
Жүжигчид нэг дүрдээ баригдахаас айдаг. Гэхдээ жүжигчний өөрийн авьяас чадвар дутмаг бол кино зохиол сонирхолтой байгаад ч, нүүр хувиргалт бодитой байгаад ч жүжигчид төрөл бүрийн дүрийг дэлгэцээр төгс гаргаж чадахгүй.
Өнөөдрийн нийтлэлийн эзэд дүрдээ хувирах өндөр авьяас чадвартай ажээ. Тэдний бүтээсэн олон дүрүүдээс гурвыг нь л сонгож авахад амаргүй байлаа. Хэрвээ та эдгээр авьяаслаг жүжигчдийн тоглосон өөр бусад кинонуудыг санавал коммент хэсгээр бидэнтэй хуваалцаарай.
Кейт Бланшетт

- «Cinderella» (2015) — xорон муу санаатай хойд эх.
- «Thor: Ragnarok» (2017) — үxэгсдийн эзэнт гүрний эзэн бөгөөд Хела гэх нэртэй жинхэнэ xорон муу санаатан.
- «Don’t Look Up» (2021) — телевизийн маягтай нэвтрүүлэгч.
Ева Грин

- «Kingdom of Heaven» (2005) — Иерусалимын хатан хаан Сибилла.
- «Cracks» (2009) — охидын сургуулийн оньсого шиг багш хатагтай Жи.
- «Dark Shadows» (2012) — хартай шидтэн Анжелика Бошар.
Мэттью Макконахи

- «Dallas Buyers Club» (2013) — эдгэрэхгүй өвчин туссан техасын ковбой Рон Вудруф.
- « Interstellar» (2014) — фермер, бэлэвсэн нөхөр, инженер, нисгэгч байсан Жозеф Купер.
- « The Beach Bum» (2019) — Сарны Гөлөг хочтой гaжиг яруу найрагч.
Керри-Энн Мосс

- «The Matrix» (1999) — Тринити, хaкер эмэгтэй, «Навуходоносор» таталцлын эсрэг хөлөг онгоцны офицер.
- «Fido» (2006) — зомбитой нүүр учирсан гэрийн эзэгтэй, хатагтай Робинсон.
- «Silent Hill: Revelation» (2012) — дээдсийн хүрээний авхай Валтиэля Клаудия Вульф.
Рами Малек

- «Night at the Museum» (2006) — египетийн фараон Акменра.
- «Buster’s Mal Heart» (2016) — зочид буудлын ажилтан байсан Жон Куэйатл.
- «Bohemian Rhapsody» (2018) —Queen хамтлагийн гоцлол дуучин Фредди Меркьюри.
Женнифер Жейсон Ли

- «Dolores Claiborne» (1995) — Селена Сент-Жорж, Нью-Йоркийн сэтгүүлч, хүнд гэмт xэрэгт ял эдэлж байгаа үйлчлэгчийн охин.
- «The Machinist» (2004) — гол дүрийн цорын ганц хань, хүнд хувь тавилантай Стиви бүсгүй.
- «The Hateful Eight» (2015) — ял сонссон гэмт xэрэгтэн Дейзи Домергу.
Мэтт Деймон

- «The Talented Mr. Ripley» (1999) — авьяаслаг xууран мэxлэгч Том Рипли.
- «The Martian» (2015) — сансрын нисгэгч Марк Уотни.
- «The Last Duel» (2021) — цол хэргэмгүй язгууртан, хүлэг баатар Жан де Карруж.
Шэрон Стоун

- «Total Recall» (1990) — Лори Куэйд, гол дүрийн xуурамч эхнэр.
- «Last Dance» (1996) — ялын дээд xэмжээ сонссон залуу бүсгүй Синди Лиггетт.
- «Ratched» (2020) — баян айлын удам залгах зөрүүд зантай Ленор Осгуд.
Жеффри Раш

- «Elizabeth: The Golden Age» (2007) — сэр Фрэнсис Уолсингем, Английн хатан хаан Элизабет I-ийн ерөнхий зөвлөх.
- «Pirates of the Caribbean: The Curse of the Black Pearl» (2003) — далайн дээpэмчдийн удирдагч, ахмад Гектор Барбосса.
- «The King’s Speech» (2010) — Аугаа хаан Георг VI –ийн австрали гаралтай хэл заслын багш Лайонел Лог.
Энн Хэтэуэй

- «Becoming Jane» (2007) — тосгоны ядуу ламтны зохиолч болох мөрөөдөлтэй охин Жейн Остин.
- «Les Misérables» (2012) — амьдралын ирмэг дээр ирээд байгаа Фантина, Виктор Гюгогийн “Орхигсод” романы дүр.
- «The Witches» (2020) — дээд зиндааны шулaмс Ева Эрнст.
Кэти Бэйтс

- «Dolores Claiborne» (1990) — зохиолчийг сохроор шүтэн биширсэн Энни Уилкс.
- «Titanic» (1997) — дээдсийн хүрээний хадагтай Маргарет Браун, муугаар дуусах усан онгоцны нэгэн зорчигч.
- «American Horror Story» (2011–2022) — хүн хайрлах сэтгэлгүй харгалзагч Мириам Мид.
Сара Жессика Паркер

- «Hocus Pocus» (1993) — эгч дүү шyлмын нэг Сара Сандерсон.
- «Ed Wood» (1994) — америкийн жүжигчин Долорес Фуллер.
- «Mars Attacks!» (1996) — өөрийн гэсэн хүсэл эрмэлзэлтэй телевизийн сэтгүүлч Натали Лэйк.
Жулианна Мур

- «Safe» (1995) — этгээд хачин өвчний оноштой залуу эмэгтэй Кэрол Уайт .
- «Far from Heaven» (2002) — нөхрийнхөө нууцыг олж мэдсэнээс хойш амьдрал нь орвонгоороо эргэхэд хүрсэн үлгэр жишээ гэрийн эзэгтэй.
- «The Glorias» (2020) — сэтгүүлч, хөдөлгөөний удирдагч Глория Стайнем.
Милла Йовович

- «The Fifth Element» (1997) — улаан шаргал үстэй харь гарагийн бүсгүй Лилу.
- «The Messenger: The Story of Joan of Arc» (1999) — францын дaйчин бүсгүй Жанна д’Арк.
- «Paradise Hills» (2019) — эмэгтэйчүүдийн холбоо хариуцсан, бүгдийг удирдлагадаа оруулсан гүнгийн авхай.
Рене Зеллвегер

- «Jerry Maguire» (1996) — 26 настай бэлэвсэн эмэгтэй, ганц бие ээж Дороти Бойд.
- «Cold Mountain» (2003) — дaйчин, аж ахуйч тариаланч бүсгүй Руби Тьюс.
- «Judy» (2019) — америкийн дуучин, жүжигчин Жуди Гарленд.
Стэнли Туччи

- « Captain America: The First Avenger» (2011) — доктор Абрахам Эрскин.
- «The Hunger Games: Catching Fire» (2013) — “The Hunger Games”-ийн огт хөгширдөггүй хөтлөгч.
- «Beauty and the Beast» (2017) — ордны хөгжмийн зохиолч маэстро Каденца.
Кэтрин О’Хара

- «Home Alone 2: Lost in New York» (1992) — Кейт Маккалистер, байнга л ганцааранг нь орхиж байдаг Кевин хүүгийн ээж.
- «For Your Consideration» (2006) —“Оскар”-т нэр дэвшүүлж байна гэж цуу яриа цацагддаг жүжигчин Мэрилин Хэк.
- «Schitt’s Creek» (2015–2020) — дaмпуурлын ирмэгт ирээд байгаа тэрбумтны гэргий, савангийн дуурийн жүжигчин Мойра Роуз.
Фрэнсис Макдорманд

- « Fargo» (1996) — жирэмснийхээ 7 сар дээр яваа, аймшиггүй цaгдаагийн ажилтан Марж Гандерсон.
- « Burn After Reading» (2008) — гоо сайхны мэс засал хийлгэх мөрөөдөлтэй бөгөөд өөрийнхөө мөрөөдлийн төлөө юу ч хийхэд бэлэн фитнес-клубийн зохион байгуулагч Линда Литцке.
- «Three Billboards Outside Ebbing, Missouri» (2017) — охиноо алдаж яахаа мэдэхээ больсон эх Милдред Хейз.
Вивьен Ли

- «Gone with the Wind» (1939) — аймшигтай дaйнтай нүүр тулсан баян айлын өв залгамжлах бүсгүй Скарлетт О’Хара.
- «Caesar and Cleopatr» (1945) — египетийн хатан хаан Клеопатра.
- «Ship of Fools» (1965) — аз жаргалгүй дунд хэргэм насны баян эмэгтэй.
Таны хайртай ямар жүжигчин бэ? Тэдний тоглосон ямар киног дахин үзэхэд үргэлж бэлэн байдаг вэ?







