Сэтгэлзүйчид хоолны дуршлаар дамжуулан хэрхэн жин хасах зөвлөгөөг хүргэж байна. Үүнийг хэрэгжүүлээд та хүссэн хэмжээгээрээ турж болно!

2

Хэрэв түргэн хоол идэхээ больж, оронд нь эрүүл, тэжээллэг хоол идэх амархан байсан бол гээд төсөөлөөд үзээрэй. Тэгвэл доктор Helen McCarthy хоолны дуршлын техникийг зохиожээ – жин хасахад найдвартай тусална. Хэдийгээр таниас бага зэрэг хичээл зүтгэл шаардах боловч, хэрэв та доктор McCarthy-гийн зөвлөгөөг дагах юм бол, эцэст нь ногоон навчит ургамлыг (биед эрүүл, жин хасах нөлөөтэй) амархан бас амтархан идэж эхлэх юм.

Энэ техник танд үнэхээр сонирхолтой санагдана. Хэрхэн хэрэгжүүлэхийг хамтдаа мэдэж авцгаая!

Хоолны дуршлын техник

Хоолны дуршлын техник нь -5 буюу “маш их өлсөх”-өөс авахуулаад, +5 буюу “хэт их цатгалан” хүртэлх 11 оноо бүхий жинлүүр юм. Түүний “How to Retrain Your Appetite” номонд, Helen бид өлсөөгүй байх үедээ жинлүүр 0 гэсэн оноог заадаг буюу төвийг сахих (өлсөөгүй – юм идэх хүсэл төрөөгүй байх үе) талаар тайлбарласан байна. Бид өлсөх үед жинлүүр хасах хэсэг рүү очих бөгөөд идэж эхлэхэд нэмэх хэсэг рүү очих ажээ.

© shutterstock.com

Доктор McCarthy бид жинлүүр -3 буюу “бага зэрэг өлсөх”-ийг заах хүртэл идэж эхлэх ёсгүй бөгөөд +3 буюу “цатгалан”-г заах үед идэхээ зогсоох ёстой гэж үзсэн байна – үүнийг эрүүл хооллох үндэс гэж ойлгож болно. Хэрэв бид энэ дүрмийг баримтлах юм бол хэтрүүлэн идэхээ зогсоож чадах бөгөөд үр дүнд нь аажмаар жин хасах юм. Доктор McCarthy-гийн “хоолны дуршлын техник”-ийн тусламжтай олон хүн амжилттай жин хассан байна.

© Depositphotos.com © Depositphotos.com © Depositphotos.com

 

Бага зэрэг өлсөх нь танд сайнаар нөлөөлнө

Тэрээр бага зэрэг өлсөх нь эрүүл мэндэд сайн нөлөөтэй учраас үүнээс айх хэрэггүй гэж хэлжээ. Хэрэв танд нэг цагийн турш эсвэл дараагийн хоол идэх хүртэл бага зэрэг өлсөж байгаа мэдрэмж мэдрэгдэхгүй байвал, энэ нь таны ходоод хамгийн сүүлд идсэн хоолыг энэ хугацаанд боловсруулж байна гэсэн үг ажээ – амрах ямар ч цаг завгүй ажиллаж байна гэж ойлгож болно.

theappetitedoctor / Instagram

 

Хэзээ, юу идэх ёстой вэ?

Асуудал гэвэл, бид тэгтлээ өлсөөгүй үедээ тодорхой цагуудад юм иддэг явдал юм. Хэрэв бид хэзээ биед юм идэх шаардлага гарахыг мэддэг байсан бол, үргэлж зөв цагт хооллох эсвэл боломжит хугацаанд юм идэх байсан нь ойлгомжтой. Иймээс өдөрт 3 удаа хооллох нь хамгийн тохиромжтой шийдэл билээ.

Энэ нөхцөлд дараагийн идэх юм чинь юу байхаас шалтгаалж, юу идэхээ сонгох нь чухал ажээ. Хэрэв танд өдрийн хоолоо идэхэд цагийн зай байгаа боловч, та аль хэдийнээ өлсөөд эхэлчихсэн бол амархан шингэдэг хөнгөн зууш (жимс эсвэл хүнсний ногоо) идэх хэрэгтэй. Ингэснээр та өдрийн хоолны өмнө бага зэрэг л өлссөн байна. Хэрэв таны дараагийн хооллох цагийн өмнө хангалттай хугацаа байгаа бол, найрлагандаа уураг, ширхэглэг болон тос агуулсан хүнс идэх хэрэгтэй. Жишээ нь өндөг болон самар гэх мэт.

© shutterstock.com © shutterstock.com

 

Хоол хүнс илүү амттай санагдана

Түүний номонд, хүмүүс ихэнхдээ амттай, давсархаг болон тостой хоол хүнс сонгодог талаар дурджээ. Яагаад гэвэл эдгээр хоол хүнс хэдийгээр биднийг өлсөөгүй байгаа ч гэсэн, тааламжтай гоё амтыг өгдөг байна. Ийм учраас бид хэт их иддэг ажээ. Өөрөөр хэлбэл бид цатгалан үедээ улаан лооль идэх гэж оролдвол мэдээж амттай санагдахгүй.

Тэгэхээр та хооллохын өмнө бага зэрэг өлсөх хүртлээ өөрийгөө хянах хэрэгтэй бөгөөд ингэснээр таныг өлсөх үед идэх эрүүл хоол хүнс илүү амттай санагдах болно. Эрүүл хоол хүнс хэрэглэснээр та урьд өмнө түргэн хоолноос авдаг байсан амтыг тэр чигээр нь авч чадахгүй ч, орлуулах хэмжээнд давгүй амтыг мэдрэх юм. Үүнд “Хоолны дуршлын техник”-ийн гол утга учир оршиж байгаа ажээ. Доктор McCarthy түргэн хоолонд донтсон хүмүүст хандан тэдгээр хоолны найрлаганд агуулагдах “химийн” амтыг анзаараад эхэлмэгц, хүссэн хүсээгүй татгалзаж эхэлнэ гэж хэлсэн байна.

© Depositphotos.com © Depositphotos.com

Та урьд өмнө энэ техник болон ижил төстэй бусад жин хасах аргуудын талаар сонсож байсан уу? Та өөр бусад үр дүнтэй жин хасах аргуудыг мэдэх үү? Мэддэг бол бидэнтэй туршлагаасаа хуваалцаарай.

7
ГоёГоё
3
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
БахархмаарБахархмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *