
Бид хэдэн мянган петабайт мэдээлэл агуулсан гайхамшигтай баялаг дэлхий ертөнц дээр амьдардаг. Жил бүр хэдэн зуун зүйлийн шинэ амьтдыг эрдэмтэн судлаачид нээдэг ч энэ нь бид энэ хязгааргүй баян дэлхийн бүхнийг мэддэг болж байна гэсэн үг биш юм. Өнгөрсөн жил бид далай тэнгисийн ёроолд алхдаг махчин загас, Колумб болон Эквадорын чийглэг ойн модны сүүн тэжээлт амьтан болох ховор төрлийн өхөөрдөм бяцхан элбэнхийн төрлийн амьтан гээд сонин содон зүйлийн амьтадтай танилцсан. Харин энэ жил бид амьтдын хаант улсаас дараах 12 зүйлийн шинэ амьтадтай танилцжээ.
1. Dendrogramma enigmatica ба Dendogramma discoides
1986 онд судлаачдын баг Өмнөд Австрали болон Тасманий хооронд орших Басс хоолойгоос мөөг хэлбэрийн энэ организмуудыг нээсэн. Энэ жил хоёр шинэ зүйл нь олдсон энэ бодгалийг эрдэмтэд Dendrogrammatidae гэх шинэ багт оруулсан. Далайн хөвсгөртэй төстэй энэ организмууд яг цэлцэгнүүр шиг.
2. Изабелын саки /Isabel’s saki/
Хэдэн арван жилийн турш судлагдаж байгаа ч энэ бодгалийг амьд байгальд судлах нь хэцүү зүйл. Laura Marsh-ын энэ зун хэвлүүлсэн судалгаанд өгүүлснээр саки сармагчны 16 ялгаатай төрөл зүйл олдсоноос 5 нь урьд өмнө нь ажиглагдаж байгаагүй аж.
3. Maratus pardus
Тогос аалзны шинэ төрөл энэ аалз нь Баруун Австралид олдсон. Ирвэс буюу leopard гэсэн латин үгээр pardus хэмээн нэрлэгдсэн нь ирвэснийх шиг толбонуудаас гадна мууртай адил хөдөлгөөнтэй нь холбоотойн.
4. Tuco-tuco
Боливт олдсон tuco-tuco-гийн 4 шинэ зүйл нь Өмнөд Америкийн мэрэгч зурамтай төстэй. Эрдэмтдийн хэлж буйгаар Андын уулархаг бүсийн уугуул энэ төрөл зүйлийн амьтад нь шинэ төрөл зүйл үүсэхэд ихээхэн хувь нэмрийг оруулж байгаа гэнэ.
5. Caiuajara dobruskii
Бразилийн өмнөд хэсэг дэх птерозаврын ясны ховор давхаргын нээлт нь Caiuajara dobruskii хэмээх шинэ төрөл зүйл нээгдэхэд хөтөлсөн. Эрдэмтэд энэ төрөл зүйлийг хатуу ширүүн нөхцөлд хатаж ширгэсэн цөлийн нуур орчмын тодорхой нөхцөлд амьдардаг гэж томьёолсон.
6. Black-tailed antechinus /хулганатай төстэй уутат амьтан/
Австралийн New South Wales болон Queensland-д галт уулын дэлбэрэлтээр нурсан газарт л олддог энэ амьтан нь өнгөрсөн жил нээгдсэн гурван зүйлийн уутат амьтны нэг юм. Эрэгчин antechinus нь ороо нийллэгийн үедээ хэдэн долоо хоногоор газар доор байрладаг.
7. Electrotettix attenboroughi
Доминиканы хувны хэлтэрхийгээс олдсон бяцхан царцаа 50 гаруй жилийн турш Иллинойсын их сургуулийн цуглуулганд судлагдалгүй хэвтсэн. Хуван дотор 20 сая жилийн турш хадгалагдсан энэ бодгалийн судалгааг дахиад жаахан хүлээх хэрэгтэй байна.
8. Etendeka round-eared sengi
Заан атаахайгийн 19 танигдсан зүйлээс хамгийн жижиг нь болох Etendeka round-eared sengi нь Намибын элсэн цөлийн алс хязгаараас энэ жил олдсон. Хэмжээ болон өнгө зүсний хувьд энэ нь бусдаасаа ялгаатай ч нийтлэг холбоо нь заан атаахай гэдэг нь аж.
9. Rhinella yunga
Перугийн халуун орны ойгоос олддог энэ төрлийн мэлхий нь халуун хөндий буюу yunga хэмээн нэрлэгдсэн шинэ төрөл зүйл юм.
10. Intricate satyr ба South Texas satyr
Энэ жилийг хүртэл Америкийн өмнөд хэсэгт ч мөн олдсон нийтлэг төрөл зүйлтэй андуурч ирсэн энэ төрөл зүйлийн гурван төрлийн эрвээхий нь бүгд адилхан хээ бүхий бүдэг бор өнгийн далавчтай. Тиймээс эрдэмтэд тэднийг ялгахын тулд ДНК-г нь ашигласан.
11. Дорнын намгийн хавч
Австралийн эргээс энэ хавар олдсон энэ шинэ төрлийн хавч нь намгархаг газар амьдардаг ба үер усны үед идэвхтэй амьдарч, хуурай улиралд ичдэг аж.
12. Anzu wyliei
Умард болон Өмнөд Дакотад олдсон чулуужсан үлдэгдлээс шинэ төрлийн үлэг гүрвэлийг нээсэн. Өндөр, залаатай толгойтой, өдөөр хучигдсан биетэй энэ үлэг гүрвэлийн олонх нь шүдгүй олдсон учир хоол хүнсний тал дээр маргаантай байгаа юм.








Зочин
2014/12/06 at 04:01
Үүнээс илүү зүйлийн амьтад устаж үгүй болж байна