Хэдэн сар үргэлжилсэн өвчин зовлон, өндөр халууралт, уй гашуу болон хөл хорионы дараа дэлхий ертөнц эргээд хуучин хэвэндээ бага багаар орж эхэлж байна. Герман, Финланд, Австри, Итали, Испани болон өөр бусад Европ тивийн улс орнууд хөл хориогоо цуцалж, вирусын халдварыг ялан дийлэхэд ойрхон цаг үе нэгэнт иржээ.
Гэвч хэт сэтгэлийн хөөрөлдөө автаж болохгүй. Яг одоогоор хэн ч гадуур эрх чөлөөтэй амьсгалах тэр өдөр хараахан ирээгүй байна. Хүн бүрийн аюулгүй байдлыг сахин хамгаалахад чиглэсэн арга хэмжээг хаа сайгүй авч хэрэгжүүлэх болсон. Гар ариутгах цэгүүдээс авахуулаад шилэн тасалгааг фитнес заалуудад байрлуулж, роботууд биеийн халууныг үзэж эхэлсэн нь дээрх улс орнууд дахин өвчин тархахаас урьдчилан сэргийлж байгаа хэрэг юм. Хүн төрөлхтөнд урам зориг хайрлах фото зургуудыг хүргэхээр бэлтгэснийг хүлээн авна уу.
1. Урсдаг шатны бариулыг хэт ягаан туяагаар ариутгагч, Хонг Конг
2. Дэлгүүр, супермаркетуудын гадна талбайд гар угаах цэгүүдийг байрлуулжээ, Дани
3. Хятадад сурагчид эргээд сургуульдаа явж эхэлжээ. Тэднийг сургууль руу нэвтрүүлэхээс өмнө эхлээд гутлыг нь халдваргүйжүүлж, дараа нь гар болон хувцас, үүргэвчийг нь ариутгана. Сүүлд нь робот тухайн сурагчийн нүд, гар болон хоолойг нь шалгана.
4. Кардио дасгалын төхөөрөмжүүдийг агаар дуслын замаар вирус халдварлахаас сэргийлж, шилэн тасалгаагаар тусгаарлажээ, Хонг Конг
5. Ресторануудад хоосон сандлууд дээр чихмэл хулсны баавгайнуудыг суулгаснаар хүмүүс хоорондын зайгаа барьж суухад илүү амар болжээ.
6. Сурагч бүрийн ширээнд 3 талаасаа хамгаалагдсан хаалтыг суурилуулжээ
7. Та МакДональдсоор үйлчлүүлэхийнхээ өмнө эхлээд халуунаа хэмжүүлэх хэсэгт заавал зогсох ёстой
8. Цэнгээний газарт үйлчлүүлэгчид болон ажилчдын хооронд шүлснээс хамгаалах хамгаалалтын шилийг суурилуулжээ, Герман
9. Үсчид битүү хамгаалалтын хувцас өмсөөд ажлаа хийж байна, Бангладеш
10. Халдваргүйжүүлэгч төхөөрөмжүүд бактери, вирус болон мөөгөнцрийг устгахад тусалж, агаарыг цэвэршүүлж байна
11. Испанийн ресторан менюгээ Инстаграмд постолжээ
12. Фитнес заалаар үйлчлүүлж буй хүмүүс гар утсаа хэт ягаан туяаны ариутгагчаар ариутгах боломжтой
13. Тайпей хотын Starbucks үйлчлүүлэгчдээ автомат гар ариутгагчаар угтаж, ширээнүүдийг хооронд нь хэсэгчлэн тусгаарлажээ, Тайвань
14. Бээжингийн ресторанд роботууд үйлчлүүлэгчдийн захиалсан хоолыг хүргэж өгч байна
15. Кингс Хийт болон Эрдингтоны их гудамжууд одоо илүү их зайтай болжээ
16. Австрийн супермаркетууд урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байна
17. Ханжоу дахь Янжэн бага сургууль сурагчдад “Нэг метрийн малгайнууд”-ыг хичээлийн шинэ жилийн эхний өдрөөр нь өмсгөжээ. Хичээлийн эрхлэгч нь үүний гол зорилгыг сурагчдыг хоорондын зайгаа барихад нь туслахад оршиж байгаа талаар хэлсэн байна.
18. Хувийн клубт халууныг нь хэмжихээс гадна, зохих тэмдэглэгээгээр хийх үйлдлийг нь зааж өгчээ
19. Бангкокын их дэлгүүр робот ашиглан, хүмүүсийн биеийн дулааныг шалгаж байна
20. Үйлчлүүлэгчдийнхээ аюулгүй байдалд зориулан, эдгээр ретро загвартай тусгаарлагч хавтангуудыг босгожээ, Хонг Конг
21. Шар шугамны ард, хоорондоо 2 метрийн зайтай зогсоно: даваа гаригт ажил руугаа явахад баримтлах дүрэм
22. Хятадад сурагчид хооронд нь тусгаарласан ширээнд өдрийн хоолоо идэж байна
23. Хонг Конгийн ресторанууд үйлчлүүлэгчээ хооллож байх үед нь маскаа түр хийх боломжтой уутыг санал болгож байна
24. Японы зоогийн газар ширээнүүдийн дунд акрилан хаалт байрлуулж, үйлчлүүлэгчдийг тусгаарлаж байгаа ажээ
25. Бээжин дэх МакДональсд. Халууныг хэмжиж, нэр/гар утасны дугаар болон оршин суудаг хаягийн мэдээллийг нь авна. Үйлчлүүлэгчид нээлттэй харагддаг гал тогоон дахь ажилчид бүгд маск зүүнэ. Ажилчдын халууныг мөн хэмжинэ.
26. Каошиун дахь зоогийн газар ширээнүүдийг хооронд нь 1.5 метрийн зайтай байрлуулжээ. Ажилчид эмнэлгийн маск зүүж, агаар дуслын замаар вирус халдварлахаас сэргийлнэ, Тайвань
27. Хүмүүст хоорондын зайгаа барихад нь туслах зорилготой малгайнууд, Герман
28. Испанийн сүмд сүсэгтэн олныг хооронд нь зайтай суулгаж байна
29. Хятадын зоогийн газар хүмүүсийн хоорондын зайг ийм байдлаар бариулж байгаа ажээ
30. Хонг Конгийн Starbacks-уудад зөвхөн ийм бичиг тавьсан ширээнд сууж болно
31. Тайпейд ажилчид өдрийн хоолоо иймэрхүү байдалтай идэж байна
32. Маск зүүх боловч, бээлий өмсөхгүй. Үйлчлүүлэгчид суухыг хүсвэл ширээг буулгана. Энэ 7 хоногт хараад байхад маш цөөхөн хүн энэ газраар үйлчлүүлж байгаа харагдсан.
Танд хөл хориогоо цуцлаж, эргээд энгийн амьдралдаа орж эхэлж байгаа улс орнуудын авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүд ямар санагдаж байна вэ?
Ganzorig Chinzorig
2020/05/20 at 20:22
Nice
Bayr Batsukh
2020/05/22 at 00:03
Баярлалаа
Gaagy
2020/05/22 at 00:56
I