8 настай охины биед “гацсан” 22 настай бүсгүйн түүх. Түүний өнчин тархи ажиллагаагүй болсноос хойш өсөлт нь зогсжээ

0

TLC суваг саяхан 22 настай ч 8 настай охины биед “гацсан” бүсгүйн тухай “Би – Шона Рэй” гэх нэртэй шинэ реалит-шоу цацах гэж байгаагаа зарлажээ. Бүсгүй хэдий бага насны хүүхэд шиг харагдах хэдий ч том хүний амьдралаар амьдрахыг хичээж байгаа тухай өгүүлэх ажээ.

Шона Рей багадаа тархины хорт хавдрыг даван туулсан бөгөөд тэр цагаас хойш түүний өсөлт нь зогссон юм. Түүний биеийн өндөр 95 сантиметр – 8 настай хүүхдийн дундаж өндөртэй адилхан болохоор түүнийг байнга л бяцхан охин гэж хүлээж авдаг. “Намайг харсан хүн жирийн л нэг бяцхан охин байна гэж бодно. Хөгжилтэй гэр бүлтэйгээ цуг жирийн охины хийдгийг хийгээд явж байгаа охин шиг л. Үнэн хэрэгтээ би чинь бяцхан охин биш юм шүү дээ. Би бүсгүй хүн, 22 настай бүсгүй, даанч найман настай охины биед гацчихаад байгаа юм” гэж 1 дүгээр сарын 11-ний өдрөөс цацагдах реалити-шоуны трейлерээр ярьжээ.

Түүнийг 6 сартай байхад нь тархины хавдар гэсэн онош тавьж шат дараалалтай химийн эмчилгээ хийжээ. “Химийн эмчилгээнээс болоод миний өнчин тархи бараг ажиллагаагүй болсон. Эмч намайг өсөж томрохгүй гэж хэлж байсныг би сайн санаж байна” гэж бүсгүй тайлбарлан ярьжээ.

Шона баараар үйлчлүүлэх гэж, шивээс хийлгүүлэх гэж бас бэлтгэлийн зааланд хүнтэй танилцах гэж оролдож байгаа нь нэвтрүүлгийн трейлерээр гарсан юм. Эдгээр тохиолдол болгонд түүнийг бүгд бяцхан охин гэж хүлээн авна.

Түүний гадаад төрх бүсгүйн хувийн амьдралд ч багагүй төвөг учруулдаг. “Миний харилцааны байдал одоогоор ганц бие. Би гaж дoнтон, өөдгүй этгээдүүд бас мaнгаруудын л анхаарлыг татаж байна. Өөрийгөө олонд ч харуулахаас айдаг, гэхдээ аз жаргалаа олохын тулд эрсдэл хүлээхээс өөрцгүй” гэж тэрээр хэлсэн байна.

Шонатай сохор болзоонд явахыг зөвшөөрсөн залуу дээр яваад очиход залуу өөрөөр нь “даажигнаж” байна гэж боджээ.

Мөн шоуны трейлэрээр нулимс дуслуулан ярих Шонагийн ээж гарна. Охинд нь томчуудын амьдрал ямар хүндээр тусаж байгааг харж суугаа ямар ч эх хүний сэтгэл нь эмзэглэнэ: “Миний охин насан эцэслэх хүртлээ ийм амьдралаар амьдарна гэдэгт би өөрийгөө буруутгадаг. Миний хийж чадах зүйл гэвэл охиноо л хамгаалах юм даа” гэж түүний ээж сэтгэлээсээ хуваалцжээ.

Шонагийн үзэж байгаагаар бол түүний аав, ээж хоёр нь охиноо дэндүү их халамжилдаг ажээ. Найз нартайгаа баар цэнгээний газар орно гэвэл аав нь бараг л бaйцаалт явуулдаг. “Би үнэхээр биеэ даамаар байна, яагаад гэвэл тэд намайг гарах болгонд л намайг асуултаар булж орхидог” гэснээс гадна аав, ээж нь өөрт нь тохирсон байр худалдаж авах гэж байгаа тухай гомдоллон ярьжээ. Мөн трейлерээр түүний бүжгийн хичээл авч байгааг харуулсан юм, бас адил насны бүсгүйчүүдийн л адил сoгтууруулах төрлийн коктейль шимэн ууж байгаа нь ч гарна.

Уншигч та түүний талаар ямар бодолтой байна вэ?

7
ХарамсалтайХарамсалтай
4
ГоёГоё
3
БурууБуруу
3
ХөөрхөнХөөрхөн
2
Ха ХаХа Ха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *