Дэлхийг ямар гайхалтай гараг болохыг танд мэдрүүлэх 10 сонирхолтой баримт

0

Одоогоор хүн төрөлхтний мэдэх цорын ганц амьдралтай гараг бол бидний гэр болсон цэнхэр дэлхий билээ. Энэ өвөрмөц гараг дээр оршин суугаа ч хүн төрөлхтөн хэдэн мянган жилийн тэртээнээс газар, усны мандал доорх амьдрал, тэнгэрт байх од эрхэсийн тухай сонирхон судалсаар ирсэн түүхтэй. Манай сайт уншигч танд дэлхийн тухай 10 сонирхолтой баримтыг хүргэж байна.

1. Дэлхийн цөмийн хэм нарны гадаргуу хэсгийг температуртай ижил байдаг

© NASA/SDO (AIA)

2013 онд Франц дахь Европын цацрагийн судалгааны төв дэлхийн цөм ойролцоогоор 6000°C халуун гэж тооцоолсон нь нарны гадаргуутай дүйцэхүйц үзүүлэлт болсон байдаг ажээ. Ийм хэмжээний халуун үүсдэг нь дэлхийн хэлбэр болон цөмийн төмөрлөг бүтэцтэй холбоотой ажээ. Дэлхийн цөмийн радиусыг ойролцоогоор 3500 км гэж тооцдог нь Ангараг гарагийн радиусаас ч том хэмжээ юм.

 

2. Газар хөдлөлт цаг хугацааг хурдасгадаг

© tomwang / Depositphotos, © VadimVasenin / Depositphotos

Байгалийн хамгийн их хор хохирол дагуулдаг үзэгдлүүдийн нэг болох газар хөдлөлт хүний санаанд ч оромгүй үйл явдал дагуулдаг ажээ. Тухайлбал 2011 онд Японд болсон рихтерийн шатлалаар 9 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас дэлхийн тэнхлэгээ эргэх хурд үл ялиг хурдасч, 1.8 микросекундээр өдрийн хугацааг богиносгосон ажээ. Түүнчлэн дэлхийн тэнхлэгийн хазайлтыг 17 см хэмжээгээр өөрчилжээ. Ийм хэмжээний өөрчлөлт гаргасан газар хөдлөлтүүд өмнө нь 2010 онд Чили, 2004 онд Индонезид болж байв.

 

3. Дэлхий төгс бөмбөрцөг биш

© U.S. govt. / Wikimedia, © CC0

Бидний олонх дэлхийг төгс бөмбөрцөг хэлбэртэй гэж боддог. Гэвч үнэн хэрэгтээ тэнхлэгийн эргэлтийн нөлөөгөөр дэлхий нь хоёр туйл хэсгээрээ шахагдаж, экватор орчим нь цүлхийсэн хэлбэртэй байдаг ажээ. Тодруулбал дэлхийн экватор туйлаасаа 43 км илүү хэмжээтэй байдаг байна. Түүнчлэн хэрэв дэлхийн гадаргуу дээрх нийт усыг авсан тохиолдолд дэлхийн хэлбэр энгийн нэгэн геод биет болон хувирах аж.

 

4. Ганц атга шороонд дэлхийн нийт хүн амаас ч олон тооны микро организм оршин байдаг

© Madllen / Depositphotos, © alexraths / Depositphotos

Өдгөө манай гараг дээр нийт 7.8 тэрбум хүн оршин сууж байна. Хэдийгээр санаанд оромгүй их тоо боловч ердөө ганц атга шороонд тэр бүх хүний тооноос ч олон тооны бичил биет оршдог аж. Эрдэмтдийн хувьд дэлхийн хөрст гадаргуунд ойролцоогоор 1 цифрийн араас гучин 0 цифр бичигдэх хэмжээний бичил биет буй хэмээжээ.

 

5. Сансрын хаягдал

© Dotted Yeti / Shutterstock

Шинжлэх ухаан, сансар судлалын салбар улам бүр хөгжиж байгаа боловч ирээдүйд хүн төрөлхтний оршин тогтнолд занaлхийлж болох нэгэн аюул үүнийг даган үүссэн нь сансрын хог хаядал юм. Хамгийн сүүлд 2021 онд ОУСС-ыг хиймэл дагуулын үлдэгдэл ирж мөргөх эрсдэлтэй тулж байсан билээ. Өдгөө нийт 750,000 орчим хүн төрөлхтөний хөөргөсөн эд зүйлсийн хог хаягдал дэлхийн тойрог замд эргэлдэж буй бөгөөд цаашдаа сансрын нисгэгчдийн аюулгүй байдалд ч эрсдэл учруулах эрсдэлтэй хэмээгдэж буй юм.

 

6. Атмосферын өөрчлөлт

© NASA Earth Observatory

Дэлхийн агаар мандал үүссэн цагаасаа эхлэн хувьсан өөрчлөгдөж байжээ. Эхэн үедээ галт уулсын нөлөөгөөр хорт хийгээс бүрдэж байсан дэлхийн агаар мандал хожим ногоон ургамал зонхилох болсон цагаас эхлэн хүчилтөрөгчөөр баяжиж, дэлхий дээр амьдрал үүсэх боломжийг бүрдүүлжээ.

 

7. Татах хүч хүн бүрт ижил үйлчилдэггүй

© jovanjaric / Depositphotos

Дэлхийн татах хүч гадаргуу хэсгийн өндрөөс шалтгаалан газар бүрт харилцан адилгүй байдаг аж. Тухайлбал дэлхийн цөмтэй хамгийн ойр хэсэг болох хойд болон өмнөд туйл орчимд татах хүч хамгийн хүчтэй үйлчилдэг байна.

 

8. Өмнөд туйлд ч туйлын туяа тусдаг

© studio49ak / Depositphotos

Хүн бүрийн сонирхлыг татдаг туйлын туяа нарны гэрэл дэлхийн соронзон орны туйл орчимд ирэх үедээ гэрэлтэн харагддаг. Тэгвэл зөвхөн хойд туйлд л харагддаг хэмээн бидний боддог туйлын туяа дэлхийн бөмбөрцгийн өмнөд хагас болох Австрали, Шинэ Зеланд орчимд ч ажиглагддаг ажээ. Түүнчлэн туйлын туяа нь өөрөөсөө тодорхой хэмжээний дуу авиа ялгаруулж байдаг гэнэ.

 

9. Далайн татлага, түрлэг сартай холбоотой

© phil_bird / Depostiphotos, © flocutus / Depositphotos, © Tristan3D / Depositphotos, © vpardi / Depositphotos

Сарны татах хүч нарны татах хүчтэй хослон дэлхийн гадаргуу дээрх усыг өөртөө татаж, далайн татлага, түрлэгийн үзэгдлийг бий болгож байдаг аж. Тодруулбал бүтэн сартай шөнө усны хэмжээ дээд цэгтээ хүрч ирдэг бол хавирган болон саргүй шөнүүдэд усны түвшин хамгийн доод цэгтээ хүрч багасдаг байна.

 

10. Эрс тэс уур амьсгал

© kavramm / Depositphotos, © mzphoto / Depositphotos

Дэлхийн хамгийн халуун цэгээр АНУ-ын Үxлийн хөндий 1913 онд 56°C халсан гэж бүртгэгдсэн байдаг бол хамгийн хүйтэн цэг Антарктидын Восток эрэгт 1983 онд −89,2°C хүрсэн хэмээн тэмдэглэгдэн үлджээ. Түүнчлэн Антарктид тивийн тэгш өндөрлөгт 2014-2016 оны хооронд −98°C хүртэл хүйтэрсэн гэх нь ч бий.

Дэлхийн тухай аль баримт нь таныг хамгийн ихээр гайхшруулсан бэ?

17
ГайхмаарГайхмаар
4
БахархмаарБахархмаар
3
ХарамсалтайХарамсалтай
3
ГоёГоё
2
ТэнэглэлТэнэглэл
1
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Tsedew Sanjaajamts

    Tsedew Sanjaajamts

    2022/03/27 at 19:22

    Сарны нөлөө аан бас сансрын хог хаягдал нь сонирхол их татаж байна баярлалаа

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *