90-ээд оны үед ид алдаршиж явсан, бидний хамгийн их үзэх дуртай боевик киноны 12 жүжигчид одоо ямар харагдаж байгаа вэ?

0

90-ээд оны үед олон залуучуудын зүрх сэтгэлийг холливудын кино эзэмдэж байлаа. Тэр үеийн тyлаантай, зoдоонтой кинонд тоглосон жүжигчид бидний дурсамжинд гүн үлджээ. Тэр цагаас хойш хэдий 20 гаруй жил өнгөрсөн ч гэлээ бидний хайртай жүжигчид тэтгэвэрт гарахыг яарсангүй, шинэ бүтээлээрээ биднийгээ баярлуулсаар л явна.

Бидний хүмүүжилд хувь нэмрээ оруулсан тэр үеийн жүжигчдийг эргэн дурсацгаая, тэд одоо ямар ажил хөдөлмөр эрхэлж байгааг ч бас сонирхъё. Нийтлэлийн төгсгөлд боевик киноны баатрууд зөвхөн эрчүүд байх албагүйг батлах гэрэл зургийг толилуулах болно.

1. Сильвестр Сталлоне, 74 настай

© First Blood / Carolco Pictures, © officialslystallone / Instagram

Сильвестр Сталлоне боксчны тухай цуврал кино болох “Рокки”-гоор алдар хүндийг олж авсан юм. Кино зохиолоо ч өөрөө бичсэн гэдэг. Тэр цагаас хойш алдартай кинонууд дараах байдлаар цуварчээ: “Rambo”, “The Expendables”, “Escape Plan”. Холливудын од өнөөдөр кино зохиол бичихийн зэрэгцээ жүжигчин төдийгүй найруулагчийн ажлаа хийсээр явна. Хамгийн сүүлд гэхэд л түүний оролцоотой хийгдсэн “Samaritan” кино тун удахгүй гарах гэж байна.

 

2. Арнольд Шварценеггер, 73 настай

© Terminator 2: Judgment Day / Carolco Pictures, © face to face / FaceToFace / REPORTER / East News

Арнольд Шварценеггер дэлхий дахинд “Terminator” болон “Conan the Barbarian” кинонуудаараа алдаршиж байжээ. Гэхдээ алдар хүндийг кино бүтээлээр биш бодибилдингээр нэгэнт хүртсэн байсан нэгэн. Өнөөдрийн хувьд “Kung Fury 2” киноны гол дүр дээр ажиллаад бараг дуусаж байгаа юм.

 

3. Брюс Уиллис, 66 настай

© Die Hard: With a Vengeance / Twentieth Century Fox, © Laura T. Magruder / Lionsgate Home Entertainment

“Die Hard” кинонд цагдаагийн дүрийг бүтээж энэ л дүрээрээ дэлхий дахинд алдартай болсон Брюс Уиллис өдгөө 66 насыг зооглож байна. Зарим нэг үзэгчид түүнийг “The Fifth Element” болон “Armageddon” киногоор нь ч дурсан санаж байгаа байх. Жүжигчин уран бүтээлээ орхих бодолгүй байна, одоогийн байдлаар хэд хэдэн шинэ бүтээл дээр зэрэг ажиллаж байгаа ажээ.

 

4. Жан-Клод Ван Дамм, 60 настай

© Universal Soldier / Carolco Pictures, © jcvd / Instagram

Ван Дамм “Bloodsport” киногоороо үзэгч олонд танил болж алдартай болсон. Мөн “Universal Soldier”, “The Quest” кинонуудаараа өөрийн спортын ур чадвараа гайхалтай харуулж чадсан юм. Өнөөдөр өөрийн инстаграм-хуудсандаа алдартай шпагат суултаа гайхуулсан хэвээр, уран бүтээлээсээ холдох бодолгүй явна.

 

5. Марк Дакаскос, 57 настай

© Only the Strong / August Entertainment, © dacascosmark / Instagram

Марк Дакаскос – жүжигчин, найруулагч, тyлааны урлагийн мастер. Дэлхий дахинд “Only the Strong” болон “Crying Freeman” киногоороо алдаршсан. 2016 онд Марк “Showdown in Manila” киноны найруулагчаар ажилласан юм. “Hawaii Five-O” олон ангит кинонд удаан хугацаанд тоглохын зэрэгцээ хүүхэлдэйн кинонд дуу оруулга хийж байна.

 

6. Жан Рено, 72 настай

© Léon / Gaumont, © The Doorman / Double Dutch International

Францын жүжигчин “Léon” киногоор дэлхий дахинд алдар цуутай жүжигчин болж чадсан юм. Жан Реногийн сүүлийн бүтээлүүдээс дурдвал – “The Doorman”, “Waiting for Anya”.

 

7. Киану Ривз, 56 настай

© The Matrix / Warner Bros., © CAP / RFS / Capital Pictures Russia / East News

Канад гаралтай жүжигчин бүтээсэн дүрээрээ үнэхээр гайхагдана, дүр болгон нь бүгд алдаршдаг гэхэд хилсдэхгүй. Тэрээр “The Matrix” киноны Нео-гийн дүрээр үзэгчдийн зүрх сэтгэлийг эзэмджээ. Өнөөг хүртэл “The Matrix” болон “John Wick” кинонуудад дүр бүтээж улам алдартай болж байгаа ч даруухан, энгийн зангаа огт орхисонгүй.

 

8. Жон Траволта, 67 настай

© Pulp Fiction / Miramax, © johntravolta / Instagram

Дуулж, бүжиглэх авьяасынхаа ачаар Жон Траволта олон мюзиклд тогложээ. Квентин Тарантиногийн “Pulp Fiction” кинонд тоглосон нь түүнд дэлхийн хэмжээний нэр алдар авчирсан юм. Жон Траволто өнөөдрийн байдлаар “Die Hart” олон ангит кинонд толгож байна.

 

9. Дольф Лундгрен, 63 настай

© Showdown in Little Tokyo / Warner Bros., © KAT / MEGA / Mega Agency / East News

Америкийн жүжигчин Дольф Лундгрен “Rocky IV” кинонд зөвлөлтийн боксчны дүрийг бүтээж алдаршсан юм. Түүний тоглосон “Universal Soldier”, “Showdown in Little Tokyo” кинонууд нь түүнийг холливудын эгнээнд оруулжээ. Одоогийн байдлаар Дольф “Castle Falls”, “A Most Wanted Man” зэрэг кинонуудын зураг авалтад идэвхтэй оролцож байгаа бөгөөд “Minions: The Rise of Gru” хүүхэлдэйн кинонд дуу оруулж байна.

 

10. Чак Норрис, 81 настай

© Walker, Texas Ranger / Amadea Film Productions, © Schneider-Press / Bird / SIPA / SIPA / East News

Домогт Чак Норрис хэдэн сая үзэгчдийн танил, зoдоонтой киногоороо алдаршсан. “Walker, Texas Ranger” олон ангит киногоороо үзэгч олны зүрхийг эзэмдэж кино салбарт нэрээ дуурсгасан юм. Уг кинонд ёс суртахууны өндөр зарчимтай техасын ренжер Корделл Уокерийн дүрийг бүтээснийг та санаж байгаа болов уу. Өнөөдрийн хувьд Чак уран бүтээлд төдийлөн оролцохгүй байгаа хэдий ч саяхан “Hawaii Five-0” олон ангит кинонд гараад л өнгөрөх туслах дүрийг бүтээсэн юм. Чак Норрис гэдэг нэр нь кино урлагийн авьяас чадлын илэрхийлэл болжээ.

 

11. Жеки Чан, 66 настай

© Fei ying gai wak / Golden Harvest Company, © Avalon / Photoshot / East News

Жеки Чанийн эрхэлдэг ажлуудыг дурдвал маш урт жагсаалт гарах байх, гэхдээ дэлхий дахинд тэрээр жүжигчин, орлон тоглогч, тyлааны урлагийн мастер гэдгээрээ алдаршжээ. Түүнийг алдартай болгосон кино гээд тодорхой ганц хоёр кино нэрлэхэд амаргүй. Өнөөдөр Жеки урьдын л адил идэвхтэй амьдралаар амьдарч байна: “Project X.”, “Shanghai Dawn” кинонууд дээр ажиллаж байгаа юм. Дам сонсоход, удахгүй домогт “Rush Hour” киноны 4 дүгээр хэсэг биднийг хүлээж буй бололтой.

 

12. Майкл Дуглас, 76 настай

© Falling Down / Regency, © michaelkirkdouglas / Instagram

Америкийн жүжигчин, продюсер, үзэгч олонд “Basic Instinct”, “Fatal Attraction” болон “The War of the Roses” кинонуудаараа танил болжээ. Майкл Дуглас “One Flew Over the Cuckoo’s Nest” киноны продюсерийн хувьд “Оскар”-ын оны шилдэг кино шагналыг хүртэж байсан түүхтэй. Одоогийн байдлаар жүжигчин Marvel студиэс эрхлэн бүтээж буй холливудын блокбастер “Ant-Man and the Wasp: Quantumania” киноны зураг авалтанд оролцож байна.

 

Бонус: зөвхөн эрчүүд л боевик кинонд тоглоод байдаггүй ажээ

Сигурни Уивер, 71 настай

© Alien³ / Twentieth Century Fox, © Invision / Invision / East News

АНУ-ын алдартай кино жүжигчин “Alien” киноны Эллен Риплигийн дүрээр алдаршсан юм. Жүжигчин Холливудын “Hollywood Walk of Fame”-д нэрээ мөнхөлсөн нэгэн. Өнөөдрийн хувьд Жеймс Кэмероны уран зөгнөлт “Avatar” киноны 2 болон 3 дугаар хэсгийн зураг авалтад оролцож байна.

 

Линда Хэмилтон, 64 настай

© Terminator 2: Judgment Day / Carolco Pictures, © TOLGA AKMEN / AFP / East News

Линда Хэмилтоны үзэгч олон “Terminator” киноны Сара Коннорын дүрээр сайн мэднэ. Эрэмгий зориг зүрхтэй, тавьсан зорилгодоо тууштай зүтгэдэг эмэгтэйн дүрийг дахин 2019 онд “Terminator: Dark Fate” бүтээжээ. “Beauty and the Beast” олон ангит киноны дүрээрээ “Эмми” болон “Алтан бөмбөрцөг” шагналд нэр дэвшиж байсан. Линдагийн сүүлд бүтээсэн дүр гэвэл “Resident Alien” киноны туслах дүр юм.

Дээр дурдсан жүжигчдээс хэн нь одоо болтол нэр алдартай байж үзэгч олноо баярлуулж чадаж байгаа вэ?

6
ГоёГоё
3
ХөөрхөнХөөрхөн
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *