Дэлхийд алдартай 20 брендийн нэрийг зөв хэлж сурцгаая

0

Бид таны л нэгэн адил энэхүү мэдээллийг үзээд буруу хэлж байгаагаа мэдсэн юм. Жишээ нь, Хёндэ. Солонгос хэлнээс хөрвүүлбэл – орчин үе.

Нэгэнт л бид орчин үед амьдарч байгаагаас хойш олны дунд түгээмэл тархсан брендүүдийн нэрийг зөв хэлж заншицгаая.

1. Найки

Дэлхийд алдартай 20 брендийн нэрийг зөв хэлж сурцгаая 3

Ялалтын сахиусан тэнгэр Ники-гээр овоглосон энэхүү брендийг “Найки” гэж хэлэх нь зөв. АНУ-д ингэж л хэлдэг. Нэг талаас тус брендийн үүсэл гарлыг мэдэхгүйгээс гадна нөгөө талаас “nike” гэж бичсэнийг англиар уншихад барууны болон зарим нэг улс орнуудад “найк” гэж уншихад хүргэсэн. Энэ алдаа нь бидэнд тогтсон бөгөөд зарим улс орнуудад салбар компаниуд нь ч гэсэн “найк” хэмээх буруу дуудлагаараа явдаг.

2. Ламборгини

Дэлхийд алдартай 20 брендийн нэрийг зөв хэлж сурцгаая 13

Үнэтэй, тансаг зэрэглэлийн спорт машин үйлдвэрлэгч компанийн зөв дуудлага нь “Ламборгини”. Италийн зөв унших дүрмээр бол “g”-ийн араас “h” залган орвол “Г” гэж уншина. Орос болон зарим нэг улс орнуудад энэ дүрмийг мэдэхгүйгээсээ болж Ламборжини гэж хэлдэг, италичуудтай ингэж яривал та ч онигоо болно доо.

3. Гарньер

Дэлхийд алдартай 20 брендийн нэрийг зөв хэлж сурцгаая 14

Хуучин уг брендийн нэрийг Гарнье гэж хэлдэг байлаа. Бренд эзэмшигч компани судалгаа хийсэн бөгөөд худалдан авагч бүсгүйчүүдэд нэрийг хэлэхэд бэрхшээлтэй байдаг гэсний үүднээс франц хэлний дүрмийг зөрчин Гарньер гэж хэлдэг болжээ. Жишээ нь, Перье (Perrier) эсвэл Курвуазье (Courvoisier) гэж уншдаг.

Компани нэрээ өөрчилснөө хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацаад байгаа ч гэлээ хэрэглэгчид нь хэлж заншсанаараа л хэлээд байгаа юм. Одоо бүр маш олон хувилбартай болоод байгаа гарнье, гарньер, гарниер бүр гаранье ч гэж хэлнэ.

4. Хёндэ

Дэлхийд алдартай 20 брендийн нэрийг зөв хэлж сурцгаая 15

“Hyundai” солонгосоор “орчин үе” гэсэн утгатай. Уншихдаа “хёндэ” гэх бөгөөд сүүлийн үе дээр өргөлт нь хэлэгдэнэ. Орос болон зарим нэг барууны улс орнуудад Хёндай эсвэл Хюндай, зарим нэг нь Хундай ч гэж хэлнэ.

Өөрийнхөө ард иргэдийг зөв хэлүүлж сургахын тулд тусгай хэлц хүртэл гаргадаг уламжлал байна, жишээ нь, америкчууд «Hyundai – Sunday». Тэгэхээр америкчууд уг брэндийн нэрийг маш хурдан хэлж сурах нь аргагүй юм уу даа.

Мөн уг брэндийн машинуудын оноосон нэрүүдийг хэлэхэд бас их хүндрэлтэй, жишээ нь Hyundai Tucson–ыг Тусан, Туксан, Туксон, Таксон гэж дууддаг. Үнэндээ Hyundai Tucson-ыг Аризона мужид байрлах Туссан хотоор овогложээ.

5. Порше

Дэлхийд алдартай 20 брендийн нэрийг зөв хэлж сурцгаая 16

“Порше”-г хэлэхдээ өргөлтийг эхний үе дээр хэлнэ. Бид өргөлтийг буруу дээр хэлж эсвэл сүүлийн “е” үсгийг огт хэлдэггүй.

Мөн зарим нэг бренд нэрүүдээс сонирхуулахад ASUS (Aсус)-ыг АНУ-д хэлэхэд хүндрэлтэй байдаг ажээ, «asses» – тай андуурагдах явдал маш их байдаг байна. Компани өөрийнхөө бренд нэрийг зөв хэлүүлэхийн тулд тусгай арга хэмжээ хүртэл зохион байгуулдаг байна.

6. Бэ-Эм-Вэ

Дэлхийд алдартай 20 брендийн нэрийг зөв хэлж сурцгаая 17

Зарим нэг зөрүүд нөхдүүд “Би-Эм-Дабл-Ю” гэж хэлэх нь зөв гэж үздэг. Гэхдээ та бүү эргэлз Бэ-Эм-Вэ гэж хэлэхэд буруудахгүй. Германы машины үйлдвэрлэгч компанийн уг нэр Bayerische Motoren Werke гэсэн нэрийн товчлол бөгөөд герман хэлэнд W-Вэ гэж уншдаг ажээ.

7. Хеннесси

Дэлхийд алдартай 20 брендийн нэрийг зөв хэлж сурцгаая 18

Алдартай коньякийг Францад “Энси” гэж хэлдэг. Тэгэхээр бид ч бас яагаад тэгж хэлж болохгүй гэж гэсэн асуулт гарч ирнэ. Үнэндээ бидний хэлж байгаа хувилбар нь зөв юм шүү. Коньякны үйлдвэрийн эцэг нь Ричард Хеннесси гэх ирланд нөхөр байсан юм, тэгэхээр францчуудад огт хамаагүй нэр болж таарлаа.

8. Моэт э Шандо

Дэлхийд алдартай 20 брендийн нэрийг зөв хэлж сурцгаая 19

Алдартай оргилуун дарсны Моёт-ын төгсгөлийн “т” – үсгийг уншина харин, Chandon–ы “н” үсгийг хэлэхгүй шүү. Мөн залгаа “&” – ийг “э” – гээр хэлэх нь зөв юм.

9. Таг Хойер

Дэлхийд алдартай 20 брендийн нэрийг зөв хэлж сурцгаая 20

“Хауэр”ч биш, “уэр” ч биш, бас “ёр” ч биш шүү. Цагны үйлдвэрийг анх 1860 онд Шведэд Эдуард Хойер үндэслэн байгуулсан юм. TAG гэх тодотгол нь 1985 онд “Techniques d’Avant Garde” буюу “авангард техник”-ийн товчлолоор нэмэгдсэн.

10. Левис үү Ливайз уу?

Дэлхийд алдартай 20 брендийн нэрийг зөв хэлж сурцгаая 1

Судалгаагаар аль аль хувилбар нь өргөн тархсан, АНУ-д хүртэл хоёр өөрөөр хэлдэг байна. Гэхдээ хүмүүс одоо ч энэ асуудлаар маргасаар л байна: англи хэлний дүрмээр бол “Levi”–г “ливай” гэж унших нь зөв, харин жинсийг анх зохион бүтээгчид нь Леви гэх нь зөв гэсэн хувилбараар хуваагдаад байгаа ажээ. Леви Штраусс бол германы еврей, төрөхөд нь Loeb нэр хайрлажээ. 18 настайдаа төрөлх эх орноо орхиж Сан-Францискод ирсэн бөгөөд нэрийг нь дуудахад амар гээд Леви болжээ. Гэхдээ англи хэлний дүрмийг дагавал “Левис” нь зөв юм шүү.

11. Эрмэс

Дэлхийд алдартай 20 брендийн нэрийг зөв хэлж сурцгаая 2

Францын алдарт брендийн нэрийг эртний грекийн хаан Гермесээр овоглоод зогсоогүй мөн үндэслэгчийнх нь нэрээр нэрлэжээ. Загварын ордыг 1833 онд Тьерри Эрмес нээжээ. Тэгэхээр “гермес” бус “эрмэ” эсвэл “эрмэс” гэж хэлэх нь зөв болно, өргөлтийг сүүлийн үе дээр.

12. Мицубиси

Дэлхийд алдартай 20 брендийн нэрийг зөв хэлж сурцгаая 4

Бид бүгд Мицубиши гэж хэлж заншсан. Харин япон хэлний дүрмээр бол “с” болон “ш” хоорондын хооронд хэлэгдэхээр уншдаг ажээ. Тэгэхээр мицубиси гэж хэлэх нь зөв болж таараад байгаа юм. Мөн “суши” – мөн л адил хэлэх буюу “суси”. Гэхдээ түүхий загас, будаанд дуртай хүмүүс юу ч гэж хэлсэн болно л доо.

Мөн англи хэлэнд “ц” үсэг байдаггүй тул “ts”–ээр орлуулдаг байна. Тэгэхээр Митсубиши биш Мицубиси нь зөв шүү.

13. Зирокс

Дэлхийд алдартай 20 брендийн нэрийг зөв хэлж сурцгаая 5

Та буруу гэж бодож байна уу, “ксерокс” биш “зирокс” юм шүү. АНУ-д үгийн эхэнд орсон “Х”-ийг “З”-ээр уншдаг юм. Хэрвээ та Зирокс гээд гадны хүн яриад байвал чухам юуны тухай яриад байгааг огтхон ч ойлгохгүй нь байна шүү дээ.

14. Дискуаэд

Дэлхийд алдартай 20 брендийн нэрийг зөв хэлж сурцгаая 6

Dsquared – уншихад амаргүйг мэдэж байна. Энэ үгийг кириллээр буулгахад ч мөн амаргүй. Жишээ нь та “Дискваер” эсвэл“Дискверд” гэж хэлж байгаа бол засах хэрэг гарч дээ.

15. Лёвенброй

Дэлхийд алдартай 20 брендийн нэрийг зөв хэлж сурцгаая 7

Зарим нэг улс орнуудад Ловенбрау гэж хэлдэг нь буруу юм. Германы шар айрагны компани бөгөөд Мюнхенд үйл ажиллагаа явуулдаг томоохон үйлдвэрүүдийн нэг ажээ.

16. Кларанс

Дэлхийд алдартай 20 брендийн нэрийг зөв хэлж сурцгаая 8

Маш их тархсан буруу хэллэг нь бол “Кларинс” эсвэл “Кларин”. Кларанс бол зөв хувилбар бөгөөд үгийн төгсгөлд орсон “н” нь хэлний угаар хэлэгдвэл зөв болно.

17. Булгари

Дэлхийд алдартай 20 брендийн нэрийг зөв хэлж сурцгаая 9

Энд нэг их асуудал байхгүй ч гэлээ өргөлт дээр зарим нэг хүмүүс алддаг. Италийн брэндийн нэрийг “БулгАри” буюу “А”-дээр өргөлттэй хэлнэ. Зарим нэг нь “БУлгари” эсвэл “БулгарИ” гэж хэлдэг нь буруу болох нь. Италийн компанийг грек гаралтай Сотириос Вулгарис үндэслэн байгуулсан бөгөөд нэрийг нь Bvlgaris гэж бичдэг ажээ. Итали хэлний дүрмээс сүүлийн “s”-ийг уншилгүй орхисон байна.

18. Самсон

Дэлхийд алдартай 20 брендийн нэрийг зөв хэлж сурцгаая 10

“Самсунг” гэж бид ярьдаг боловч үнэндээ “САмсон” юм байна, эхний үе дээр өргөлттэй. Утга нь “гурван од”.

19. Лонж’ин

Дэлхийд алдартай 20 брендийн нэрийг зөв хэлж сурцгаая 11

Франц гаралтай үг учраас “ж” үсгийг зөөлөн хэлээрэй.

20. Гленфиддих

Дэлхийд алдартай 20 брендийн нэрийг зөв хэлж сурцгаая 12

Шотландын вискиг бид “Гленфиддич” эсвэл “Гленфиддик” гэж буруу хэлж заншжээ. Виски үйлдвэрлэгчид Гленфиддих гэж хэлэх нь зүйтэй гэж үздэг юм.

Бус бус зарим нэг брендүүд:

  • Burberry — [бёрбери]
  • Tissot — [тиссо’]
  • Hublot — [юблО]
  • Moschino — [Москино]
  • Montblanc — [мон блан]
  • Dior Homme — [диОр Ом]. Homme гэдэг нь “эрэгтэй” гэдгийг та мэдэх биз, мөн Ом гэж уншдагийг ч мэднэ. Femme – эмэгтэй, уншихдаа фАм. Аливаа нэг эрэгтэйчүүдэд зориулсан үнэртэй усыг pour homme — уншихдаа [пУр Ом], эмэгтэйчүүдэд зориулсан усыг pour femme [пУр фАм] гэнэ.
2
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

6 Сэтгэгдэл

  1. нэг

    2016/06/03 at 12:51

    өөрсдөө буруу бичсэн байна шд ээ самсон биш дээ Самсан буюу 3 ван Од гэсэн үг ш дэээ Самсан гэж уншина хэлнэ дэээ

  2. Аса

    2016/06/03 at 13:32

    Японд си гэсэн дуудлага үсэг байдаггүй ши гэж унших нь гарцаагүй зөв шүү мицүбиши гэсэн нэртэй банк хүртэл байдаг харин япончуудтай энд бичсэнээр си гэж уншвал шившиг болох вий

  3. tgdc

    2016/06/03 at 14:23

    uuruu yu ch medq baij yun samsan be maliin shaaraa niitelsen shvvmjilsen 2 ergvv tulugnvvd taarsan taar shyydainyyd

  4. Зочин

    2016/06/03 at 17:45

    prius -ыг бүрүүс, прюс гэж уншдаг хүмүүсд заах хэрэг бна уу даа. уг нь салгаж хэлвэл зөв уншигдана:
    при-ус

  5. Зочин

    2016/06/03 at 23:50

    german helend W g hezeech be gej unshdaggui teneg yumu

  6. самсан гнэ хха

    2016/06/05 at 02:22

    3н ван од самсан гэж аимар шаалаадаа самсон гэж бичдима

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *