iMazing 2 – дуу хөгжим, видео болон өөр бусад файлыг Mac болон PC-нээс iOS  төхөөрөмжинд хуулах хэрэгсэл юм.

iPhone болон iPad-ыг компьютерт холбоход заримдаа асуудал үүсдэг нь үнэн. Энэ нь тэр болгон хүмүүст таалагдаад байдаггүй байх. Энэ тохиолдолд заавал iTunes-ийг ашиглах ч шаардлагагүй.

iMazing 2 – iOS хэрэглэгчдийн маш олон асуудлыг шийдэж өгнө: дуу хөгжим хуулахаас эхлүүлээд өөр бусад мэдээлэл хуулахад ашиглана.

Жишээ нь, таны хуучин iPhone-оос шинэ iPhone руу мэдээлэл хуулахад ашиглана. Зааврын дагуу мэдээллээ ямар ч төвөггүйгээр буюу iTunes болон  iCloud-гүйгээр хуулах боломжтой. Мөн чухам ямар мэдээллээ хуулахаа ч сонгож болно.

Медиа контентийг хуулах, зөөх – энэ бол бас нэгэн функц нь. iTunes-ийг бодвол iPhone болон iPad-ыг төрөл бүрийн компьютерт шууд залгаад дуу хуулж болно. Хуулахдаа уг мэдээллийн бүхий  л санг хадгална: рейтинг, зохиогч зэрэг. Мөн iPod болон Apple-ийн ямар ч тоног төхөөрөмжөөс дуу хуулах боломжийг олгоно.

Мэдээлэл гэдэгт кино, олон ангит кино, гэрэл зураг, видео орно. Импортлох үйл ажиллагаанд ямар ч бэрхшээл гарахгүй – хуулах файлаа идэвхжүүлээд л зөөчихнө. Гэрэл зургийг мөн л адил идэвхжүүлэн зөөж хуулна.

Зарим нэг хэрэглэгчид мэдээллийн түүхийг хадгалах сонирхолтой эсвэл шаардлагатай байдаг. Энэ тохиолдолд iMazing-ийг ашиглах бүрэн боломжтой: аливаа мэдээллийн архив үүсгэнэ. Хэзээ хойно нь дахин харах, хэвлэх, экспортлох, өөр форматад хөрвүүлэх эсвэл өөр эх үүсвэр рүү хуулж ч болно. Энэ нь зөвхөн мессенжерийн iMessage бус мөн WhatsApp–д ч ашиглах бүрэн боломжтой.

Үүнээс гадна контакт, дуудлагын түүх, дуут шуудан, iBooks-ийн номыг ч экспортлоход тусална. Файлыг өөр хавтас руу өөр форматад оруулж зөөхөд хүртэл ашиглах боломж байгааг дурдах хэрэгтэй болов уу.

Нөөц хувь – магадгүй iTunes-ийн ихэнх хэрэглэгчдийн өргөнөөр ашигладаг функц. iMazing ч бас үүнийг хийж чадна. Жишээ нь тоглоомыг хуулж хадгалах эсвэл устгахад ашиглаад үзээрэй. Нөөц хувьд хадгалсан мэдээллээс тодорхой мэдээллийг сугалан авч хуулах, автоматаар мэдээллийг сэргээж өгнө.

iMazing-нд iPhone болон iPad-ыг бүрэн ажиллуулах бүхий л функцууд бий, хэрэглээний хувьд iTunes-ээс хамаагүй хялбар. macOS болон Windows-д зориулсан хувилбар нь 40 долларын үнэтэй. Туршилтын байдлаар үнэгүй суулгаж болно.

iMazing 2 татаж авах

3
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Зочин

    2017/04/22 at 03:43

    iTunes yoostoi t-1 program shuu

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *