Нүд тойрсон үрчлээсийг арилгах үйлчилгээтэй 5 төрлийн маск

2

Нүдний эргэн тойрон дахь арьс хамгийн эмзэг байдаг. Яагаад гэвэл үүнд насжилт холбоотой. Гэвч хэрэв та энэ эмзэг арьсандаа сайн анхаарал тавьж чадвал нас явсан ч гэсэн залуу хэвээрээ харагдах боломжтой. Бид танд нүд тойрсон үрчлээсийг арилгахад туслах 5 төрлийн маск бэлдэх аргыг хүргэхээр бэлтгэлээ.

 

1. Зуун наст ургамалтай маск

Орц:

  • 1 хоолны халбага гэрийн нөхцөлд хийсэн цөцгийн тос эсвэл бялууны тос
  • 1 цайны халбага зуун наст ургамлын шүүс

Хийх болон хэрэглэх заавар:

Цөцгийн тосыг зуун наст ургамалтай холино. Нүдний эргэн тойрон дахь арьсанд түрхэнэ. 30 минут болсны дараа бүлээн ургамлын цайнд дэвтээсэн хөвөнгөөр арчиж авна. Дараа нь тэжээллэг тос арьсандаа түрхээрэй. Энэ маск арьсыг маш сайн чийгшүүлж, гэрэлтүүлнэ.

 

2. Өргөст хэмхтэй маск

Орц:

  • 1 хоолны халбага хэрчсэн өргөст хэмх
  • 1 цайны халбага шингэн зөгийн бал

Хийх болон хэрэглэх заавар:

Зөгийн бал болон өргөст хэмхийг холино. Нүдний эргэн тойрон дахь арьсанд түрхэж 15 минут байлгана. Үүний өмнө зөгийн балыг бугуйндаа түрхэж, харшил өгч байгаа эсэхийг шалгаж үзэх хэрэгтэй. Энэ маск шим тэжээлээр дүүрэн ба нүдний ойролцоох эмзэг арьсанд сайн нөлөөтэй. Мөн энэ маскыг арьсны нөсөө толбо болон зовхи улайх үед хэрэглэж болно.

 

3. Яншуйтай маск

Орц:

  • 1 хоолны халбага хэрчсэн өргөст хэмх
  • 1 хоолны халбага яншуйн шүүс
  • Цөөхөн дусал витамин Е

Хийх болон хэрэглэх заавар:

Өргөст хэмх болон яншуйн шүүсийг холигчид хийж, бэлэн болсон зуурмагийг нүдний ойролцоох арьсанд түрхэнэ. Дээр нь цөөн хэдэн дусал витамин Е хийж болно. 15 минут байлгаад дараа нь угаагаарай.

 

4. Төмстэй маск

Орц:

  • 1 ширхэг төмс

Хийх болон хэрэглэх заавар:

Нэг ширхэг төмсийг арилгаж, хэрчих ба шүүсийг нь шахаж гаргана. 1 хоолны халбага хэрчсэн төмсний шүүсийг даавуунд сайтар шингээж, нүднийхээ доор тавьж, 15 минут байлгана. Дараа нь маскыг авч нүдний ойролцоох арьсыг хүйтэн хар цайнд дэвтээсэн хөвөнгөөр зөөлөн чийгшүүлээрэй.

 

5. Гадилтай маск

Орц:

  • 1 хоолны халбага гадилын зуурмаг
  • 1 хоолны халбага цөцгийн тос

Хийх болон хэрэглэх заавар:

Гадилын зуурмаг болон цөцгийн тосыг холино. Бэлэн болсон маскыг нүдний ойролцоох арьсанд тавьж, 15 минут байлгасны дараа хүйтэн усаар угаана.

Эдгээр маскуудыг та заавал хэрэглэж үзээрэй. Бас найзууддаа энэ мэдээллийн талаар дуулгахаа мартав аа!

22
ХөөрхөнХөөрхөн
7
ГайхмаарГайхмаар
5
Ха ХаХа Ха
5
ГоёГоё
3
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *