Хүүхдүүдээ элдэв муухай аашгүй, яг л том болж биеэ даасан хүн шиг болгон хүмүүжүүлдэг Япон ээж нарын 6 нууц

1

Нухацтай бас хариуцлагатай хүүхэдтэй болох нь магадгүй эцэг эх бүрийн мөрөөдөл биз ээ. Японд хүүхдүүд нь яг л ийм хүмүүжилтэй. Тэд элдэв ааш гаргах нь тун ховор, эцэг эхийнхээ үгэнд сайн орцгооно, багаасаа цэвэрч байдалд суралцдаг байна. Мөн япон ээж нарт хүүхэд хүмүүжлийн өөрийн гэсэн арга барил байдаг: хүүхдүүд нь тоглоомоо эвдэлдэггүй, яагаад гэвэл тоглоом “өвдөнө” тэгээд тэд нар “уйлж ч магадгүй” юм.

Япон хүүхдүүд дэлхийд амьдарч байгаа үе тэнгийнхнээсээ яагаад ийм ялгаатай болж өсөж байна вэ? Үүний нууцыг бид мэдэхээр шийдлээ.

Японд хүүхдүүдийг 5 нас хүртэл нь эрхлүүлдэг

© romanchazov27 / depositphotos, © imtmphoto / depositphotos

Японд хүүхдийг “хүүхэд сургуулиас эхлээд л амьдралынхаа төгсгөл хүртэл хүнд ажил хийж, идэвхтэй амьдрах тул бага байхад нь яагаад эрхлүүлж болохгүй гэж” гэсэн зарчмаар хүмүүжүүлдэг. Энэ насан дээр хүүхдүүд эрх дураараа өснө, тэднийг загнах нь ч ховор. Зарим нэг сэтгэл судлаачид хүүхэд хүмүүжлийг хоёр төрөлд авч үзнэ: зайны болон ойрын. Эхний тохиолдолд эцэг эх хүүхдээ алсаас анзаараад л сууж байна. Хоёр дахь арга нь эх, хүүхэд хоёр бие биедээ байнга хүрэлцдэг. Чухам энэ л арга Японд алдартай ажээ.

Япон ээж нар өөрт байгаа цагийн бараг 100%-ийг хүүхэдтэйгээ өнгөрүүлдэг. Хамт унтах, цугтаа тоглох – хүүхэдтэй байнга хүрэлцэж цагийг өнгөрөөнө. Ямартай ч төрсний дараах эхний 2 жил энэ аргаар хүүхдээ заавал хүмүүжүүлэх ёстой. Зарим нэг улс оронд гэр бүлийн хосуудыг цагийг тусдаа өнгөрүүлэхэд нь тусалж эмээ, өвөө эсвэл хүүхэд асрагч хүүхдийг нь харж үлддэг. Харин Японд ийм зүйл маш ховор тохионо – хүүхэд хүмүүжлийн бүх ажил залуу эцэг, эхчүүдэд өөрсөд дээр нь буудаг ажээ.

 

Янз бүрийн хэрэгтэй, хэрэггүй эд хогшлын хэрэглээ маш бага

© YOSHIKATSU TSUNO / AFP / Getty Images

Мари Кондо-гийн “The Life-Changing Magic оf Tidying” номд дурдсан систем Япон ахуйд өргөн хэрэглэгддэг. Уг системийн гол зорилго нь дахиж баяр баясал авчрахгүй байгаа эд хогшлоосоо шууд салахад оршино. Энэ дүрэм амьдралын бүхий л салбарт хамаатай ажээ.

Хүүхдийн түрдэг тэрэг? Үгүй ээ, эндхийн ээж нарт зориулагдаагүй. Ээж нар нь хүүхдээ үүрээд л явна: слинг, үүргэвч, кенгуру. Энэ арга маш олон давуу талтай. Хүүхдийн тоглоомын талбай дээр зугаалахаар очлоо гэхэд түрдэг тэрэгтэй бол баахан л тоглоом авч явна, хүүхэд үнэндээ эдгээр тоглоомын 1/3-ээр нь л тоглоно шүү дээ. Харин хүүхдээ энгэртээ үүрсэн ээж гартаа илүү дутуу зүйл огт барихгүй. Энэ нь ээжийн амьдралыг маш их хөнгөвчилж өгч байгаа юм. Ээжийгээ байнга мэдэрч байгаа хүүхэд уурлаж уцаарлах нь ч бага, илүү тайван байдаг.

Гэртээ ч гэсэн хүүхдэд газраар нэг тоглоом асгаж өгдөггүй. Үсрээд л хоёр гурван удаа тоглоод уйдах тоглоомыг шалаар нэг тараах хэрэг байна уу? Асуудлыг дараах аргаар шийддэг: хүүхэд тоглоомынхоо хайрцагт тоглоомоо өөрөө хураагаад байвал асуудалгүй. Тоглоомын хайрцаг тоглоомоор дүүрээд эхэлбэл ямар нэгэн тоглоом илүүдэж байна гэж үздэг ажээ.

 

Хүүхэд өөрийнхөө араас эмх замбараагүй зүйл огт үлдээдэггүй, энэ байдалд бүр цэцэрлэгээс нь сургадаг

© siriwat.tree / depositphotos

Японд хүүхдүүд нь ямар нэгэн эсэргүүцэлгүйгээр тоглоомоо хураадгаас гадна цэвэрлэгээ ч хийж чаддаг. Энэ хүмүүжлийг гэрээс эхлүүлэх бөгөөд сургуульд үргэлжлүүлэн суулгана. Хичээлээ хийж дуусгаад бүгд адилхан цэвэрлэгээ хийдэг ажээ.

Гэртээ ч гэсэн энэ дүрмийг баримтална, эс бөгөөс гэрийн үүрэг хариуцлагыг эцэг, эх үүрч байхад би яагаад хийх ёстой юм гэсэн ойлголт суудаг байна. Япон эцэг, эхчүүд гэрийн ажлыг хүүхдэдээ бага багаар нэмж хариуцуулдаг нь үүнтэй холбоотой.

 

Хүүхдүүд 2-3 наснаасаа эхлээд л биеэ дааж эхэлдэг

© smithore / depositphotos, © Valerii_Honcharuk / depositphotos

Япон – хамгийн аюулгүй улс орнуудын нэг. Эцэг, эхчүүд 6 настай хүүхдээ айх эмээх зүйлгүй сургуульд нь метрогоор явуулна, харин гудамжинд эсвэл тоглоомын талбай дээр 4-5 настай хүүхдүүд ганцаараа тоглож байгаа харагддаг. Арай том хүүхдүүд найз нартайгаа нийлж хажуугийн дэлгүүрээс амттан авч иднэ. Хэрвээ тухайн гэр бүл хөдөө орон нутагт амьдардаг бол эцэг эхчүүд хүүхдэдээ огт санаа зовдоггүй, яагаад гэвэл хөршүүд нь бие биенийхээ хүүхдүүдийг анзаарч байгаа гэдгийг сайн мэдэж байдаг. Харин Европын улс орнууд хүүхдүүдээ 8-10 нас хүрсний дараа л ганцааранг нь явуулж эхэлдэг ажээ.

Зохиолч Кейт Льюис (Kate Lewis) хэсэг хугацаанд гэр бүлтэйгээ цуг Японд амьдарчээ. Түүний сэтгэлийг хамгийн их хөдөлгөсөн зүйл бол 2 настай хүүхдийн нууц аялал байжээ. Нэг өдөр цэцэрлэгийн хүүхдүүдийг автобусанд суулган авч явжээ, энэ тухай эцэг эхчүүдэд нь огт мэдэгдээгүй байна. Гадаад ээж нар бүр хэлэх үгээ олж ядаж, яагаад гэвэл тэдний хувьд элдэв төрлийн зөвшөөрөлд гарын үсэг зурах ёстой гэнэ. Харин япончуудын хувьд ингэсэн нь маш энгийн шалтгаантай: хүүхдүүдийг бие дааж сургахад сурган хүмүүжүүлэгчид өөрсдийн шаардлагатай гэж үзсэн болгоноо хийж болно. Хэрвээ аяллын тухай эцэг эх мэдсэн бол тэд хүүхдээ ажиглахаар цуг явах нь ойлгомжтой. Ингээд л эцэг эхчүүд гэнэтийн аялалд хэлэх үгээ олоогүй байна. Энэ аяллын эцсийн цэг хаа байсан дараа нь тодорхой болжээ – байшингийн булан эргээд л байдаг тоглоомын талбай.

© chokniti / depositphotos

Хүүхэд цэцэрлэг рүүгээ ганцаараа явж чадна, дараа нь сургуульд ороод нийтийн унаагаар ч хамаагүй явдаг. Хамгийн гол нь биеэ даасан энэ байдлыг бага багаар төлөвшүүлдэг ажээ. Нэгдүгээр ангид орсны эхний долоо хоногуудад хүүхэд ээжтэйгээ цуг сургуульдаа явдаг бөгөөд энэ хугацаанд хүүхэд орчиндоо дасан зохицож чаддаг байна. Ингээд удалгүй хүүхэд “гэр-сургууль-гэр” гэсэн замыг ганцаараа туулж чадна.

Эцэг эхийн хэн нэг нь нэгдүгээр ангийн хүүхдийн гараас хөтлөөд замыг нь зааж өгдөг. Хүүхэд аажимдаа замаа тогтоож эхэлнэ. Тогтсон маршрутаар явж байхдаа замд таарах дэлгүүр, худалдагч нартай танилцуулна, энэ нь хүүхдийн ой санамжид замыг тогтооход сайнаар нөлөөлдөг байа. Мөн худалдагчтай мэндлэх соёлыг заавал суулгаж өгнө, энэ бол зайлшгүй байх ёстой соёл. Дараа нь эцэг эх хүүхдийнхээ хажууд нь явахгүй хэсэг зайтай алхаж эхэлнэ. Ингэж явсаар хүүхэд өөрийнхөө аюулгүй замыг ягштал тогтоодог байна.

Хүүхдэд хөндлөнгийн хүмүүс ч их тусалдаг, жишээ нь, бяцхан явган зорчигчийг зам гарах гээд зогсож байвал заавал тусална. Мөн сайн дурын хамгаалагч нар гудамжинд эргүүлж хийж явах бөгөөд тэд хүүхдүүдийн найдвартай туслагч болдог ажээ. Барууныхны нүдээр харахад аюултай мэт боловч хүүхдийн аюулгүй байдлыг бүрэн хангасан бүхэл бүтэн систем болон тогтжээ.

© YAYImages / depositphotos

Нью-Йоркийн гэрэл зурагчин Йоко Иноуэ (Yoko Inoue) нөхөр, хүү Мотокигийн хамт Японд ирээд нэг хэсэгтээ шинэ дүрэмд дасаж өгөхгүй байсан гэдэг. Төрөлх хотдоо байхад хүүхдээ гадны хүмүүст итгэж болохгүй, байнга анхаарал болгоомжтой байх ёстой гэж зааж сургадаг байсан бол Японд ирээд хүүхдээ ганцааранг нь чөлөөтэй гаргаж тоглуулж болно. Хөршүүд нь ч хүүхдийг нь давхар хараад л явна. Хүмүүс нь бүгд бие биедээ итгэдэг, яг л нэгэн том гэр бүл шиг.

Мөн 2 төрлийн хүүхдийн цэцэрлэг байдаг: ажилладаг ээж нарт болон гэрийн эзэгтэй нарт. Ажил хөдөлмөр эрхэлдэг ээж нарын хүүхдийн цэцэрлэгт явахад амаргүй, яагаад гэвэл хүүхэд гэртээ харах хүнгүй ганцаараа үлддэг гэдэг баримт нотолгоо шаарддаг байна. Тухайн нотолгоо нь долоо хоногийн 6 өдөрт нь л хүчинтэй. Энэ цэцэрлэгийн хүмүүжлийн зорилго – “тоглонгоо суралцах”: хүүхэд дэлхий ертөнцтэй тоглоомоор дамжуулан танилцана, гудамжинд ихэнх цагийг өнгөрөөдөг байна.

 

Муу хүүхэд гэж буруутгахгүй, харин хэн нэгэнд хэцүү байгаа гэж хэлнэ

© yuliang11 / depositphotos

Тэвчээртэй бас тайван байх – япончуудын бусдаас ялгарах гол онцлог. Энэ зан чанар нь хүүхдүүдэд нь ч өвлөгдөнө. Дэлгүүрийн шалан дээр ааш гарган тийчлэх хүүхэд хаа сайгүй л харагддаг. Гэхдээ японд ганцыг ч олж харахгүй. Харлаа гэхэд япон эцэг эхчүүд хүүхдээ хүмүүсийн нүдэн дээр буруутгаж загнахгүй. Япончууд хүүхдээ өөр газар авчирж байгаад түүний ямар зан авир болохгүй байгааг тайван тайлбарлаж хэлдэг.

Бусдын сэтгэлийг хүндэтгэх – багаас нь энэ зан чанарт сургана, үүнээс гадна нэг зүйл дээр онцгой анхаарал хандуулдаг. Таны хүүхэд ямар нэгэн зүйл эвдчихвэл та яах вэ? Ширүүхэн аав, ээж бол уурлаж хашхирна, арай зөөлөн нь сэтгэл хангалуун биш байгаагаа ямар нэгэн таагүй байдлаар илэрхийлнэ. “Яах гэж? Тоглоом эсвэл сандал ч бас өвдөж байгаа гэж хэлэхэд л болох юм биш үү” гэж япон эцэг, эх боддог. Ингэж хэлэхэд хүүхэд шийтгэлээс айж худлаа хэлэхгүй, харин ч өөрийнхөө буруу үйлдлээс хэн нэгэн хохирч мэдэх юм гэдэг ойлголттой болдог гэжээ.

 

“7 удаа унаж, 8 дахь дээр нь бос” – амьдрал, хүмүүжлийн зарчим

© nirutdps / depositphotos

Японд хүүхдүүдээ багаас нь чармайлттай, хичээнгүй болгон хүмүүжүүлдэг, “одоохондоо” гэдэг ид шидийн үг байнга хэрэглэнэ. Хүүхэд тоглож байхдаа эсвэл ямар нэгэн зүйлийг анх удаа хийх, дэлхий ертөнцтэй танилцаж байхад нь байнга хүндрэл учирдаг. Энэ үед хийж байгаа зүйлдээ сонирхол нь буурч орхино эсвэл ээжийгээ хийгээд өгөөч гэж гуйдаг. Япончууд энэ тохиолдолд хүүхдэдээ чармайлттай, тэвчээртэй зангийн суурийг тавьж өгдөг ажээ.

Кейт Льюис япон хэлний багшийнхаа хэлж өгсөн зүйр цэцэн үгийг хэлэх дуртай болжээ. “Nana korobi ya oki”, манайхаар бол “Долоо дордож, найм сэхэх” гэсэн утгыг агуулна. Зорилгодоо хүрэхэд тулгарах бэрхшээл хэд ч байж болно, тэгсэн ч гэсэн хамаагүй хичээгээд л байх ёстой, өөрийн хүссэн үр дүндээ хүртэл зүтгэнэ.

Япончууд хувь заяаны төөргөнд итгэдэггүй. Үүний оронд тэд өөрийнхөө хүч чадалд л итгэдэг, энэ үзэл бодлоо хүүхдүүддээ ч уламжлан өвлүүлдэг ажээ. Жишээ нь, японд “Би мэдэхгүй”, “Би үүнийг хийж чадахгүй”, “Би ойлгохгүй байна” гэдэг үгнээс аль болох зайлсхийхийг хичээдэг. Хэрвээ энэ утгатай үг хэлэх зайлшгүй шаардлага гарсан бол “… одоохондоо” гэдэг үг л нэмдэг байна. Хүүхэд энэ бүгдээс боломжгүй зүйл гэж байхгүй гэдгийг ойлгоно, хамгийн гол нь хичээл зүтгэл л гаргах ёстой гэдгийг ухаарч эхэлдэг ажээ.

Сэтгэл зүйч Анжела Дакворт (Angela Duckworth) сургуульд багшилж байх явцдаа, мөн дараа нь сэтгэл зүйчээр ажиллаж байхдаа хүүхдийг авьяастай болон авьяасгүй гэж хуваах хэрэггүй гэсэн дүгнэлтэд хүрсэн байдаг. Тэдний амжилтад чанд сахилга бат, тэвчээр, уйгагүй хөдөлмөр л чухал үүрэг гүйцэтгэнэ гэжээ. Японы сургуулиудад чухам эдгээр зан чанарт л сургадаг: энд хүүхдүүдийг байгалиас заяасан чадвараар нь хувааж ялгадаггүй, харин хүн болгон хичээл зүтгэлийн ачаар амжилтад хүрч чадна гэдгийг ойлгуулж харуулдаг.

Хүмүүжлийн эдгээр аргуудаас та хэрэгжүүлэх бодолтой байна уу? Хэрэв тийм бол алийг нь хэрэглэх вэ?

27
БахархмаарБахархмаар
5
ГоёГоё
4
ГайхмаарГайхмаар
3
БурууБуруу
2
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Bkhand Ragchaa

    Bkhand Ragchaa

    2020/12/24 at 11:34

    Уг нь хүүхэд хүүхэд шиг л байвал зүгээр

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *