2020 онд өөрийн YouTube сувгаараа хамгийн их орлого олсон хүнээр Ryan Kaji хүү тодорчээ. Тэрээр энэ жил 29.5 сая долларын орлого олсон байна

0
  • 9 настай Ryan Kaji хүү Forbes сэтгүүлээс гаргасан YouTube сувгаас хамгийн өндөр орлого олсон хүнээр тодорчээ.
  • Залуу хүү ийнхүү гурван жил дарааллан хамгийн өндөр орлоготой YouTuber болж буй аж.
  • Харин удаах байранд Mr Beast хочтой Jimmy Donaldson орсон байна.

Forbes сэтгүүл 2020 онд YouTube сувгаас хамгийн их ашиг орлого олсон хүнээр АНУ-ын Техас мужийн бяцхан хүү Ryan Kaji-г нэрлэжээ. Тэрээр энэ жил нийт 29.5 сая долларыг YouTube-ээс олсон аж. Ryan анх шинэ тоглоомнууд задалж, өөрийн сэтгэгдлээ бусадтай хуваалцаж эхэлснээр олны анхаарлын төвд орсон бөгөөд түүнээс хойш түүний YouTube сувгийг олон байгууллагууд ивээн тэтгэх болсон бөгөөд өөрийн нэрийн тоглоомтой хүртэл болоод амжсан байна. Тэр ч бүү хэл өдгөө тэрээр Nickelodeon телевизийн сувагт өөрийн шоутай болоод буй билээ.

Түүнийг Forbes сэтгүүл “YouTube-ээс хамгийн их ашиг олсон хүнээр 9 настай Ryan Kaji хүү 3 дахь жилээ дараалан тодорч байна. Шинэ тоглоомнуудыг задалж, өөрийн сэтгэгдлээ үзэгчидтэйгээ хуваалцаж буй бичлэгүүдээрээ алдартай болсон бяцхан хүү өдгөө өөрийн нэрийн цүнх, тоглоом, шүдний оог Target, Amazon, Walmart зэрэг томоохон сүлжээнүүдээр худалдаалж, түүнээс олох орлого нь энэ жил 200 сая долларт хүрсэн байна. Мөн тэрээр Nickelodeon телевизийн сувагт Ryan’s Mystery Playdate нэртэй шоуг эхлүүлээд буй билээ” хэмээн тодорхойлжээ.

Түүний YouTube суваг 41.7 сая дагагчтай бөгөөд нийт үзэлтийн тоо 12.2 тэрбум ажээ.

Түүний гэр бүл нийт 9 YouTube суваг хөтөлдөг. Мөн тэдний гэр бүл хүүгийнхээ хоч болох Kaji-г овгоо болгон сольжээ.

Forbes сэтгүүлээс нэрлэсэн 2020 онд YouTube сувгаас хамгийн их ашиг орлого олсон хүмүүсийн жагсаалтын удаах байранд Mr Beast хочтой Jimmy Donaldson 24 сая долларын орлоготойгоор жагссан бол 3-р байранд Dude Perfect 23 сая долларын орлогоор, 4-р байранд Rhett & Link суваг 20 сая долларын орлогоор, 5-р байранд Mark Fischbach 19.5 сая долларын орлогоор тус тус жагссан байна. Түүнчлэн 2020 онд YouTube сувгаас хамгийн их ашиг орлого олсон топ 10 хүний жагсаалтанд 6 настай Орос охин Anastasia Radzinskaya 18.5 сая долларын орлоготой хэмээн нэрлэгдсэн нь тун сонирхол татам байлаа.

9
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Д. Цолмон

    Д. Цолмон

    2020/12/23 at 22:20

    Urnaa Urnaa neg ym bodoochee xajuud chini neg youtuber bgan bishvv.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *