Карьерынхаа туршид 100-гаас дээш кинонд дүр бүтээсэн 18 алдартан. Тэд энэ их бүтээлүүдээрээ хэдэн үе улиран дурсагдах нь дамжиггүй биз ээ

0

Кино, телевизийн цувралууд биднийг жинхэнэ утгаараа байлдан дагуулж чаддаг. Тэдэнд өөрсдийн гэсэн түүх, өвөрмөц туршлага бий. Харин тэрхүү гайхалтай цогц бүрэлдэхүүний нэг том хэсэг нь жүжигчдийн дүрээ амилуулах үйл явц юм. Энэ жагсаалтад багтсан жүжигчид жүжигчин болох мөрөөдлөө биелүүлээд зогсохгүй, бидний дурсамжийн нэгээхэн хэсэг болж үлдсэн хүндтэй эрхмүүд юм. Ингээд бид “IMDb”-д бүртгэгдсэн, 100-гаас дээш кинонд дүрээ мөнхөлсөн жүжигчдийн жагсаалтыг нэгтгэн гаргасан бөгөөд тэд энэхүү гайхалтай бүтээлүүдээрээ хэдэн үе улиран дурсагдах нь дамжиггүй биз ээ.

18. Bette Davis / 123 дүр

© The Bad Sister / Universal Studios, © Wicked Stepmother / Metro-Goldwyn-Mayer

Эрэгтэй хүмүүс давамгайлдаг кино зах зээлийн үед буюу 1908 оны 4-р сарын 5-нд Массачусетс хотод Бетт Дэвис хэмээх нэгэн жүжигчин анх мэндэлжээ. Тэрээр 21 насандаа “Broadway”-ээс карьерээ эхэлсэн байна. Ингээд тэрээр 1932 “Warner Bros” компанитай гэрээ байгуулж “The Man Who Played God” кинонд тоглосноор од болон гялалзаж эхэлсэн түүхтэй. Түүний “Dangerous and Jezebel” дэх дүр олны талархлыг хүлээж Оскарын наадмын шилдэг жүжигчний шагналыг хүртсэн байна. Ингээд тэр нийтдээ 123 бүтээлд дүр бүтээсэн бөгөөд Дэвис зөвхөн нэр хүндтэй жүжигчин байгаад зогсохгүй Америкийн хамгийн өндөр үнэлгээтэй эмэгтэй жүжигчин болж чадсан юм. Харамсалтай нь 1989 онд тэрээр хөхний хорт хавдрын эсрэг тэмцэлдээ ялж чадалгүй хорвоогийн мөнх бусыг үзсэн байна.

 

17. Judi Dench / 128 дүр

© The Cherry Orchard / BBC Films, © Artemis Fowl / The Walt Disney Studios

Их Британийн жүжигчин, зохиолч Жудит Оливия Денх 1934 оны 12-р сарын 9-нд төрсөн. “Hamlet”, “Romeo and Juliet” зэрэг алдартай жүжигт тоглож театрын урлагаар дамжуулан урлагийн ертөнцөд хөл тавьсан нэгэн. Түүний киноны дебют нь 1964 онд “Third Secret” нэртэй киногоор эхэлсэн юм. Дараагийн жилүүдэд нь комеди чиглэлээр дагнан ажиллаж байгаад “James Bond” киногоороо дэлхий даяар танигдсан нэр алдрыг олж авсан байна. Түүний оролцсон продакшн ажил 128 хэмээн тоологддог бөгөөд Оскар, “BAFTA”,  “Olivier Awards”, “Screen Actors Guild awards”, “Golden Globes” болон “Tony Awards”-т шилдэг туслах дүрийн шагналыг хүртжээ.

 

16. Anthony Hopkins / 137 дүр

© The White Bus / Woodfall Films, © The Father / Sony Pictures

Английн Уэльс хотод 1937 оны 12-р сарын 31-нд төрсөн Энтони Хопкинс кино урлагийн хамгийн эрэлттэй, эрч хүчтэй оддын нэг болжээ. Тэрбээр 60-аад онд “Royal National Theater”-т нэгдсэнээр жүжигчний карьераа эхлүүлж байсан бөгөөд 1967 онд “The White Bus” кинонд тоглосноор дэлгэцийн урлагт хөл тавьсан байна. Ингээд тэрээр “Hannibal Lecter” кинонд тоглосон дүрээрээ Оскарын шилдэг жүжигчний шагнал хүртжээ. Бараг 140 орчим киноны титрээс түүний нэрийг харж болох бөгөөд Хопкинсын хувьд киноны бүх төрөлд жүжиглэх чадамжтай гэдгээ бүхий л амьдралаараа харуулсаар байгаа юм.

 

15. Jackie Chan / 142 дүр

© Qin Xiang Lianr / Cathay Motion Picture Co., © Vanguard / Golden Screen Cinemas

Чан Конг-сан нь 1954 онд Хонконгт төрсөн. Тэрээр зөвхөн гайхалтай жүжигчин байгаад зогсохгүй тулааны урлагт маш их авьяастай, найруулагч, продюсер, сценарист гэдгээрээ алдартай. Чан 1970-аад онд кино үйлдвэрлэлд идэвхтэй оролцож, Брюс Лигийн дэргэдэх туслах дүрд тоглож эхэлжээ. Ингээд эцэст нь тэрээр тулааны урлагийн авьяасаа инээдмийн жүжиглэлттэйгээ хослуулснаар кино урлагийн салбарт од болон гялалзсан юм. 2016 онд тэрээр нийт 142 продакшн ажлын ард гарч Оскарын хүндэт шагналаар шагнагджээ.

 

14. Robert Wagner / 151 дүр

© Titanic / 20th Century Fox, © A Dennis the Menace Christmas / Warner Premier

Америкийн жүжигчин, кино продюсер Роберт Вагнер 1930 оны 2-р сарын 10-нд төрсөн бөгөөд 20 настайдаа “The Happy Years” кинонд тоглосноор жүжигчний карьераа эхлүүлжээ. Ингээд хэдэн жилийн дараа “20th Century Fox” компани түүнийг анзаарч “With a Song in my Heart” болон “Titanic” (1953 хувилбар) кинонд тоглуулснаар түүнийг ирээдүйн од болох замналыг зааж өгсөн юм. Тэрээр карьерынхаа туршид жүжигчин, продюсероор ажилласнаа нийлүүлээд нийт 151 уран бүтээлд гар бие оролцжээ.

 

13. Susan Sarandon / 161 дүр

© Joe / D.C. Company, © The Jesus Rolls / Screen Media Films

Тэрбээр одоо 73 настай бөгөөд одоо ч жүжигчний ажлаа хийсээр байгаа юм. Сюзан Сарандон 1970 онд анхныхаа дүрийг “Joe” кинонд бүтээхээр болж байсан бөгөөд 12 жилийн дараа “Atlantic City” киногоороо Оскарын шагнал хүртжээ. Ингээд түүний оролцон ажилласан бүх бүтээлийг тооцож үзвэл нийт 161 уран бүтээл тоологдож байна.

 

12. Anthony Quinn / 169 дүр

© Buffalo Bill / 20th Century Fox, © Avenging Angelo / Warner Bros

Мексикийн жүжигчин, 1915 оны 4-р сарын 21-нд Чихуахуа мужид төрсөн. Кино урлагт “этгээд” гэдгээрээ алдаршсан тэрээр “Buffalo Bill” болон “They Died With Their Boots On” зэрэг киногоороо олон танигдаж байв. Түүний “Zapata’s brother in ¡Viva Zapata!”-т бүтээсэн дүр түүнийг Оскарын шагналт жүжигчин болгосон юм. Хэдийгээр тэрээр адал явдалтай кинонд дагнан дүр бүтээдэг байсан ч “Barabbas”, “Zeus” болон “Hunchback of Notre Dame” зэрэг бүтээлүүдэд дүр бүтээж нийтдээ 169 бүтээлд жүжигчнээр ажиллажээ. Тэрээр 2001 онд 86 насандаа таалал төгсөхөөсөө өмнө бүхий л төрлийн дүрд хувирч үзсэн нь дамжиггүй.

 

11. Eli Wallach / 174 дүр

© Baby Doll / Warner Bros, © The train / Asher Grodman

Еврей гаралтай Америкийн жүжигчин Эли Уоллах 1915 оны 12-р сарын 7-нд төрсөн бөгөөд 174 орчим кинонд оролцон тоглосон байдаг. Түүний тоглосон ихэнх кинонууд барууны хэв маягтай бөгөөд тэдгээрээс “Baby Doll”, “Seven Thieves”, “New York”, “I Love You”, “Wall Street II” зэргийг онцолж болно. 2011 онд тэрээр Академийн шагнал хүртсэн бөгөөд 3 жилийн дараа 98 насандаа таалал төгсжээ.

 

10. Michael Caine / 176 дүр

© Blind Spot / Butcher’s Film Service, © King of Thieves / Working Tittle Films

Майкл Кейн 1933 оны 3-р сарын 14-нд Лондон хотод төрсөн. Жүжигчин болсон эхний хэдэн жил түүний тайзны нэрийг Майкл Уайт хэмээн дууддаг байж байгаад энэ нь хожим Кейн болж өөрчлөгджээ. Тэрээр кино урлагт хөл тавихаасаа өмнө театр, телевизэд ажиллаж байсан. Түүний анхны гал гарсан амжилт нь “Ipcress File” кинонд тоглосон явдал байв. Түүний хамгийн их танигдсан кинонууд бол “Sleuth”, “California Suite”, “Hannah and Her Sisters”(Шилдэг туслах дүрийн Оскарын шагнал хүртсэн), “Little Voice”(Алтан бөмбөрцөг хүртсэн) болон “Batman Begins” зэрэг юм. Түүний өнөөг хүртэл ажилласан уран бүтээлийг тоолбол 176 дүр тоологдож байна.

 

9. Samuel L. Jackson / 191 дүр

© Togheter for days / Thin Film Devices, © Spiral: Saw / Lionsgate

Ойролцоогоор 71 настай Америк жүжигчин анхны дэлгэцийн дүрээ 1973 онд “Together for Days” кинонд бүтээсэн бөгөөд Тарантиногийн “Pulp Fiction”-д тоглосноосоо хойш алдрын замдаа нэг мөр орсон түүхтэй. Энэхүү амжилтыг дагаж түүний оролцсон кино нь салбартаа үргэлж дээгүүр бичигддэг болсон төдийгүй тэрээр 191 уран бүтээлд гар бие оролцжээ.

 

 

8. Donald Sutherland / 194 дүр

© Il Castello dei Morti vivi / Serena Film, © The Burnt Orange Heresy / Sony Pictures

1935 оны 7-р сарын 17-нд төрсөн Дональд Саутерланд 1960-1970-аад оны үед аймшгийн болон дайны сэдэвтэй кинонд гол төлөв дүр бүтээдэг байв. Тэрбээр 1960-аад оны эхээр жүжигчин болж кино, телевизийн салбарт жижиг дүрүүдийг бүтээж байгаад алдарт “Christopher Lee”-н дэргэд ирснээр арай илүү чухал дүрүүдэд тоглох болсон байна. Түүнийг Холливудын амжилтын оргилд хүргэсэн кино бол “The Gallows” юм. 3 жилийн дараа тэрээр “MASH” хэмээх киногоороо Алтан бөмбөрцөгт нэр дэвшжээ. Саутерланд жүжигчний карьерынхаа туршид 194 уран бүтээлд оролцож Оскарын хүндэт шагналыг хүртсэн байна.

 

7. Louis Gossett Jr. / 202 дүр

© A Raisin in the Sun / Columbia Pictures, © The cuban / S.N.A.P. Films

1936 оны 5-р сарын 27-нд төрсөн Америкийн жүжигчин тэрээр кино урлаг гэлтгүй телевизийн цувралуудаараа олонд танигдсан нэгэн бөгөөд бүтээсэн дүрийнхээ тоогоор 200-гийн босгыг даваад байна. Тэрээр анх 1977 онд Эммигийн шагнал гардуулах ёслолоос “Best Guest Actor in a Drama Series” шагналын эзэн болсон бол 5 жилийн дараа түүний “An Officer and a Gentleman” кино Оскар болон Алтан бөмбөрцгийн наадмаас “Шилдэг туслах жүжигчин” шагнал хүртжээ.

 

6. Christopher Plummer / 216 дүр

© Little Moon of Alban / NBC, © The Last Full Measure / SSS Entertainment

Торонто гаралтай энэ жүжигчин тайзан дээр бүтэн 7 аравныг илээжээ. Аль хэдийн 216 уран бүтээлд гар бие оролцсон тэрээр дараагийнхаа дүрүүдэд зориулж бэлтгэлээ базааж байгаа гэнэ. Тэрээр Тони болон Оскарын шагналыг аль алиныг нь хүртэж байсан. Бид одоо ч түүний жүжиглэлт гайхалтай хэвээр байгаа гэдгийг “A Beautiful Mind”, “Alexander the Great”, “Beginners”, “All the Money in The World” болон “The Man Who Invented Christmas” зэрэг киноноос харж болно.

 

5. Robert Loggia / 234 дүр

© The Lost Missile / William Berke Productions Inc, © Independence Day : Contraataque / 21th Century Studios

Роберт Логгиа нь 200 гаруй уран бүтээлд жүжигчин болон найруулагчаар ажиллажээ. 1930 онд АНУ-д төрсөн тэрээр 1950-иад оны эхээр “Broadway”-д анхны тоглолтоо хийснээр жүжигчний мэргэжлийн гараагаа эхэлж байжээ. Амьдралынхаа сүүлийн жилүүдэд Альцгеймер буюу зөнөх өвчин туссаны улмаас салбараасаа хөндийрөөд байгаа хэдий ч Prizzi’s Honor”, “Scarface”, болон “Suspicion”  зэрэг кинонд бүтээсэн дүр нь түүнийг кино урлагийн салбарын жинхэнэ домог болгон мөнхөлсөн байна.

 

4. Christopher Lee / 282 дүр

© One night with you / Two Cities Films, © The Hobbit / Metro-Goldwyn-Mayer

2015 онд 93 насандаа таалал төгссөн Их Британийн уран бүтээлч домогт жүжигчин тэрээр карьерынхаа туршид 300 орчим уран бүтээлд оролцжээ. Тэрээр 1940-өөд оны сүүлээр “Terence Young’s”-н кинонд туслах дүр бүтээж байсан бол 1948 онд “Shakespeare” “Hamlet” зэрэг сонгодогуудад дүр бүтээж алдрын замналаа эхлүүлсэн байдаг. Энэ хэдэн жилүүдэд түүний нэр хүнд өссөөр 1950-1960-аад онд “Dracula”, 1957 онд “Frankenstein”, 1970 онд “Sherlock Holmes” болон хамгийн сүүлд “The Lord of the Rings” киноны дүрээрээ ихээхэн алдаршсан байна.

 

3. Danny Trejo / 404 дүр

© Danny Trejo / Twitter, © Final Kill / Benetone Films

Мексик гаралтай Америкийн жүжигчин тэрээр Холливудын кино урлагийн түүхэнд 400 гаруй дүрд тоглосон гэдгээрээ түүхэнд үлдэж байна. Залуу байхдаа тэрээр төрөлх Калифорнид хэд хэдэн гэмт хэрэг үйлдэж шоронд ял эдэлж байсан удаатай.

Кино урлагийн гараагаа 1985 онд “Runaway Train” кинонд яллагдагчийн дүрд тоглож эхлүүлсэн тэрээр хэдэн жилийн дараа гэхэд “Animal Factory”, “Once Upon a Time in Mexico” болон “Runaway Train” зэрэг бүтээлүүдэд үзэгдэх болсон юм. Түүний дүрүүд үргэлж хүйтэн зэвсэгтэй байдаг учраас  “Spy Kids” кинонд тоглож байсан дүр болох “Machete,” хэмээх нэрээр хочлогдон үлджээ.

 

2. James Hong / 439 дүр

© Blood and Steel / 20th Century Studios, © Dropa / Gaucho Productions

91 настай Америк жүжигчин тэрээр 400 хол давсан уран бүтээлийн ард амжилттай гарч урлагийн салбарт бүтэн долоон аравныг өнгөрүүлжээ. Тэрээр 1950-иад оноос дуут жүжигчнээр ажлын гараагаа эхэлсэн бөгөөд дараа нь алдарт “Kung-Fu” цувралд оролцсон байдаг. 1970-аад онд тэрээр “Diagnosis: Murder and Chinatown” кинонд дүр бүтээж шинээр гялалзан гарч ирсэн юм. Түүнээс хойш тэрээр “Friends”, “Seinfeld” зэрэг алдартай цувралуудад дүр бүтээсэн байна.

 

1. Eric Roberts / 577 дүр

© King of the Gypsies / Paramount Pictures, © Denis Argakov / Twitter

Америкийн жүжигчин Эрик Робертс нь 500 гаруй дүрд тоглосон гэдгийг мэдэхээсээ өмнө 64 жилийг тийм ч урт удаан хугацаа гэж бодож байсангүй. 1978 оны сүүлээр Робертс “King of the Gypsies” кинонд тоглосноор жүжигчний дебютээ хийж Алтан бөмбөрцөг наадмын “Шилдэг шинэ жүжигчин” номинацад нэр дэвшиж байжээ. Түүний карьерын оргил үеүдийн нэг бол 1983 онд тоглосон “Star 80” киноны дүр бөгөөд тэрээр энэ дүрээрээ дахин Алтан бөмбөрцөгт нэр дэвшсэн юм. Ингээд 2 жилийн дараа тоглосон “The Train from Hell” киногоороо тэр хүн бүрийн мэддэг “шилдэг туслах дүр”-үүдийн нэг болсон юм.

74
ГоёГоё
36
ГайхмаарГайхмаар
10
Ха ХаХа Ха
8
ТэнэглэлТэнэглэл
7
ХөөрхөнХөөрхөн
4
БахархмаарБахархмаар
4
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
Баярлалаа!

10 Сэтгэгдэл

  1. Баярлалаа

  2. Enkhtuya Enkhbat

    Enkhtuya Enkhbat

    2020/07/04 at 14:23

    Trejo 👍

  3. Jo Baterdene

    Jo Baterdene

    2020/07/04 at 16:15

    Chaki ah ch vneheer super shvv. Ah urt naslaarai

  4. Х. Баяраа

    Х. Баяраа

    2020/07/04 at 17:25

    Кино

  5. Battushig Bayrsaikhan

    Battushig Bayrsaikhan

    2020/07/04 at 19:25

    mundag shuu jetli heden kino togloson ve

  6. Eve Eva

    Eve Eva

    2020/07/04 at 21:33

    үхэдгүй э

  7. Ууганаа

    Ууганаа 'Б

    2020/07/04 at 23:22

    pupici

  8. Б. Алтангэрэл

    Б. Алтангэрэл

    2020/07/05 at 07:42

    Rhskzkdnej

  9. Mandah Tsend

    Mandah Tsend

    2020/07/05 at 12:19

    Зарим нэг нөхдүүдийн тодхон дүрийн санаж байна хэхэ

  10. Яос тоилут

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *