Таны худалдан авч буй эдгээр 9 хүнсний бүтээгдэхүүн ходоодонд сөргөөр нөлөөлөөд зогсохгүй мөн түрийвчинд ч бас халтай

0

Хэмнэлт гаргахын тулд заавал хямд хүнсний бүтээгдэхүүн худалдаж авах албагүй. Заримдаа хэрэгцээгүй худалдан авалтаас татгалзахад л хангалттай – энэ тохиолдолд хэмнэсэн дүн таныг багагүй баярлуулах биз ээ. Санаа зовох зүйлгүй ээ, хоол хүнсний нэр төрөл багасахгүй. Харин ч эсрэгээрээ, илүү эрүүл бас шим тэжээлтэй болно.

Бид бүхий л талаараа ашигтай зөвлөгөөг сонсох дуртай. Тиймээс худалдаж авахаас татгалзах ёстой хүнсний бүтээгдэхүүнийг танилцуулахаар бэлдлээ. Зарим нэг нь бидний хувьд санаанд оромгүй байсныг нуух хэрэггүй биз ээ.

Сүмс

© Depositphotos.com

Өнөө цагт зах зээл дээр маш олон төрлийн сүмс зарагддаг болсон тул олон амтыг мэдрэх хүсэлдээ автан тэр болгоныг худалдаж авахыг шунана. Сүмс үйлдвэрлэгчид өөрийн орлогыг нэмэгдүүлэхийн тулд амт оруулагч, тэнцвэржүүлэгч, эмульгатор зэрэг химийн гаралтай төрөл бүрийн бодис их хэмжээгээр хийсэн байгааг огт мартаж болохгүй. Ийм сүмсийг өндөр үнээр хийсэн хоолондоо нэмэх хэрэг байна уу? Өөрөө сүмсээ хийж сурах нь аль ч талаараа ашигтай – мэдээж маш богино хугацаанд яаралтай ширээ засахаас бусад тохиолдолд.

 

Лаазтай шош

© Depositphotos.com

Лаазалсан шошийг аль ч дэлгүүрийн лангуун дээрээс авч болно. Энэ хүнсний бүтээгдэхүүнээр салат зэрэг хүссэн хоолоо хийж идэхэд амар байдаг. Үнэндээ байнга лаазалсан шош хэрэглээд байх нь эрүүл мэнд, санхүүгийн хувьд ч ашиггүй юм. Боломжтой бол хатаасан шош худалдаж аваад өөрийн идэх хэмжээгээр болгож бэлдэхийг хичээгээрэй. Санхүүгийн хувьд хэмнэлттэй, мөн үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүндээ ашигласан химийн бодис хэрэглэж эрүүл мэндээрээ ч xохирохгүй.

 

Үнэтэй чихэр

© olympuscat / Depositphotos.com, © Depositphotos.com

Эмч нар сахарын хор уршгийг бидэнд хэчнээн их анхааруулж байсан ч бид татгалзаж чадахгүй л байгаа. Чихэр идэх хүсэлдээ автвал задгай чихэр жинлүүлж авсан нь дээр шүү. Гоёмсог хайрцагтай чихрийг бодвол нэг килограмм чихэр авахад санхүүгийн хувьд мэдэгдэхүйц хэмнэлт гарна. Бас хүссэн хэмжээгээрээ, хүссэнээ сонгож авах боломжтой юм. Сэтгэл зүйн хувьд ч амар байх болов уу: чихэр дуусахаас айх айдас гэж байдаг ажээ.

 

Хатаасан жимс

© Depositphotos.com

Хатаасан жимс – явуут дундаа хорхойгоо дарах сайхан арга: амттаныг орлох эрүүл хүнс, түргэн шингэх нүүрсусны эх сурвалж, ширхэглэгээр баялаг, байж болох бүхий л макро болон микро элементүүд агуулсан. Харамсалтай нь дэлгүүрийн лангуун дээр зарагдаж байгаа хатаасан жимс болгон ашигтай байж чаддаггүй ажээ. Ихэнх нь хүхрийн диоксид (E220) агуулсан байдаг – хүнсний бүтээгдэхүүн хатаах зорилгоор тос, нүүрсийг шатаахад ялгардаг тааламжгүй үнэр. Бага хэмжээ нь эрүүл мэндэд хоргүй, гэхдээ нэг удаа идэх хэмжээний хатаасан чангаанзанд агуулагдах Е220-ийн хэмжээ аюулд хүргэх түвшинд ойртдог. Тиймээс шинэхэн жимс, жимсгэнэ идэх нь зөв. Тэгээд ч амархан цадсан мэдрэмж төрөх тул хэмнэлт ч гаргах боломжтой.

 

Шинэхэн жимс, жимсгэнэ

© Depositphotos.com, © Depositphotos.com

Жимс, жимсгэнийн улирал дуусахаар үнэ нь тэнгэрт хадаж эхэлдэг. Гэхдээ хэмнэлт гаргаж байна гээд өөрийгөө амттанаар эхлүүлэхгүй байж болохгүй л дээ. Зуны жимс, жимсгэнийг та хөлдөөсөн хүнсний бүтээгдэхүүний лангуунаас олж болно. Хөлдөөсөн жимс, жимсгэнэ нь бүрэн болсон, амтаа алдаагүйгээр барахгүй яг шинээрээ байгаа юм шиг л шим тэжээлээ ч хадгалж үлдсэн байдаг.

 

Дүрдэг цай

© Depositphotos.com

Цайнд их хэмжээний антиоксидант, фитонцид зэрэг бидний бие махбодыг олон төрлийн хорт бодисоос хамгаалах орцууд агуулагдаж байдаг. Мөн дүрдэг цайны уутанд хуванцрын нүдэнд үл үзэгдэх жижиг үйрмэг ч байж болно. Хүний биед ямар нөлөө үзүүлж болох нь тодорхойгүй байгаа ч гэлээ, амьтан дээр хийсэн туршилтуудаас харахад баярлахаар үр дүн өгөхгүй байгаа юм. Асуудлыг шийдэх арга нь энгийн бөгөөд тодорхой – навчин цай хандалж уух. Аюулгүй, амттай бас нэг бонус нь – хямд.

 

Цэвэр тараг

© Depositphotos.com

Тараг болгоныг тэр утгаар нь шууд хүлээж авах хэрэггүй. Дэлгүүрээр зарагдаж байгаа тараг болгон ашигтай бактери агуулаагүйг анхаараарай. Өөрөөр хэлбэл зурагтаар бидэнд сурталчилсан шиг өөрийнхөө үүргийг гүйцэтгэхгүй байна гэсэн үг. Харин хөдөөний цэвэр бүтээгдэхүүн өндөр үнэтэй тул тэр болгон худалдаж авах боломж хүн болгонд байхгүй. Чанарыг дордуулахгүйгээр зардлаа багасгахын тулд тараг бүрэгч худалдаж аваарай. Энэ цагаас хойш өглөөний хоол хэмнэлттэй бөгөөд эрүүл болно. Танд чанартай сүү, хөрөнгө байхад л хангалттай шүү дээ.

 

Бохь

© doroshin / Depositphotos.com

Бохь – супермаркетуудын хувьд  хамгийн их гүйлгээтэй бүтээгдэхүүн. Харин худалдан авагч бидний хувьд хамгийн “хорлонтой” буюу авсан бараа бүтээгдэхүүнээ бичүүлэх гээд кассан дээр ирэхэд шууд нүдэнд тусдаг. Эрдэмтэд дараах дүгнэлтийг аль эрт хийж бидэнд анхааруулсан: амттай бохинд дурлах нь толгойн өвчний шалтгаан болж болзошгүй, хоол боловсруулах эрxтний үйл ажиллагааг доголдуулна, хоолны дуршлыг алдагдуулна. Тэгээд ч түрийвчид халтай. Ганц мянган төгрөг яахав дээ гэж бодож болох л юм. Гэхдээ бохь зажлах нь дадал болбол таны долоо хоногт, сард бохинд зарцуулах мөнгө бас ч үгүй овоо дүн гарах биз ээ. Тиймээс шүдээ угаахыг хичээгээрэй.

 

Савлагаатай цай

© damrong8899 / Depositphotos.com

500 миллилитрийн нэг сав хүйтэн цайнд 5 хүртэл халбага сахар агуулагдаж байж болно. Дээрээс нь өнгө оруулагч, амт оруулагч гээд бусад бодисуудыг мартаж болохгүй. Тиймээс амны цангаа тайлах эрүүл арга яавч биш болж таарлаа. Үүнээс гадна дэлгүүрээр зарж байгаа бэлэн цай нь гэрт бэлдсэн цайнаас үнийн хувьд хэд дахин үнэтэй байх нь ойлгомжтой.

Уншигч та хувийн туршлагаасаа дэлгүүрээс юу худалдаж аваад хэрэггүй гэж зөвлөмөөр байна вэ?

6
ГоёГоё
4
БахархмаарБахархмаар
3
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *