Хүн бүрийн сэтгэлийг уярааж нулимс дуслуулмаар, хүний амьдралын гайхалтай 7 түүх

0

Хүнд хэцүү цаг үе ирж, бууж өгөхийн ирмэгт байгаа хүнд найз нөхөд, гэр бүл, хамаатан садан нь дэргэд байх шиг сайхан зүйл үгүй. Манай сайт уншигч танд боломжгүй мэт боловч биелсэн, хэн бүхний сэтгэлийг уяраах түүхүүдээс хүргэхээр бэлдлээ.

1. Дауны синдромтой нэгэн эр кино цуглуулгаа түймэрт алджээ. Гэсэн ч хүмүүс түүнд цуглуулгыг нь ахин бүтээж өгсөн юм.

© Mark on Life/Facebook

АНУ-ын Калифорни мужийн Оровилль хотод эцэг эхтэйгээ амьдардаг 34 настай Марк Орсилло дауны синдромтой бөгөөд түүний амьдралын хамгийн үнэтэй зүйл нь түүний кино цуглуулга байсан аж. Тэрээр энэхүү цуглуулгадаа 1990-ээд оны 300 орчим киног багтаагаад байжээ. Гэвч тэдний гэр түймэрт шaтсан харамсалтай өдөр түүний цуглуулга ч юу ч үгүй болжээ.

Марк уйлсаар эгч Даниелла Девинд болсон явдлыг ярихад эгч нь Facebook хуудастаа дүүд минь зориулж кино хандивлахыг хүссэн аян зохион байгуулсан аж. Хүмүүс түүний цуглуулгыг бүрэн хандивлаж чадаагүй ч 10,000 орчим америк долларын хандив цугласан нь тэднийг гэр орноо ахин барьж, засахад нь ихээхэн тус болж байжээ.

 

2. Нэгэн охин ахынхаа зул сарын бэлэг болгож, дахин үйлдвэрлэгдэхээ больсон тоглоомон машин хандивлахыг цахим сүлжээгээр хүсчээ.

© Aishavoya/Reddit

АНУ-аас гаралтай загвар зохион бүтээгч Катерины ах 25 настай Макс сэтгэлзүйн хувьд 5 настай хүүхдээрээ нэгэн. Тэрээр зул сарын баяраар 2000 оноос үйлдвэрлэгдэж байсан нэгэн цaгдаагийн машиныг авахыг хүссэн аж. Гэвч гэр бүлийнхэнд нь тухайн тоглоомны үйлдвэрлэл саяхан зогссон байсан тул уг машиныг олоход хүндрэл үүсч, хуучин машин л олдох боломжтой байжээ. Максын хувьд ч үйлдвэрийн тоглоом болон дуураймал тоглоомыг маш сайн ялгаж мэддэг нь тун хүндрэлтэй байв.

Ийнхүү түүний эгч Катерин цахим сүлжээ ашиглан тэрхүү машиныг олоход хүмүүсээс тусламж хүсчээ. Азаар түүний тусламж хүссэн мэдээ мянга мянган хүнд хүрч, сайн сэтгэлт хүмүүс тус тоглоомыг үйлдвэрлэгч байсан Tonka компанитай холбоо тогтоож, АНУ болон Хятад даяарх бүх агуулахдаа хайсны үр дүнд уг машиныг олж чаджээ.

 

3. Цахим сүлжээ хэрэглэгчид зайрмаг зардаг хөгшин эрд $350,000 хандив цуглуулж чаджээ.

© Joel Cervantes Macias/gofundme

Чикаго хотын гудамжинд зайрмаг зардаг нэгэн хөгшин эрийг хэн ч тоож очихгүй, хэн ч түүнээс зайрмаг авахгүй байгааг ажигласан Жоел Сервантес Масиасын сэтгэл ихээр өвдсөн аж. Ийнхүү тэрээр түүнээс бүх зайрмагийг нь худалдан авч, цахим сүлжээнд түүнд туслахаар $3000-ын сантай хандивын аян өрнүүлжээ.

Ердөө 4 өдрийн дараа хандивын аянд маш олон хүмүүс нэгдэж $350,000 цугларсан байв. Хожим Жоел түүний эхнэр өвдөж, охин нь нaс бaрж, өвгөн зээ нараа харах шаардлагатай болсон тухай олж мэджээ. Өдгөө тэрээр түүний гэр бүлд болон бусад тусламж хэрэгтэй байгаа хүмүүст зориулан хандивын аян өрнүүлж эхлээд байгаа аж.

 

4. 9 настай хүү 30 найзаа төрсөн өдөртөө урьсан ч тэдний нэг нь ч хүрэлцэн ирсэнгүй. Иймээс түүний эмээ цахим сүлжээгээр хүмүүсийг түүний төрсөн өдөрт ирэхийг хүсчээ.

© Amelia Lara/Facebook

2-р ангийн сурагч Жералд Хамилтон төрсөн өдөртөө 30 найзаа урьж, тэдний 12 нь очихоор мэдэгдсэн ч хэн нь ч хүрэлцэн ирээгүй ажээ. Чухам яагаад ирээгүй талаар Жералдийн эцэг эх хүүхдүүдийн эцэг эхээс лавлахад тэд, “Танай хүүхэд нэг л хачин, бусдаас өөр учраас хүүхдээ танай хүүтэй найзлуулах хүсэлгүй байна” гэсэн хариулт өгч байж. Жералдийн хувьд тархины хэд хэдэн мэс ажилбарт орж, үеийнхээ хүүхдүүдээс хөгжлийн хувьд муу байсан нь ийм шалтгаан хэлэх үндэс болжээ.

Иймээс түүний эмээ цахим сүлжээнээ ач хүүгийнх нь төрсөн өдөрт ирж, түүнд баяр хүргэх хүмүүс байгаа эсэхийг мэдэхээр зарлал бичжээ. Үүнээс удалгүй нэгэн цaгдаа өөрийн хамт олон болон хотын гaл cөнөөгчидтэй хамт хүүгийн төрсөн өдөрт ирж, түүнд баяр хүргэж, баярыг нь хамт тэмдэглэхээр болжээ. Түүнчлэн Жералд хүүд цахимаар 1000 орчим мэндчилгээ, бэлэг болон урилга иржээ.

 

5. Байшингийн дээврээс үсэрч aмиа xорлох гэж байсан нэгнийг аврахаар гудамжинд явж байсан хүмүүс санаа нэгдсэн нь.

© Springfield News Leader

Спрингфилд хотод нэгэн эр өндөр байшингийн дээврээс үсэрч aмиа xорлох оролдлого хийхэд цaгдаа нар түүнийг буулгахаар 15 цаг ятгасан ч амжилт олоогүй байжээ.

Харин гудамжаар өнгөрч явсан хэдэн арван хүмүүс түүнд туслахаар цуглаж, “Чи чухал нэгэн”, “Бүх зүйл сайхан болно”, “Чи ганцаараа биш”, “Бид чамайг дэмжих болно” гэсэн үгс бичиж барьцгаажээ. Мөн тэд хамтдаа Bill Withers-ийн Lean on Me дууг дуулж өгсөн бөгөөд үүнээс хойш 6 цагийн дараа aмиа xорлох гэж байсан эр доош бууж, эмнэлэгт хүргэгджээ.

 

6. Интэрнет хэрэглэгчид баавгайн хавханд орсон нохойг олж, түүнд хиймэл эрxтэн худалдаж өгч авч амийг нь аварчээ.

© Centrum Adopcyjne Lecznicy “Ada”/Facebook

Форест нэртэй нэгэн нохой төгөл дундуур явахдаа баавгайн хавханд орж хүнд гэмтжээ. Тэр 2 долоо хоногийн турш ойд үлдэж, үxэлтэй тэмцэлдсэн аж. Амьд үлдэхийн тулд тэр модны давирхай идэж, цас долоосоор байжээ. Гэвч нохойг хүмүүс олох үед тэр амьтай голтой төдийхөн үxлийн ирмэг дээр байв.

Түүний хөл хүнд гэмтэж, тайрахаас өөр аргагүй болсон байсан ажээ. Энэхүү түүх цахим сүлжээнд маш хурдан тархаж, сайхан сэтгэлт хүмүүст түүнд хиймэл хөл суулгах мэс ажилбарын төлбөрийг цуглуулж чаджээ. Одоо Форест нохой шинэ хөлтэйгөө зугаалж яваа биз ээ.

 

7. Хэлгүй, дүлий нэгэн эрд хүмүүс хайртай бүсгүйгээ гуйхад нь тусалжээ.

© Pixabay

Энэхүү түүхийг Бангкок хотоор зочилж явахдаа гэрч нь болсон Анна Давиденко бүсгүй Facebook хуудастаа хуваалцжээ. Тэрээр, “Алхаж явтал нэгэн эр гар утсаараа намайг даллаж ирээд, би дүлий бас хэлгүй. Чи хаанаас ирсэн бэ?” гэсэн асуулт бичиж харуулсан юм. Би түүнд Украйны Киев хотоос ирсэн гэж түүнд мэдэгдэхэд тэр, “Би ярьж, сонсож чадахгүй ч миний хайртай бүсгүй чадна. Би түүнийг гуйх хүсэлтэй байна. Үүнийгээ түүнд сонсгохыг хүссэн юм” хэмээсэн юм.

Тэр ийнхүү дахиад 6 өөр орноос ирсэн хүмүүс цуглуулаад, 4 мөр бэлдсэн үгсээ өөр, өөрсдийн хэлээр хэлж өгөхийг хүссэн. Бид ч түүний хүсэлтийг биелүүлэх үедээ сэтгэл хөдлөж, баярын нулимс унагаж байсан. Яг тэр л мөчид бид өөр хүмүүс биш, нэг л хүн төрөлхтөн гэдгийг ухаарсан юм.

 

Бонус: Эмэгтэй цэpгүүд дүрэмт хувцастайгаа хүүхдээ xөхүүлж буй нь.

Tara Ruby

Гэрэл зурагчин Тара Раби АНУ-ын Агаарын xүчинд алба хааж байсан нэгэн. Тухайн үед тэрбээр цэpгийн баазуудад бүсгүйчүүд хүүхдээ xөхүүлэх, асрах газар байдаггүй талаар бодож, ямар нэгэн шийдэл олох хэрэгтэй гэж бодож байж. Хожим тэрээр Техас мужийн Эль Пасод тусгай асаргааны өрөө байдгийг мэджээ. Ийнхүү Тара өөрийн цахим хуудсаараа хүүхдээ xөхүүлж буй эхчүүдийн зургийг авахыг хүсч байгаа талаар мэдэгдэхэд 10 бүсгүй зөвшөөрсөн хариулт өгчээ.

Аль түүх нь таны сэтгэлийг хамгийн их хөдөлгөсөн бэ? Сэтгэгдэл хэсэгт бидэнтэй хуваалцаарай.

18
ГоёГоё
2
БахархмаарБахархмаар
1
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *