Гэртээ хэрхэн сайн энерги бүрдүүлэх вэ?

5

Гэрт ямар ч энерги байхгүй байна гэдэг муу л даа. Гэхдээ гэрээр дүүрэн сөрөг энерги байна гэдэг тэрнээс ч дор. Гэрт хуралдсан сөрөг энерги нь хэрүүл, мөнгөний гачигдал, ядаргаа, сэтгэл санааны таагүй байдал зэргийг авчирдаг. Цаашилбал өвчин, гэр бүлийн салалт сарнилт ч сөрөг энергиэс болж үүсэх нь бий. Яагаад гэрээ үе үе сөрөг энергиэс цэвэрлэх хэрэгтэйг одоо ойлгосон байх.

Таны орон сууцанд сөрөг энерги хуралдсаныг хэрхэн мэдэх вэ? Сөрөг энергиэс болж дараах шинжүүд илэрнэ:

  • жоомнууд, ялаанууд болон бусад шавжиуд гэнэт бий болно
  • эд юмс алга болж эсвэл гээгдэнэ
  • гэрийн оршин суугчид болон тэжээвэр амьтад өвдөнө
  • тасалгааны ургамлууд болон цэцгүүд үхнэ эсвэл өвчилж гэмтэнэ
  • гэрлийн шил байн байн шатна
  • гэр ахуйн цахалгаан хэрэгсэл арай л хурдан эвдэрнэ
  • ойлгомжгүй чимээ, авиа сонсогдоно
  • ямар нэгэн шалтгаан, эх үүсвэргүйгээр муухай үнэр үнэртдэг болно
  • хаалга цонхнууд өөрөө савагдана
  • ус байнга дусалж эсвэл ус алдана, труба задарна
  • гэрийн хүмүүс хоорондоо дандаа хэрэлдэнэ
  • гэрт амьдарч байгаа хүмүүс ойлгомжгүйгээр нойрмог, идэвхигүй болно, ядарна
  • унтаж босч ирээд хүч сэлбэгдсэн юм шиг санагдахгүй, хар дарж, хэцүү унтана
  • гэрт сэжиг бүхий гадны хүмүүс байсан (чин сэтгэл нь эргэлзээтэй хүмүүс)
  • гэрт хэн нэгэн нас барсан

Хэрвээ дээр дурьдсан шинж тэмдгүүдээс дор хаяж 3 шинж нь илэрч байвал та гэрээ хэрхэн эмчлэх, цэвэрлэх талаар бодож үзэх хэрэгтэй болжээ.

Хэрхэн гэрээ эмчлэх вэ?

Сөрөг энергиэс салах нь таны бодож байгаагаас илүү амархан. Та үүнийг хэдэн хялбархан дүрмийн тусламжтай хийж болно. Ийм энергийн цэвэрлэгээг жилд 3-4 удаа хийх хэрэгтэй. Яг л гэрийн их цэвэрлэгээтэй адил юм.

 

1. Өөрийн сөрөг энергийг цэвэрлэх

Гэртээ цэвэрлэгээ хийхээсээ өмнө өөрөө сөрөг энергиэс ангижрах хэрэгтэй. Үүний тулд эхлээд шүршүүрт орох хэрэгтэй. Зүгээр нэг усанд орох биш харин давстай шүршүүрт орох хэрэгтэй. Учир нь давс бол энерги дамжуулагч юм. Давс эерэг болон сөрөг энергийг өөртөө шингээн авдаг. Усанд уусгасан давс 1 өдөрт хуримтлагдсан болон олон жилийн туршид хуримтлагдсан сөрөг энергийг угааж арилгадаг.  Өөрөөр хэлбэл бүх энергийн бохирдлыг үгүй хийдэг байна. Магадгүй та өөрөө ч мэдэлгүй сөрөг энергиэс болоод удаан хугацаанд өвдөж, зовж байсан ч юм билүү. Шүршүүр доор зогсоод биеэ норгосны дараа чийгтэй арьсан дээрээ жирийн хоолны давсыг массажлах хөдөлгөөнөөр түрхэнэ. Үснээс бусад бүх биеэ хамруулахыг хичээгээрэй. Гэхдээ хэт их хүчтэй битгий үрээрэй. Таагүй байдал төрүүлэхгүйгээр маш зөөлөн массажлаарай. Дараа нь дахин шүршүүрийн доор зогсоод давсаа усаар угаана. Ингэхдээ дотроо усанд хандан таниас муу бүхнийг угаахыг гуйна. Устай яг л амьд биетэй харьцаж байгаа юм шиг харьцана. Хамгийн гол нь энэ нь чин сэтгэлээсээ байх ёстой ба таны үгнүүд сэтгэлээс гарах нь зүйтэй. Танд шууд л сайхан санагдаж эхлэн сэтгэл чинь онгойх ба бие хөнгөрч, гайхалтай цэвэр болсон юм шиг санагдана. Давстай ус таны бие, сэтгэлийг цэвэрлэнэ. Таны нуруунаас ямар нэгэн хүнд зүйл авчихсан юм шиг танд санагдана. Энэ нь ч зөв. Яагаад гэвэл энергийн бохирдол үнэн хэрэгтээ хүмүүсийн хувьд маш хүнд зүйл юм.

Гэртээ хэрхэн сайн энерги бүрдүүлэх вэ? 1

 

2. Гэрээ энергийн цэвэрлэгээнд бэлдэх

Тэгэхээр одоо таны гэрийн энергийн цэвэрлэгээний ээлж ирлээ. Аль болох энгийн, хөнгөн хувцасла. Гэрийн халаад юмуу биеийн тамирын хослол өмсвөл бүр ч сайн. Ээмэг, бөгж, гинж, бугуйвч зэрэг чимэг зүүлтүүдээ тайлна. Металл, хуванцар, арьсан, мөнгөн, алтан аль нь ч ялгаагүй бүгдийг нь тайлна. Гэрийнхээ бүх порчикийг онгойлгоно. Хэрвээ боломжтой бол бол бүх цонх, орох хаалгануудаа онгойлгоорой. Нэвт салхилахаас бүү айгаарай. Учир нь ингэж байж л бүх сөрөг энерги гэрээс гарна. Цэвэрлэгээ хийж байгаа хүмүүсээс өөр хэн ч гэрт байх ёсгүй. Цэвэрлэгээ хийж байхад танд саад болохгүйн тулд гэрийнхнийгээ кинонд явуулах юмуу гадуур зугаалуулахаар явуулаарай. 1 жилээс урт хугацаагаар хэрэглээгүй бүх эд зүйлс сөрөг энерги цуглуулдаг гэдгийг сана. Танд хэрэгцээгүй эд зүйлсийг харамсахгүйгээр хаяарай. Эсвэл хүнд өгч бас болно (хэрэгтэй нэгэндээ хэрэгтэй л байх). Шинэ, хэрэгтэй эд зүйлсэд зай гаргаарай!

Эвдэрсэн гэр ахуйн цахилгаан хэрэгслүүдээ засаарай. Хэрвээ засах боломжгүй бол шууд хая. Танд хэрэггүй ном, сэтгүүл, хэрэггүй цааснуудыг гэртээ байлгах хэрэггүй. Хэрэггүй номнуудаа номын санд өгч болно. Хагарсан, эмтэрсэн, цуурсан аяга таваг, сав суулгыг гэртээ хэзээ ч битгий хадгалаарай. Ийм сав суулга, аяга тавгаар дамжин эерэг энерги гардаг. Эерэг энергитэй хамт гэр бүлийн, гэрийн сайн сайхан гараад явдаг. Ялангуяа эмтэрсэн аяга таваг, сав суулга бүр ч аюултай. Ийм аяга таваг, сав суулга эерэг цэнэгийг хүчтэй урсгаж гаргадаг. Бохир сав суулга (аяга таваг ч бас) овоолж болохгүй! Шөнө гэртээ хонуулсан бохир сав суулга, аяга таваг нь таны орон сууцанд хоолны үлдэгдлийн үнэрээр хооллодог ад зэтгэр, сүнс сүүдрүүдийг цуглуулдаг. Энэ нь таны биеийн болон сэтгэл санааны байдалд муугаар нөлөөлнө. Хэрвээ гэрт бохир сав суулга, аяга таваг орхигдох юм уу цугларах юм бол хүн энэ гэрээс нар жаргахаас өмнө гарах хэрэгтэй гэж бас ярьдаг байжээ. Бохир хувцаснуудаа битгий овооруулаарай (ихэнх айл угаалгын машинаас болоод хувцсаа бөөгнөрүүлж байгаад угаадаг). Аль болох ойр ойрхон угааж байгаарай. Хувцасныхаа бүрэн бүтэн байдлыг байнга шалгаж бай! Хэрвээ та өөрөө оёж, янзалж чадахгүй бол оёдол юмуу хувцас засварын газарт өгөөрэй. Хэрвээ та шкафаа эмх цэгцтэй байлгах юм бол таны амьдрал хэрхэн өөрчлөгдөхийг хараад та гайхах болно. Та бүх хог новшноосоо саллаа. Гэртээ их цэвэрлэгээ хийчихлээ (шууд утгаараа болон энергийн цэвэрлэгээ). Одоо гэртээ байгаа бүх тольнуудаа арчих үлдлээ. Үүний тулд чийгтэй алчуур аваад цагийн зүүний дагуу тойрог хөдөлгөөнөөр толио арчина. Ингэснээр ил харагдах тоос тортогтой хамт энергийн бохирдол ч арилна. Хэдэн жил танайд толь чинь байгаа тэр тоогоор тойрог хийж толио чийгтэй алчуураар арчина. Ингэж байж л та энэ олон жилд хуримтлагдсан сөрөг мэдээллийг устгаж чадна. Хэрвээ та хэдэн жил гэдгийг нь санахгүй байгаа бол 13 тойрог хийгээрэй.

 

3. Лааны тусламжтайгаар энергийн цэвэрлэгээ хийх

Танд хэдэн ширхэг жирийн цагаан лаа хэрэг болно. Цагаан цаасаар цагираг хийгээд лаандаа углана. Энэ нь таны гарыг сөрөг энергиэс хамгаална. Лаагаа асаагаад гэрээ лаагаар цагийн зүүний дагуу тойруулна (яаралгүй удаан тойруулаарай). Орох хаалганаасаа эхлээрэй. Үүдний хаалга бол сөрөг энерги орох гол үүд учраас онцгой анхаарал хандуулах хэрэгтэй. Хаалганы гадна талд зогсоод хаалганы периметрийн дагуу нар зөв (зүүнээс баруун чиглэлд) лаагаа тойруулна. Лаагаараа хаалганы дуран болон хаалганы бүх гадаргууг цэвэрлээрэй. Бариул болон хонх дарах товчлуурыг ч бас мартаж болохгүй. Дараа нь хаалганы дотор талыг цэвэрлэх ба хаалганы гадна талыг цэвэрлэсэнтэй адил лаагаа тойруулна. Хаалгаа зөв ариутгаж цэвэрлэсний дараа сөрөг мэдээлэл таны гэрт орж ирэхгүй гэдэгт итгэлтэй байж болно. Харин одоо өрөөнүүдийг мөн л адил периметрийн дагуу лаагаараа нар зөв ариулна (арц уугиулаад гэрээ ариулдагтай адилхан).

Харанхуй булангууд, тавилганууд, ялангуяа зочны өрөөний тавилганууд, гутал, хувцаснууд зэргээ ч бас лаагаар цэвэрлэнэ. Цонхнууд, булангууд, өлгүүрнүүдэд (учир нь өлгүүрэнд маш их энергийн бохирдол хуримтлагддаг) онцгой анхаарал хандуулаарай. Ханыг энергийн бохирдлоос цэвэрлэхдээ лаагаа дээш өргөн дараа нь доош нь буулгах маягаар цэвэрлэнэ. Таны мэдрэмж аль хэсэгт нь дээш болгож аль хэсэгт нь доош болгохыг хэлээд өгнө. Ерөнхийдөө өөрийн дотоод дуу хоолойгоо сайн сонсоод, даган мөрдөх нь зүйтэй. Угаалгын өрөөгөө сайн цэвэрлээрэй. Ванны өрөөнд л та өөийнхөө бохирдлыг цэвэрлэдэг болохоор энергийн бохирдол гадаргуунууд дээр үлддэг. Хаалганууд болон унтраагууруудыг (учир нь эдгээрт гар байнга хүрч байдаг) мөн адил цэвэрлэхээ мартав аа. Хамгийн их энерги хуримтлуулдаг зүйлүүд бол гэр ахуйн цахилгаан хэрэгслүүд. Компьютер, хөргөгч, зурагт гэх мэт. Эдгээр нь гаднаас сөрөг энергийн асар их цэнэг авчирч байдаг, ялангуяа зурагт, компьютер. Тиймээс эдгээр цахилгаан хэрэгслүүдийг аль болох удаан, хянуур цэвэрлэх хэрэгтэй. Ор болон цагаан хэрэглэлээ бас цэвэрлэнэ. Цэвэрлэхдээ орны толгойноос болон ор хөнжлийн даавууныхаа толгойн талаас эхэлнэ. Жорлон, харанхуй өрөөг мартаж болохгүй. Нэн ялангуяа жорлонгийн суултуурнаас маш их сөрөг мэдээлэл гарч байдаг. Гарсан сөрөг мэдээллийг буцааж оруулахгүйн тулд муу энергийг сайн шатаах хэрэгтэй. Гэрээ лаагаар цэвэрлэхэд нэг болон нилээд хэдэн лаа зарцуулагдаж болно. Цэвэрлэгээний дараах лааны үлдэгдлүүдийг маш хурдан гэрийн хогийн сав юмуу шал угаадаг түмпэнд хийгээд шууд гадааны хогийн сав руу аваачиж хаяна.

Гэртээ хэрхэн сайн энерги бүрдүүлэх вэ? 3

 

4. Их цэвэрлэгээний дараа гараа цэвэрлэх

Их цэвэрлэгээ дууссаны дараа энергийн бохирдлын үлдэгдлийг гарнаасаа арилгах хэрэгтэй (энергийн бохирдол гарт заавал шингэсэн байдаг).  Үүний тулд гараа савантай усаар угаагаарай. Дараа нь гараа давстай усаар угаагаад хатаана. Үүний дараа гараа атгана. Дараа нь гарын алгаа цагийн зүүний дагуу үрнэ. Үргэлжлүүлээд гараа сэгсэрнэ. Гарыг сөрөг энергийн үлдэгдлээс цэвэрлэхийн тулд танд 10 минут байхад л хангалттай.

 

5. Давтан цэвэрлэгээ

Цэвэрлэгээ хэр зэрэг чанартай хийгдсэнийг болон давтан цэвэрлэгээ (шаардлагатай бол давтан цэвэрлэгээг 3 хоногийн дараа хийнэ) шаардлагатай эсэхийг шалгахын тулд лаа асаагаад талдаа ортлоо шаттал нь хүлээх хэрэгтэй. Лаан дээр болон лааны суурин дээр хайлсан лааны хэлбэр дүрсийг харах хэрэгтэй. Хэрвээ хайлсан лаа муухай хэлбэртэй, хар өнгөтэй байх юм бол бохирдол үлдсэн байна гэсэн үг. Хэрвээ хайлсан лаа цайвар, тэгш, нэгэн жигд, гоё урссан байвал таны гэр сөрөг энергиэс бүрэн цэвэрлэгдсэн гэсэн үг юм.

Гэртээ хэрхэн сайн энерги бүрдүүлэх вэ? 2

 

Сөрөг энергиэс хэрхэн хамгаалах вэ?

  • Лаа асаах. Гэртээ лаа асаах хэрэгтэй. Ялангуяа урьд нь ямар нэгэн зүйл болж байсан эсвэл одоо ямар нэгэн зүйл болоод байгаа өрөөнд лаа асаах нь зүйтэй. Галны цэвэрлэх хүч юутай ч харьцуулшгүй. Тиймээс олон лаа асаагаад хайртай хүнтэйгээ романтик үдшийг өнгөрүүлж байгаарай. Эсвэл хааяа оройдоо лаа асааж бай.
  • Натурал үнэртүүлэгч ашиглах. Төрөл бүрийн үнэртүүлэгч, утлага ашиглаарай. Гэхдээ зөвхөн натуралыг… Төрөл бүрийн эфирийн тос болон бусад байгалийн үнэртүүлэгч ашиглаарай. Эдгээр нь танай гэрийн аураг эмчлэхээс гадна таны сэтгэл санааны байдлыг дээшлүүлж, биеийг сайжруулан, бүтээлч энергийг дэмжинэ. Хамгийн гол нь өөрт таалагддаг, өөрийн үнэрээ олох.
  • Шал угаах. Ургамлын ханд нэмсэн усаар шалаа угаах нь тустай. Шарилж, багваахай цэцэг, нарс нь гэрийн энергийг эмчлэгч онцгой хүчтэй. Зах зээл дээр автомат болон механик олон янзын шал угаагч, хэрэгслүүд, шалны моднууд байгаа боловч та ядаж жилд ганц удаа шалаа гараараа мөлхөж угаах хэрэгтэй. Энэ нь таны гэрт онцгой аураг үүсгэнэ. Нэмэлтээр ариутгах болон гэрийн аураг цэвэрлэхийн тулд шал угаах усандаа хэдэн дусал эфирийн тос хийх хэрэгтэй. Нөхцөл байдал, сэтгэл санааны байдал, улирал зэргээс хамаараад та янз бүрийн үнэр болон ургамал ашиглаж болно.
  • Чийгтэй цэвэрлэгээ. Аль болох их чийгтэй цэвэрлэгээ хийх. Гар хүрэхэд хэцүү газрууд болох орны доод тал, шкафны ард тал, булангуудын тоосыг арчиж байх. Гал тогоо болон угаалгын өрөөний ус дамжуулах хоолойг бөглөрөхөөс сэргийлж байгаарай. Ус байнга дусалж, гоожиж байвал сайн сайхан, эрүүл мэнд, мөнгийг гэрээс урсаж гардаг. Тиймээс сантехникийн системээ байнга шалгаж, эвдэрсэн бол нэн даруй засч янзалдаг байх. Жорлонд орсныхоо дараа суултуурын тагийг хааж байх хэрэгтэй.
  • Агаар оруулах. Аль ч улиралд, ямар ч цаг агаартай үед өдөрт ядаж 1 удаа гэртээ агаар оруулж байх. Гэхдээ энэ нь нэвт салхилуулна гэсэн үг биш юм. Гэрт орж ирэх цэвэр цэнгэг агаар нь гэрээс сөрөг энергийг үлдэн хөөж, шинэ эрүүл энергийг авчирна.
  • Хонх болон «салхины чимээ». Гэртээ хонх болон «салхины чимээ» нэртэй фен-шүйгийн хонхыг өлгөөрэй. Хонхны чимээ үл үзэгдэх амьд биесийг үргээж, орчныг цэвэрлэдэг. Эрдэмтэд хонхны чимээ энергийг хүчтэй өөрчилдөг бөгөөд өөрчлөгдсөн энерги нь тэр ч байтугай тахал, хөгц, мөөгөнцөр, шимэгч хорхойн өсөлтийг зогсоож, амиа хорлох сэдэл болон гүн сэтгэл хямралын байдлыг үгүй хийдэг гэдгийг аль хэдийнээ нотолжээ. Тэгээд ч хаалган дээр өлгөсөн хонх сайн сайхан энергийг гэрт орохыг урьдаг гэлцдэг. «Дуулагч салхи» орчныг цэвэрлэхэд болон энергийг эргэлдүүлэхэд тусалдаг.

Эцэст нь хэлэхэд сөрөг энергиэс гэрээ цэвэрлэхэд заавал цаг зарцуулаарай. Ингэснээр та дотор нь амьдарч байгаа хүмүүс нь эрүүл, амжилттай байдаг цэвэр, эрүүл орон сууцтай болох болно.

Хэрвээ танд нийтлэл таалагдсан бол өөртөө хадгалж авч бас найзуудтайгаа хуваалцаарай

48
ХөөрхөнХөөрхөн
20
БахархмаарБахархмаар
9
ГайхмаарГайхмаар
5
ГоёГоё
4
БурууБуруу
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
1
Ха ХаХа Ха
Баярлалаа!

11 Сэтгэгдэл

  1. Anu Anna

    Anu Anna

    2016/11/21 at 14:24

    ss

  2. Chimgee Tuul

    Chimgee Tuul

    2016/11/21 at 14:40

    Yaj

  3. D,TSE

    2016/11/21 at 20:59

    medrel muutai khunii tarkhi ugaasan khereggui medeelel

  4. Dembereldorj Lkhagvasuren

    Dembereldorj Lkhagvasuren

    2016/11/22 at 05:52

    Dembereldorj Lkhagvasuren

  5. Dembereldorj Lkhagvasuren

    Dembereldorj Lkhagvasuren

    2016/11/22 at 05:53

    Burmaa Otgondavaa

  6. Зочин

    2016/11/22 at 16:44

    Баярлалаа

  7. Зочин

    2016/11/23 at 02:40

    haha

  8. zochin

    2016/11/23 at 14:01

    klclncskn

  9. АХАМДЫН БАЯР:

    2016/11/23 at 18:30

    ХЭРЭГТЭЙ МЭДЭЭ ӨГСӨНД БАЯРЛААА

  10. haha зулу

    2016/11/23 at 21:42

    Сайт сайжралтууд гоё байна гэхдээ лойрбдлорйыблорөдлойырдбөлодыйлбоө

  11. зочин

    2016/12/14 at 16:24

    хэрэгтэй мэдээлэл өгсөнд баяраллаа

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *