *