Умард Солонгосын бидэнд харуулахыг хүсээгүй гэрэл зурагнууд

1

Бага залуу байхаасаа алс холын улс орнуудад татагдаж, Африк, Этиоп, Йемень орнуудаар аялж ирсэн гэрэл зурагчин Eric Lafforgue 2006 оноос гэрэл зураг авч эхэлсэн байна. Умард Солонгос, Папуа Шинэ Гвиней, Этиопын омог аймаг зургууд нь асар хурдан Geo, Nat Geo, Lonely Planet Magazine болон бусад дэлхийн алдартай сэтгүүлүүдийн анхаарлыг татаж, хамтран ажиллах саналыг хүлээж авах болжээ. Европын тэргүүлэгч агентлаг Rapho-гийн нэг хэсэг тэрээр Умард Солонгосоор аялахдаа дараах гэрэл зургуудыг авсан байна. Эдгээр гэрэл зургууд нь Умард Солонгос хэмээх хаалттай орны хувьд дэлхий нийтэд үзүүлэхийг хүсээгүй дүр зургууд аж.

1. Цэрэг эрсийн дунд нэг эмэгтэй зогсож байгаа энэ зураг нь мэргэжилтнүүдийн зүгээс авахаар тооцоолоогүй агшин бөгөөд армийн гэрэл зурагт зөвшөөрөгдөхгүй зураг юм.
Умард Солонгосын бидэнд харуулахыг хүсээгүй гэрэл зурагнууд 2
2. Умард Солонгост арми хамгийн чухал гэгддэг. Гэвч тус оронд зочилбол цэргүүд фермерүүдэд туслах гэх мэт боолын хөдөлмөр эрхэлж байгаа нь голдуу тааралдана.
Умард Солонгосын бидэнд харуулахыг хүсээгүй гэрэл зурагнууд 3
3. Хотоос зайдуу хөдөө нутагт ийм дүр зураг зэгсэн түгээмэл.
Умард Солонгосын бидэнд харуулахыг хүсээгүй гэрэл зурагнууд 4
4. Пхеньяны метроны систем маш гүнд байрладаг нь тэсрэх бөмбөгний нуувчийн үүргийг давхар гүйцэтгэдэг. Хонгил багтсан энэ зургийг авч байгааг минь хэн нэгэн харсан бол шууд л зургаа устга гэж хэлэх байсан.
Умард Солонгосын бидэнд харуулахыг хүсээгүй гэрэл зурагнууд 5
5. Умард Солонгосын удирдлагууд ийм төрлийн зураг авахыг зөвшөөрдөггүй. Хэдийгээр би дэлхий даяар ядуурал байсаар байгаа тухай, мөн эх оронд минь ч ядуурал байгаа тухай тайлбарласан ч тэд ядуу зүдүү амьдралыг илтгэсэн энэ зургийг хориглосон юм.
Умард Солонгосын бидэнд харуулахыг хүсээгүй гэрэл зурагнууд 6
6. Ферм дээр хүүхдүүд зогсоо зайгүй хөдөлмөрлөдөг.
Умард Солонгосын бидэнд харуулахыг хүсээгүй гэрэл зурагнууд 7
7. Хар захын худалдааг урт хугацааны турш хориглож ирсэн энэ оронд саарал захын худалдаачид хаа сайгүй. Тэд тамхи, амттан худалдаалан багахан мөнгө олдог.
Умард Солонгосын бидэнд харуулахыг хүсээгүй гэрэл зурагнууд 8
8. Kimjongilia фестивалийн өдрөөр хэдэн мянган Солонгосчууд янз бүрийн хөшөө дурсгалууд руу очихоор жагсдаг.
Умард Солонгосын бидэнд харуулахыг хүсээгүй гэрэл зурагнууд 9
9. Пхеньян бол Умард Солонгосын үзүүлэн болохоор тооцоологдсон газар. Тиймээс барилгуудын гадна талыг анхааралтайгаар тохижуулсан байдаг. Харин дотор талыг харах ховорхон боломж тохиовол баргар үнэн ил тод болно.
Умард Солонгосын бидэнд харуулахыг хүсээгүй гэрэл зурагнууд 10
10. Хэдийгээр Пхеньянд машин өмнөхөөс олон болж байгаа ч тус хотын өргөн чөлөөний дунд хүүхдүүд урьд өмнө нь машин хараагүй юм шиг л тоглож байдаг.
Умард Солонгосын бидэнд харуулахыг хүсээгүй гэрэл зурагнууд 11
11. Нэгэн шөнө гудамж хаагдсан байснаас үүдэн миний автобус зочид буудлын арын замаар явах болсон юм. Хуучин барилгуудын дэргэдүүр өнгөрөх үед хөтөч маань очлуургүйгээр зураг аваарай гэж хэлсэн юм. Албан ёсны шалтгаан нь хүмүүсийг айлгахаас зайлсхийсэн хэрэг гэж хэлсэн билээ.
Умард Солонгосын бидэнд харуулахыг хүсээгүй гэрэл зурагнууд 12
12. Хөдөөгийн айлд зочилсон нь. Энэ байшингууд болоод гэр бүлүүдийг засгийн газрын зүгээс маш анхааралтайгаар сонгон үзүүлсэн.
Умард Солонгосын бидэнд харуулахыг хүсээгүй гэрэл зурагнууд 13
13. Хол зайтай томоохон хотуудыг нийтийн тээвэр холбодог боловч хүмүүс нэг газраас нөгөө рүү явахын тулд зөвшөөрөл авах ёстой. Хурдны зам дээр замын унаанд дайгдахаар зогсоо цэргүүд харагдаж байна.
Умард Солонгосын бидэнд харуулахыг хүсээгүй гэрэл зурагнууд 14
14. Ядуурлыг харуулахыг хориглодог шигээ баян чинээлэг байдлыг харуулахыг ч мөн хориглодог. Ням гаригийн үдээс хойш нэгэн өдөр цэцэрлэгт хүрээлэнд Пхеньяны элитүүдийн нэгний машиныг олж харсан юм. Эзэд нь тэнд барбекьюдэж байсан юм.
Умард Солонгосын бидэнд харуулахыг хүсээгүй гэрэл зурагнууд 15
15. Цэргүүдийн амарч байх үеийн зургийг авах хориотой.
Умард Солонгосын бидэнд харуулахыг хүсээгүй гэрэл зурагнууд 16
16. Өлөн зэлмэн байдлын зураг авах ч хориотой.
Умард Солонгосын бидэнд харуулахыг хүсээгүй гэрэл зурагнууд 17
17. Пхеньяны хоёр супермаркетэд бүх төрлийн хоол хүнсний зүйлсийг евро болон воноор худалдан авах боломжтой. Тэнд бүр Evian ус хүртэл байсан. Гэхдээ энд зөвхөн элитүүд л орох боломжтой.
Умард Солонгосын бидэнд харуулахыг хүсээгүй гэрэл зурагнууд 18
18. Аюулгүй байдлын стандарт дээд зэргээр алдагдсан нөхцөлд ажиллаж байгаа ажилчид.
Умард Солонгосын бидэнд харуулахыг хүсээгүй гэрэл зурагнууд 19
19. Пхеньянд айлчлах үедээ амьтны зураг авч болох боловч үзэгчдийн 99 хувийг бүрдүүлсэн цэргүүдийн зургийг авах хориотой.
Умард Солонгосын бидэнд харуулахыг хүсээгүй гэрэл зурагнууд 20
20. Умард Солонгост сэтгэцийн өвчтэй хүмүүс байдаг. Паркын сандал дээр амарч байгаа эх хүү хоёрын энэ зургийг устгахыг шаардсан юм.
Умард Солонгосын бидэнд харуулахыг хүсээгүй гэрэл зурагнууд 21
21. Пхеньян дахь Ким Ил Сунгийн хөшөөний сууринд хогийн шүүр түшүүлэн тавьсан энэ зургийг мөн л устгахыг шаардсан.
Умард Солонгосын бидэнд харуулахыг хүсээгүй гэрэл зурагнууд 22
22. Иймэрхүү дүр зургийг олон харж болох ч хэрвээ ийм зураг авахыг чинь хөтөч чинь мэдвэл ихэд уурлах болно. Ийм үзэгдлийг ихэвчлэн цэцэрлэгт хүрээлэнгээс зулгаасан өвсийг иддэг хэмээн тайлбарладаг.
Умард Солонгосын бидэнд харуулахыг хүсээгүй гэрэл зурагнууд 23
23. Айлд зочлох үед хөтөч чинь хүүхдүүд компьютер ашиглаж байгаа зураг авахуулах дуртай байх болно. Гэхдээ үнэндээ тэнд цахилгаан байхгүй байгааг нь харуулсан байвал устгахыг шаардах болно.
Умард Солонгосын бидэнд харуулахыг хүсээгүй гэрэл зурагнууд 24
24. Мэдээж Кимийн хөшөөний зургийг араас нь авах нь хориотой. Үүнийг доромжилсон хэрэг гэж үздэг.
Умард Солонгосын бидэнд харуулахыг хүсээгүй гэрэл зурагнууд 25
25. Дараалалд зогсох нь Умард Солонгосчуудын хувьд үндэсний спорт юм.
Умард Солонгосын бидэнд харуулахыг хүсээгүй гэрэл зурагнууд 26
26. Автобус эвдрэх үед ийм тохиолдол их гардаг.
Умард Солонгосын бидэнд харуулахыг хүсээгүй гэрэл зурагнууд 27
27. Пхеньяны урлагийн төвд зочилж байх үеэр Умард Солонгосчуудын хамгийн үзүүлэх дургүй боловч өдөр бүр тохиодог цахилгааны саатал үүссэн юм. Энэ үед тэд үүнийг Америкийн хоригоос болж байгаа юм гэж тайлбарладаг.
Умард Солонгосын бидэнд харуулахыг хүсээгүй гэрэл зурагнууд 28

124
ХарамсалтайХарамсалтай
20
БурууБуруу
13
ТэнэглэлТэнэглэл
12
ГайхмаарГайхмаар
5
Ха ХаХа Ха
5
ХөөрхөнХөөрхөн
5
ГоёГоё
4
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

35 Сэтгэгдэл

  1. Dashdondog Narangerel

    Dashdondog Narangerel

    2014/06/09 at 10:28

    Xaruulahig xvsegvi gechij ee shal xudlaa

  2. Dashdondog Narangerel

    Dashdondog Narangerel

    2014/06/09 at 10:28

    Xaruulahig xvsegvi gechij ee shal xudlaa

  3. Burmaa Buugii

    Burmaa Buugii

    2014/06/09 at 11:53

    hetsuu gazar shuu

  4. Burmaa Buugii

    Burmaa Buugii

    2014/06/09 at 11:53

    hetsuu gazar shuu

  5. Burmaa Buugii

    Burmaa Buugii

    2014/06/09 at 11:53

    hetsuu gazar shuu

  6. Sawen Nyamka

    Sawen Nyamka

    2014/06/09 at 11:54

  7. Sawen Nyamka

    Sawen Nyamka

    2014/06/09 at 11:54

  8. zochin

    2014/06/09 at 12:50

    Tiim unen shdee ene buhen bugd horiotoi iimerhuu yumaa il gargahgui nuudag bur huduunii humuus bol bur ulsgulund nerwegdsen bdag gesen yaanadaa hezee iim baidlaasaa garah yum boloo uruvdultei yumaa ene orond turuugui mine aztai shuu

  9. Нямка Нямка

    Нямка Нямка

    2014/06/09 at 13:18

    vneheer hetsvvl bdiin bn da

  10. Нямка Нямка

    Нямка Нямка

    2014/06/09 at 13:18

    vneheer hetsvvl bdiin bn da

  11. Azuka Tungalag

    Azuka Tungalag

    2014/06/09 at 13:53

    I.ariuntsetsed

  12. Azuka Tungalag

    Azuka Tungalag

    2014/06/09 at 13:53

    I.ariuntsetsed

  13. Aztoxo

    2014/06/09 at 14:36

    Manai oron bas iim bolox geel bna. Yum nii une nemegdeed tsalan xeben dee

  14. new*

    2014/06/09 at 14:45

    daramtaa gej

  15. Lagraj Nasan

    Lagraj Nasan

    2014/06/09 at 14:47

    .

  16. Lagraj Nasan

    Lagraj Nasan

    2014/06/09 at 14:47

    .

  17. Lagraj Nasan

    Lagraj Nasan

    2014/06/09 at 14:47

    .

  18. Зочин

    2014/06/09 at 15:03

    yer ni bol jijig hudalda erheldeg, usaa zooj heregledeg toggui geh met zuild UB d ch bga shde yas yuman deeree, tiim l bizde

  19. Ижил

    2014/06/09 at 15:03

    Манайд ч ийм юм зөндөө шт хөөрхөн ус зөөж байгаа хүүхдүүд л байна

  20. Зочин

    2014/06/09 at 15:06

    mongoloos l deer ym bn..

  21. Зочин

    2014/06/09 at 16:41

    surtei yum. uunees iluug ni odor bur mongoldoo harj bhd

  22. Ovog Ukhna Oyun

    Ovog Ukhna Oyun

    2014/06/09 at 17:40

    Aimar yumaa

  23. Ovog Ukhna Oyun

    Ovog Ukhna Oyun

    2014/06/09 at 17:40

    Aimar yumaa

  24. Зочиhalhн

    2014/06/09 at 20:28

    manaid ch uuneees dor zurag avch bolno!!! end tendgui hog tuusen idsen tasarsan… geel huvrunu biz

  25. Зочин

    2014/06/09 at 20:45

    Manaihiig bodvol METRO-toi mundag l ym

  26. Зочин

    2014/06/09 at 21:05

    hudlaa bitgii USA surtalaar bidnii tolgoig ugaagaach muusain hudalchuud, Manaid uunees door zuil zunduu shdee.

  27. Зочин

    2014/06/09 at 21:42

    ger horoololoor neeg yavaad uzeerei tgd ymarch yalgaa bhgu barag adilhan shahuu dur zurag nudeeree harna daa ta nar

  28. Зочин

    2014/06/09 at 22:29

    Өлсгөлөн гэж л хамгийн аймаардаа. Өвс түүж иднэ, хаяа байцаа төмс. Мах бол жилдээ 1 удаа л иднэ. Өлсгөлөнгөөсөө болж хүмүүс нь нэгнийгээ барьж иддэг гэсэн. Хажууд сөөжүү уусан Өмнөд Солонгосыг хардаа. Савангийн дууриа үзээд, эр эм нь мэдэгдэхгүй болтолоо хөгжөөд согтуу хүүхнүүдээ залуус нь гудамжаар үүрээд Самсунг Галакси утасаа бариад, Сониата машинаараа жирийгээд л явж байна. Оросыг дагавал Хойд Солонгос, Америкийг дагавал Өмнөд Солонгос болох нигууртай гэдэг

  29. Dcs Chinzo

    Dcs Chinzo

    2014/06/10 at 00:41

    Photoshop

  30. Dcs Chinzo

    Dcs Chinzo

    2014/06/10 at 00:41

    Photoshop

  31. De

    2014/06/10 at 09:08

    Manaihiig bodvol saihan zamtai, metro-toi, mash tseverhen, humuus ni emh tsegtstei saihan gazar yum oo

  32. Зочин

    2014/06/10 at 10:02

    манай улсад энгийн байдаг зүйлүүд зөндөө л байна. харин илүү нь энийгээ буруу гэдгийг нь мэдээд байгаа юм шиг. манайд бол угаасаа байх ёстой зүйл шиг л сандаг юм шиг

  33. Зочин

    2014/06/11 at 16:23

    хаа ч оронд байдаг л зургууд байна шдээ. ядуучууд- манайд ч гэсэн хог түүдэг нь байна, хүмүүс эвдэрсэн машин түрээ л биз, явган яваа хүмүүс- аймгийн төв рүү сургуульдаа явган явдаг малчидын хүүхдүүд манайд ч бий.

  34. ганаа

    2015/08/08 at 11:18

    Сэтгэгдэл *манайд ч гэсэн ядуу хүмуүүс бий хог түүсэн машин түрэх хаа сайгүйл байгаа

  35. иргэн

    2020/06/28 at 23:13

    Манайхан бол гайхаад байх зүйл ерөөсөө алга.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *