Гадаад төрхөөс үл хамааран таныг сэтгэл татам болгох 10 чанар

6

Царайлаг бүсгүйчүүд даруухан энгийн залуутай, харин эрч хүчтэй, чадалтай эрчүүд бас л нэг даруухан инээмсэглэсэн бүсгүйтэй гэрлэсэн байхыг та харсан л байх. Яаж түүнийг тоож сууваа гэсэн асуултууд ер салахгүй. Хүний сэтгэлийг биеийн байдал, гадаад төрхөөр татдаггүйг үүгээр нотолж байна. Эсрэг хүйстнийг өөрийн эрхгүй татах зарим нэг чанаруудаас танилцуулж байна.

Мэдрэмтгий

Гадаад төрхөөс үл хамааран таныг сэтгэл татам болгох 10 чанар 1

Та “стандартчилсан” төрхтэй бол өөрийгөө янаг гэж боддог нь эндүүрэл. Янаг байх эсэх нь гадаад төрхөөс огт хамаарахгүй. Янаг байх нь өөртөө итгэлтэй байдал, харизм, өөрөө өөрийгөө эзэмдэх чанараас шалтгаалдаг юм.

Зорилгодоо хүрэх чанар

Гадаад төрхөөс үл хамааран таныг сэтгэл татам болгох 10 чанар 2

Өөрийн хүссэн зүйлийнхээ төлөө үхтлээ тэмцэж буй хүн бол юуг ч хийж чадна. Ийм хүмүүс дэлхий дээр боломжгүй зүйл үгүй гэдгийг нотолж чаддаг, үүгээрээ ч бусдын сэтгэлийг татна.

Тоглоом шоглоом ойлгох

Гадаад төрхөөс үл хамааран таныг сэтгэл татам болгох 10 чанар 3

Энэ бол хүний сайхан чанар. Тоглоом шоглоом ойлгодог хүн ямар ч хүмүүстэй нийцэж чаддаг маш сонирхол татахаар хүмүүс байдаг.

Уян хатан байдал

Гадаад төрхөөс үл хамааран таныг сэтгэл татам болгох 10 чанар 4

Та хичнээн гоо үзэсгэлэнтэй байлаа гээд биеэ зөв авч явж чадахгүй бол гоо сайхан танд хэрэггүй. Хэрвээ та бүжиглэхдээ ч юм уу алхахдаа хөнгөн зөөлөн, хамаагүй ямар нэгэн хөдөлгөөн хийхдээ эсвэл хэл яриандаа гоё ганган үг хэллэг зөв хэрэглэдэг бол та байгаагаасаа илүү сайхан харагдана.

Итгэлтэй байдал

Гадаад төрхөөс үл хамааран таныг сэтгэл татам болгох 10 чанар 5

Итгэлгүй сул дорой дуу хоолой, унжсан мөр, өөрийн үзэл бодолгүй байх – ямар ч сонирхол татахгүй хувь хүний шинж тэмдэг.

Шийдэмгий байх

Гадаад төрхөөс үл хамааран таныг сэтгэл татам болгох 10 чанар 6

Эргэлзээ аливаа эрүүл харилцааг эвдэнэ. Бүх зүйлд шийдэмгий байх хэрэгтэй: бяцхан зүйлээс эхэлнэ, ямар зайрмаг сонгохоос авахуулаад ямар улс оронд амьдрах …

Боловсрол

Гадаад төрхөөс үл хамааран таныг сэтгэл татам болгох 10 чанар 7

Боловсрол – ямар дээд сургууль төгссөн, дипломтой эсэх тухай биш ээ, амьдралыг зөвөөр хүлээж авах явдал юм шүү. Хүнийг ойлгоно гэдэг бусдын сэтгэлийг татна гэсэн үг.

Жижиг сажиг зүйл

Гадаад төрхөөс үл хамааран таныг сэтгэл татам болгох 10 чанар 8

Танд байгаа хүнд анзаарагдамгүй жижиг зүйл таныг өөрийн эрхгүй чимж хэн нэгний анхаарлыг татаж хэрэгтэй хүнийх нь толгойд үлддэг юм. Тэгэхээр өөрийн жижиг сажиг зүйлийг хаяхгүй яваарай.

Сонирхолтой ярилцагч байх

Гадаад төрхөөс үл хамааран таныг сэтгэл татам болгох 10 чанар 9

Үүнд зөвхөн олон төрлийн мэдлэг, өөрийн үзэл бодол бус мөн сонсох чадварыг агуулна. Зөвхөн өөрийнхөө тухай яриад байх хэрэггүй. Харилцан ярилцагчтайгаа адил хэмжээнд байж сураарай.

Өөрийн гэсэн чимэг

Гадаад төрхөөс үл хамааран таныг сэтгэл татам болгох 10 чанар 10

Өөрт таарсан чимэг байх ёстой. Зарим нэг нь байгаа чимгээ нууж хаадаг. Тэр жижиг зүйл тань таныг хувь хүн болгож байгаа юм шүү дээ. Давтагдашгүй, цорын ганц байгаарай.

52
ХөөрхөнХөөрхөн
12
ГоёГоё
11
ТэнэглэлТэнэглэл
10
БахархмаарБахархмаар
10
ГайхмаарГайхмаар
5
БурууБуруу
5
Ха ХаХа Ха
5
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. М. Фашист

    М. Фашист

    2016/07/08 at 15:05

    .

  2. Bulgan Deleg

    Bulgan Deleg

    2016/07/09 at 00:07

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *