Алдартнуудын шивээсний ард ямар утга учир нуугдаж байгаа вэ? Үүнийг мэдээд та тэднийг улам бишрэх болно

0

Дэвид Бекхэм бие дээрээ 55 шивээстэй бол Анжелина Жоли 17 шивээстэй. Энэ мэтчилэн Холливудад шивээс хийлгэх нь урлагийн нэгэн төрөл болтлоо хөгжсөн төдийгүй артистуудын хувьд имижээ бүрдүүлэх бас нэгэн чухал зүйл болоод уджээ. Гэхдээ алдартай одод зөвхөн трэнд дагаж юм уу харагдах байдлыг чухалчилдаггүй бөгөөд тэдний шивээсний ард асар гүн гүнзгий утга агуулагдаж байдаг байна.

1. “Rihanna” — Эмээдээ зориулсан хүндэтгэл

© PacificCoastNews/EAST NEWS

Маш шийдэмгий алхам хийсэн гэдгээрээ алдартай дуучин Рианна 2012 онд Египетийн дарь эх Иисисийн зурагтай том шивээсийг цээжин доороо хийлгэсэн билээ. Харин тэрээр энэхүү шивээсээ өөрийн эмээгийн хүндэтгэлд зориулан хийлгэсэн аж.

 

2. “Ariana Grande” — “Manchester Arena”-гийн халдлагын хохирогчдод зориулсан

© arianagrande / Instagram © arianagrande / Instagram

Манчестер Аренагийн хохирогчдыг дурсахын тулд залуу дуучин чихнийхээ ойролцоо зөгий шивүүлжээ. Зөгий бол Манчестерийн бэлгэдэл бөгөөд шаргуу хөдөлмөрийн үнэ цэнийг илэрхийлж байдаг.

 

3. “Vanessa Hudgens” — Дурсамжаа нандигнасан нь

© vanessahudgens / Instagram © 0000466/Reporter

“High School Musical” киноны одын анхны шивээс нь эрвээхэй байсан бөгөөд ард нь маш сайхан түүх байдаг ажээ. Түүнийг төрөхөөс долоо хоногийн өмнө ээжийнх нь гэдсэн дээр эрвээхэй нисэн ирж суусан бөгөөд үүнийг нь бэлгэдэн түүнийг Ванесса хэмээн нэрлэсэн байна. Ванесса нь “эрвээхэй” гэсэн утгатай Латин хэлнээс гаралтай үг юм.

 

4. “Kevin Jonas” — Амьдралынхаа хайрд зориулав

© kevinjonas / Instagram

Кевин Йонас эхнэрийнхээ зургийг гар дээрээ шивүүлсэн нь маш олон утгыг агуулж буй аж. Тэрээр өөрийн хамтлагийн хамгийн сүүлд гаргасан дууныхаа дэлгэцийн агшинг шивээс болгон мөнхрүүлэн үлдээсэн бөгөөд энэ нь Кевин туулж өнгөрүүлсэн амьдралаараа бахархаж байгаа төдийгүй өөрийн ханьтайгаа энэ үйл явдлыг дурсан санаж явахдаа туйлын аз жаргалтай байгаагаа илэрхийлсэн гэдэг. Жинхэнэ сайн нөхрийн материал байгаа биз!

 

5. “Miley Cyrus” — Хайртай нохойныхоо зургийг шивүүлсэн нь

© _dr_woo_ / Instagram © Gilbert Carrasquillo / GC Images / Getty Images © _dr_woo_ / Instagram

Майли Сайрусыг бид аль хэдийн хэдэн арван шивээстэй гэдгийг мэднэ. Гэхдээ тэдгээр шивээснүүдийнх нь 2 нь түүний нохой “Mary Jane” болон “Emu” нарт зориулагдсан бөгөөд хайртай амьтадтайгаа үхэн үхтлээ хамт байхыг бэлгэдсэн байна.

 

 

6. “Halsey” — Муу бүхнээс холдуулагч

© iamhalsey / Instagram © iamhalsey / Instagram

Майли Сайрусын нэгэн адил дуучин Халси ч мөн нэлээдгүй олон шивээсээр гангардаг нэгэн. Харин түүний гар дээрх дээш-доош харсан морины тах хэлбэртэй шивээс нь муу ёр болон азгүй зүйлсээс холдуулдаг гэсэн утгыг илтгэдэг гэнэ. Учир нь Халсигийн хувьд хүнд аз биш шаргуу хөдөлмөр хэрэгтэй гэж боддог тул ийм шивээс хийлгэсэн гэж мэдэгджээ.

 

7. “Sam Smith” — Тэгш эрхийн төлөө

© samsmith / Instagram

Английн алдарт дуучин ижил хүйстний гэрлэлтийг хүлээн зөвшөөрүүлэхийн тулд ядам хуруун дээрээ тэгш байдлын бэлэг тэмдгийг шивүүлжээ. Сэм Смит 2017 онд дэлхий дахинд танигдаж эхэлсэн бөгөөд тэр цагаасаа хойш “LGBTQ +” тэгш эрхийн төлөө дуу хоолойгоо өргөсөөр ирсэн билээ.

 

8. “Grant Gustin” — Хамгийн сайн найздаа зориулав

© grantgust / Instagram © grantgust / Instagram

Грантын шивүүлсэн нохойны шивээс бол хамгийн үзэсгэлэнтэй зүйл юм. “Flash”-ын дүрд тоглодог алдарт жүжигчин маань өөрийн нэгэн инстаграм пост дээрээ нохойтойгоо хамт байгаа цаг мөч бүрээ нандигнан хадгалаж, үргэлж хамт байхыг бэлгэдэн өөрийн нохойны зургийг шивүүлэхээр шийдсэн тухайгаа хуваалцсан байв.

 

9. “Lea Michele” — “Cory Montieth”-ийн дурсгалд

© leamichele / Instagram © leamichele / Instagram © leamichele / Instagram

Леа Мишель өөрийн сүйт залуу, хамтран амьдрагч, амьдралынхаа хайр болох Кори Монтиэтийн гэгээн дурсгалд зориулан хэд хэдэн шивээс хийлгэжээ. Түүний хавирган дор “5” гэсэн тоо байдаг бөгөөд энэ нь “Glee” киноны “Finn”-н дүрд тоглохдоо Коригийн өмсдөг өмсгөлийн дугаар юм. Мөн түүний Мишельд хэлсэн сүүлийн үг болох “Хэрвээ чи ингэж хэлж байгаа бол” гэдэг үг эмэгтэйнх нь бие дээр шивээс болон үлдсэн байдаг байна.

 

10. “Joe Jonas” — Алсад одсон андыгаа дурсан санасан нь

© joejonas / Instagram © joejonas / Instagram

Жо, Софи хоёр гэрлэхээсээ өмнө 2018 онд “Waldo” хэмээх нохой өргөж авч байжээ. Гэвч харамсалтай нь хэдхэн долоо хоногийн дараа тэд автомашины ослоор хайртай аминаасаа хагацсан юм. Ингээд “Waldo”-ийн дурсгалд зориулж тэд хоёул нохойнхоо зургийг бие дээрээ шивүүлсэн байна.

Танд шивээс байдаг уу? Анхны шивээс тань ямар утга учиртай байсан бэ?

16
ХарамсалтайХарамсалтай
10
ГоёГоё
4
БахархмаарБахархмаар
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
Ха ХаХа Ха
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Bayr Batsukh

    Bayr Batsukh

    2020/05/15 at 22:48

    Шивээс хийлгэх гоё бна уу?

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *