Их мөнгө үрэхгүйгээр сүүлийн үеийн загварлаг хувцастай болоход туслах 8 нууц

0

Дан ганц Хонг Конг-д л гэхэд 110 мянган тонн даавуу хог болон хаягддаг байна. Тийм учраас орчин үеийн хүмүүс ухаалаг хэрэглээнд эрмэлзэж, хувцас худалдаж авах нь багасжээ. Хувцсаа солихын тулд заавал дэлгүүр хэсэж хамгийн сүүлийн үеийн загварыг сонгох шаардлага алга. Шкафанд байгаа хувцаснуудаа зүгээр өөр өнцгөөс харахыг хичээхэд л хангалттай. Сохор зоос ч үрэхгүйгээр яаж загварлаг харагдахыг бид мэднэ, та бүхэнтэйгээ үүнийг хуваалцахаар шийдлээ.

Нэмэлт хэрэгслийг солих

© Mateus Campos Felipe / unsplash © Laura Chouette / unsplash

Энгийн хувцсыг шинэ мэт бас илүү үнэтэй, үзэмжтэй харагдуулахын тулд нэмэлт хэрэгслийг нь солиход л болно. Хуванцар товчийг ясан товчоор, керамик эсвэл төмөр товчоор ч юм уу. Будагтай цахилгааныг нь алтан цахилгаанаар, мөн цагаан төмөр эсвэл нууц далд цахилгаанаар солих боломжтой. Зах дээрээс гоёмсог товчийг хямдхан авч болно, эсвэл эмээгийнхээ хуучин хувцсыг ухаад үзээрэй.

 

Нэг өнгийн хэв маягийг бүрдүүлж сур

© www.fashionpps.com / Photoshot / East News © Bertrand-Hillion Marie-Paola / ABACA / Abaca / East News

Үнэтэй харагдахыг хүсэж байгаа бол заавал шинэ хувцас худалдаж авах хэрэггүй. Танд нэг ижил өнгийн хэв маяг тусална. Нэг өнгөөр бүрдүүлсэн хэв маяг үнэхээр загварлаг бөгөөд тансаг харагдуулна. Тийм ч учраас загварын үзүүлбэр дээр түгээмэл харагддаг юм. Нэг өнгийн хэв маягийг уйтгартай харагдуулахгүйн тулд төрөл бүрийн материалаар хийсэн хувцас сонгоорой.

 

Улирал бүрийн хувцсыг хослуулаарай

© Timur M / unsplash © www.fashionpps.com / Photoshot / East News

Улиралдаа тохируулж дулаан эсвэл хөнгөн хувцас худалдаж авах шаардлагагүй. Өөрт байгаа хувцаснуудаасаа олон хэв маягийг гаргаж болох юм. Жишээ нь, зуны даашинз дээр хавар, намрын ямар нэгэн хувцас гайхалтай зохино. Дотор нь битүү цамц эсвэл гадуур нь сул зузаан свитер сул хаячих. Харин дулаан даашинз-цамцыг кардиганы оронд өмсөөрэй.

Өөрөө энэ мэтээр хослуулж чадахгүй эсвэл шинэ санаанууд гарч ирэхгүй байвал найз нөхдөөсөө асуу, ээжээсээ тусламж аваарай. Жишээ нь, эгчтэйгээ цуг шкафаа янзал, тэд танд шинэ загвар гаргаж ирэхэд чинь туслах болно.

 

Гоёл чимэглэл бүгдийг шийднэ

© www.fashionpps.com / Photoshot / East News

Хамгийн уйтгартай загварыг ч гоёл чимэглэл өөд нь татна. Нүдэнд харагдсан ээмэг, зүүлт, бугуйвч болгоныг битгий худалдаж аваарай. Өөрт байгаагаа л хослуулаад хэрэглэж сур. Бугуйвчны оронд гинжээ бугуйндаа ороогоод зүүгээд үз. Тренд-ийг сонирх, ээмэгнүүдээ төрөл бүрээр нь хослуулж үз. Нэг ээмэг нь том байхад, өнгөө нь жижигхэн шигтгэдэг байж болно. Үсээ алчуураар боо эсвэл үсээ атласан, хамба хилэн туузаар чимэглэх арга ч байна.

 

 

Үндсэн зүйлээр тодосгох

© AprilisC / reddit

Өмсөхөөс дургүй болсон нэг өнгийн футболкыг акрил будгаар дахин амилуулж үзээрэй. Зураг зурж чадахгүй бол трафарет ашигла. Өөрөө бэлэн хэвээр хийж болно эсвэл урлангийн дэлгүүрүүдээс худалдаж авч болно.

 

Будгаар оролдоцгооё

© AboutHelpTools3 / reddit

Даавууны будагны тусламжтайгаар элэгдэж хуучирсан эсвэл толбо болсон хувцсандаа хоёр дахь амьдрал бэлэглээрэй. Жишээ нь, өөр өөр өнгийн жийнсэн өмдийг нэг өнгийн өмд болгоно. Пигмент-ийг оёдлын дэлгүүрээс худалдан аваарай. Бүх төрлийн даавуунуудад тохирдог: арьс, хөвөн даавуу, деним, синтетик гээд. Зөвхөн хувцсаа будаад зогсохгүй мөн гутлаа ч будаж болно. Шүршдэг тусгай бодис байдаг юм.

 

Хуучин хувцсандаа хоёр дахь амьдрал бэлэглээрэй

Зэв, толбо болсон эсвэл муудаж гандсан хувцсыг сэргээх боломжтой. Даавуу будах акрил будагнаас гадна муудсан хувцсыг шинэ мэт болгох хэд хэдэн аргууд бий.

Хамгийн энгийн арга бол дэлгүүрээс бэлэн хийц худалдаж аваад оёх. Арай хэцүү хувилбар нь өөг өөрөө дарах буюу хатгамал хатгах, бисер эсвэл том оёдлоор дарж оёно. Харин футболк дээрх нүхийг халаасаар далдалж болох юм.

Хувцсыг дахин амилуулах бас нэг өөр аргыг хэлэхэд цайруулагч ашиглаарай. Футболкыг бөөрөнхийлж резинээр тогтоогоод дээрээс нь цайруулагч цацна. Аюулгүй байдлыг хангахаа мартаж болохгүй. Агаарын солилцоо сайтай тасалгаанд хийнэ, бээлий өмс, мөн цайруулагчаар амьсгалахгүйн тулд амны хаалт зүүгээрэй.

 

Утас, зүүтэй найзал

© PrincessOfPineapples / reddit

Бэлэн хувцсыг дахин өөрчлөх явц өөрийн нэр томьёотой байдаг – апсайклинг. Шкафанд байгаа хувцсаа оёхын тулд заавал сайн оёдолчин байх албагүй. Сунасан хувцсыг өөртөө тааруулаад багасгаж оёж болно, эвдэрхий цахилгаанаа өөрөө сольчихож болно, даашинзыг банзал болгочихно, харин жийнсэн хүрмийг хантааз. Лифийг хээтэй том болгож үзээрэй. Хүрэм эсвэл свитерийн дотуур загварлаг харагддаг юм.

 

Бас өөр ганц хоёр зөвлөгөө

© frankiishirey / reddit
  • Секонд-хэнд эсвэл комиссын хувцас зардаг дэлгүүрээр дэмий тэнээрэй. Хэрэгтэй зүйл маш их байдаг. Жишээ нь: гоёл чимэглэл, эсвэл апсайклинг хийхэд хэрэг болох эд зүйлсийг ч олж авна.
  • Своп-үдэшлэг-ийг найз бүсгүйчүүд эсвэл танил бүсгүйчүүдийнхээ дунд зохион байгуул. Удаан өмсөөгүй хувцас, гоёл чимэглэлээ солилцох сайхан боломж.
  • Нөхрийнхөө эсвэл найз залуугийнхаа шкафыг сайтар онгич. Эрэгтэй хувцаснаас ч гэсэн гоё загварын шинэ хувцас хийж болно, жишээ нь, оверсайз цамц, кардиган, свитер за тэгээд пиджак.

Энэ малгайг хямдралаар авсан ороолтоор нэхсэн юм. Миний үндсэн малгай болоод байгаа.

  • Бас эмээгийн авдрыг уудалж байгаарай. Ээж, эмээ нарт залуугийнх нь хувцас үлдсэн байдаг. Угаагаад ганц хоёр нэмэлт бүрдлийг нь сольчихно. Хуучин даашинзыг банзал болгоно, эсвэл орчин үеийн чимэг оруулаад л шинж даашинз бэлэн.
  • Супер тренд болсон хувцас худалдаж авахаас зайлсхийгээрэй. Тэр мөнгөө үндсэн хувцас болох гутал, цүнх зэрэгт л зарцуулсан нь дээр.
  • Өөрөө гоёл чимэглэлээ хийх гэж оролдоорой. Бугуйвч, хуучин свитерээр малгай эсвэл ээжийн өмсөхгүй байгаа хувцсыг ч оролдсон яах вэ?

Мөнгө зарахгүйгээр хувцсаа өөрчлөх өөр ямар арга байдаг вэ?

7
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
Ха ХаХа Ха
0
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Bayasaa Bayasgalan

    Bayasaa Bayasgalan

    2020/05/24 at 12:13

    Hh

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *